Манай ангийнхан

Манай ангийнхан

Цаг агаарын мэдээ

Blog Archive

Followers

Thursday, May 20, 2010

Баярын нүүр будалт үдэшлэгийн гэрэлтүүлгээс хамаардаг

Баярын нүүр будалт нь энгийн, өдөр тутмын нүүр будалтыг бодвол илүү ханасан өнгө, гялалзуулсан байдлаараа ялгардаг. Энэ үед гоёмсог нүүр будалт хийхийн тулд үдэшлэгийн гэрэлтүүлгийг харгалзан үзэх хэрэгтэй. Учир нь гэрэлтүүлгийн хэлбэр, хурц байдлаас нь хамаарч таны нүүрний будалт өөр өөр харагддаг байна. Шинэ жилийн үеэр янз бүрийн тохиолдолд 100 хувьд харагдах аргыг мэргэжлийн нүүр будагчид танд танилцуулж байна.
Гэнэтийн хурц гэрэлд (Шинэ жилээр энгийн үед зураг авахуулах үед) нүүрний будаг илт гэрэлтэж, арьсны өө сэв тодорч, гэрэл зурган дээр нүүрний эргэн тойрны харласан хэсэг, хамар, уруулын хоорондын сүүдэр улам тодордог. Ийм гэрлээр зураг авах үед цэнхэр нүдтэй хүний нүд улаан болж, хар нүдтэй хүнийх шар, заримдаа ногоон туяатай болох нь бий. Үүнээс зайлсхийхийн тулд суурь крем тавьж, үүнийгээ нүүрэндээ жигд түрхэх хэрэгтэй.
Хэрвээ таны арьс тослогтох хандлагатай бол крем түрхсэний дараа энгэсэг тавьж, хэт гялалзахаас сэргийлж болно. Нүдний хүрээлэгчийг илүү тод тавьж болно. Харин сормуусны будгийг энгийн үеэс илүү зузаан давхаргаар тавиарай. Ингээд яг зургийн аппарат руугаа эгц хар. Ингэвэл сүүдэр бага үүснэ.
Дискон дээр охид бүр хатан хаан байхыг хүсдэг. Энд гэрлийн өнгө, чиглэл, хурц байдал байнга өөрчлөгддөг. Тиймээс бараан сүүдэр улам бараан болж, цайвар суурь крем цав цагаан мэт болох нь бий. Суурь крем, энгэсгийг зузаан тавибал нүүр царай улам ядрангуй харагдаж, хөгширсөн мэт болно. Тиймээс дисконд явах гэж байгаа бол шингэн суурь крем хөнгөн тавьж өгөөрэй. Цайвар болон мөнгөлөг харандаагаар доод зовхио будаж, дээд зовхиндоо хөх ягаан сүүдэр тавь. Нүдний эргэн тойронд болон хамрын уг хэсгээр илүү цайвар өнгөтэй суурь крем турхвэл гялтганаж харагдана. Зарим нэгэн суурь крем жижиг хэсгүүдтэй. Энэ нь дисконы гэрэлд тодорч харагддаг тул өмнө нь сайтар шалгаж үзэх хэрэгтэй. Уруулаа гоёмсог харагдуулахын тулд ханасан өнгөөр будаж, дээд уруулдаа тунгалаг ягаавтар гялалзуулагч түрхээрэй.
Лааны гэрэл хамгийн романтикт тооцогддог. Гэхдээ энэ гэрэлд таны нүүр будалт тийм ч сайн харагддаггүй муу талтай. Лааны гэрэл дулаан өнгийг ялгаруулдаг. Тиймээс нүүр будалт тань хүйтэн өнгөтэй байх хэрэгтэй. Ягаавтар болон хөхөвтөр өнгөнүүд нь нүүр царайг гэрэлтүүлдэг бол тайван өнгө лааны гэрэлд уусчихдаг. Хар саарал өнгийг ягаавтар туяатай хослуулаарай. Өө далдлагч харандааг энгийнхээс илүү цайврыг сонго. Лаа нь нүүр царайг доороос нь гэрэлтүүлж, муухай харагдуулдаг тул романтик оройн зоог барихын өмнө лаагаа нүүрнийхээ түвшинд байрлуулахыг хичээгээрэй.
Байгууллагын үдэшлэгт неон гэрэл их хэрэглэдэг тул хамгийн өнгөн нүүр будалт ч муухай харагдуулдаг гэмтэй. Гэрэл нүүрэн дээр хөндлөн маягаар туссанаар нүдний эргэн тойрны хүрээ илүү тодррч харагддаг. Энэ үед өө далдлагч харандааг нүднийхээ дээд зовхиноос доод зовхи руу сормуусны шугамд алгуурхан ойртуулан байрлуулаарай.
Танд амжилт хүсье

No comments:

Post a Comment