Манай ангийнхан

Манай ангийнхан

Цаг агаарын мэдээ

Blog Archive

Followers

Thursday, May 20, 2010

Өвлийн цагт нүүрээ хэрхэн арчлах вэ?

Эмэгтэйчүүд
Хүйтний эрч чангарах үед нүүрний арьс хуурайших хандлагатай болдог. Гадаа гарахын өмнө нүүрэндээ тослог ихтэй тэжээлийн тос түрхвэл нүүрийг хуурайшихаас сэргийлдэг. Өвлийн улиралд пудр, суурь кремийг аль болох бага хэрэглэ. Учир нь эдгээр нь нүүрний арьсны уян хатан байдлыг алдагдуулдаг. Чийгшүүлэгч тосыг гарахын өмнө түрхэх нь буруу. Үүнийг орой гэртээ амарч байх үедээ тавьж болно. Арьс нэгэнт хуурайшсан бол доорх зүйлийг анхаар.
Нэг. Хамба шарилжны халуун бүлээн ханданд /нэг литр усанд хос хоолны халбага/ жижиг алчуур норгоод нүүрэндээ хоёроос гурван минут тавина. Үүний дараа нүүрээ угаах хэрэггүй, зөвхөн тэжээлийн тос түрх. Энэ бигнүүрийг 2-3 удаа тавихад л арьс уян хатан болж, хэвийн байдалдаа орно.
Хоёр. Дүрдэг байхуу цайны хандаар мөн ийм бигнүүр хийж болно. Гэхдээ халуун бүлээн байх шаардлагатай.
Гурав. Өндөгний шарыг нэг хоолны халбага сүүтэй хольж сайтар хутгаад нүүрэндээ маск хэлбэрээр тавина. Энэ маскийг хуурайшсан төдийгүй хагарч холцруутсан, өнгө жавхаагүй болсон арьсанд ч түрхэнэ. Гайхамшигтай нөлөө өгнө. Маск бэлдмэл хэрэглэсний дараа заавал тос түрхэж хэсэг хугацаанд нүүрээ амраана. Энэ үедээ ямар нэгэн оо энгэсэгээс татгалзаарай, Хүйтний улиралд гарахдаа заавал уруулын будаг түрхэж бай. Энэ уруул хагарч, хуурайшихаас сэргийлнэ

Эрчүүд.
Эрчүүдийн нүүрний арьс хүйтэнд мэдрэмтгий байдаг. Хүйтний улиралд нүүрэндээ элдэв төрлийн спиртлэг лосьон түрхвэл нүүрний арьсыг түргэн хуурайшуулдаг. Тиймээс өвлийн улиралд эдгээрийг аль болох бага хэрэглэ. Үүний оронд эрчүүдэд зориулсан нүүрний тос түрхээрэй. Гадагшаа гарахаас 30- 40 минутын өмнө сахлаа хусах нь арьсаа гаднах нөлөөллөөс хамгаалахад үр дүнтэй.
Сахлаа хуссаны дараа лосьон бус зөөлрүүлэгч тос түрхвэл арьсны уян хатан байдлыг хамгаална.
Арьс нэгэнт хуурайшсан тохиолдолд эрчүүд ч мөн хамба шарилж, дүрдэг байхуу цайгаар бигнүүр тавьж хэрэглэж болно.

1 comment:

  1. ter undugni shariig suutei holidog deer n heden minut bailgah ve teriig helj uguuch

    ReplyDelete