Манай ангийнхан

Манай ангийнхан

Цаг агаарын мэдээ

Blog Archive

Followers

Thursday, May 20, 2010

Нүдний хэмжээ, хэлбэрийг будалтаараа өөрчил

Нүүр будалтын гайхамшгийг тань тодоор харуулах зүйлсийн нэг нь яах аргагүй нүд. Тиймээс цог жавхаа нь гэрэлтсэн тормолзсон нүдтэй мэт харагдуулах өвөрмөц будалт хийж сурах хэрэгтэй. Хамгийн гол нь, нүднийхээ хэмжээ, байрлал, хэлбэрээс хамаарч хэрхэн зөв будах ёстойгоо мэдэх нь чухал юм. Хүүхнүүдийн үхэн хатан дурлаад байдаг том давхрааг хүртэл гоёмсог будалтаар тордохгүй бол онцгүй харагдана шүү дээ. Будалт хийхээсээ өмнө нүдний тень, хүрээлэгчээ сонгох бөгөөд хатуулаг багатай нь худалдаж авсан нь дээр. Тосон тень түрхэхэд хялбар, тогтоц сайтай, өнгө уусгахад тохиромжтой байдаг учраас нүдний зовхи суларч, унжина гэж айлтгүй. Харин хүрээлэгч тань хөмсөг тодруулах харандааг бодвол, илүү зөөлөн хүрэх төдийд л гардаг байх нь. Хэрэв шингэн контур хэрэглэхийг хүсвэл харандаан голтойг нь сонговол зүгээр. Энэ нь зовхио хүрээлж чаддаггүй бүсгүйчүүдэд илүү тустай бөгөөд зураас татах үед сормуусанд тээглэж, янз бүрийн хэмжээгээр будагдахгүй гэсэн үг. Үүгээр ч зогсохгүй, нүдний уг болон өнцгийн хэмжээг тодотгох нарийн зураасыг илүү гоёмсог гаргаж өгдөг. Ингээд нүдээ хэрхэн хүрээлж, гоё сайхан харагдуулах талаар багахан зөвлөгөөг хүргэе.
-Нүдний тань байрлал ойрхон бол - Нүдний гадна өнцөгт ялимгүй дээш чиглэсэн зураас татаж, тодотгож өгөөрэй. Ингэхдээ зураасны эхлэл төгсгөл хоёрыг бага зэрэг бүдэгхэн болгох хэрэгтэй.
-Нүд хоорондын зай их бол - Дээд зовхины өнцгийг хамрын уг руу хүртэл үргэлжлүүлж, хар харандаагаар зурж тодруул.
-Бүлтэндүү нүдтэй бол - Өнцгийг нь уртасгаж харандаагаар зурвал бүйлс хэлбэртэй болно. Нүдний доод зовхины сормуусан дээгүүр юмуу доогуур нь хүлээлж зур.
-Онигор нүдтэй бол -Хар бус бараандуу өнгөөр дээд зовхио тодруулж зурвал том юм шиг харагдуулна.
-Нүдний өнцөг бага зэрэг унжуу бол -Дээд зовхиныхоо дунд хэсгээс өнцөг хүртэл тодруулж зураарай. Харин доод зовхины дотоод өнцгийг зурахаа мартав аа.

No comments:

Post a Comment