Манай ангийнхан

Манай ангийнхан

Цаг агаарын мэдээ

Blog Archive

Followers

Thursday, May 20, 2010

Батгаа шахвал бохир орж үрэвсэнэ

Батга үүсэх гол шалтгаан нь арьсны нүхний дотор талын эвэршилт ихэссэнтэй холбоотой. Ялгаруулж буй тос, эвэрлэг давхаргын эсийн бөөгнөрлөөс болж цорго нь бөглөрч хүчилтөрөгчтэй исэлдэн харладаг. Үүнийг хар батга гэнэ. Хэрэв батга үүссэн бол цэвэрлэхээс өөр аргагүй. Гэхдээ өдөр бур батгаа шахаж цэвэрлэнэ гэсэн уг биш.
Цэвэрлээгүй нүүрэнд угаагаагүй гараараа батгаа шахвал бохир орж үрэвсэнэ. Харин долоо хоногт нэг удаа зөв цэвэрлэж чадвал үр дүн сайтай. Ингэж цэвэрлэхэд дараах зүйлсийг анхаараарай. Нүхнээс ил харагдаж байгаа батгыг гэрийн нөхцөлд шахаж болох юм. Харин арьсан дор товруу маягаар гарсан батгыг мэргэжлийн гоо сайханчаар цэвэрлүүлэх нь зүйтэй. Батгаа цэвэрлэхийн өмнө нүүрний арьсаа сайтар цэвэрлээд, уураар утаж зөөлрүүлэх шаардлагатай.
Эмийн ургамлын хандаар бүлээн жин тавьсан ч болно. Гарын хоёр хуруугаа цэвэр салфеткаар ороогоод батга бүхий хэсгийг хоёр талаас нь шахна. Батга шахсаны дараа цус хуралт болон шалбархай үлдээхгүйн тулд хумсаа авсан байх шаардлагатай. Батга шахахын өмнө тэр хэсгийн арьсыг хоёр тийш нь бага зэрэг татаж доороос нь дээш нь чиглүүлнэ.
Зарим хүн үүнийг мэдэхгүйгээс арьсны гүн руу нь оруулдаг. Батга шахагдаж гарахгүй бол оролдож хэрэггүй, үрэвсэлд хүргэх аюултай. Батга шахсаны дараа тэр хэсгийг спирт агуулсан уусмалаар цэвэрлэж, гурван хувийн устөрөгчийн хэт ислийн уусмалаар арчиж болно. Дараа нь тайвшруулах, нүх агшаах, үрэвслийн эсрэг бүрхэвчийг заавал түрхэх хэрэгтэй.
Тослог арьсанд батга байн, байн гарвал арьс гоо заслын эмчид хандаж зөвлөгөө ав. Сайн дураараа өөрийгөө эмчилж байгаа үед эмийн бодисоос батга ихсэх тохиолдол ч байдаг. Жишээ нь, тайвшруулах үйлчилгээтэй эмийн бодис болох бром, иод агуулсан бэлдмэлүүд, В амин дэм, гэрийн нөхцөлд бидний хэрэглэдэг өсгөгчийн бүрхэвч нь амин дэмийг ихээр агуулсан байдгаас батга улам ихэсч болох талтай. Мөн удамшлын, мэргэжлийн, нарны гэх мэт олон шалтгаан байдаг.

No comments:

Post a Comment