Манай ангийнхан

Манай ангийнхан

Цаг агаарын мэдээ

Blog Archive

Followers

Thursday, May 20, 2010

Хүзүү сайхан бол нүүр

Олонх эмэгтэй нүүрээ байнга торддог мөртлөө хүзүүгээ хайхардаггүй. Хүзүүний арьс нь хэдийгээр нүүрнийхээс зузаан боловч амархан үрчлээтдэг. Тиймээс хүзүүгээ нүүрний нэгэн адил тордох хэрэгтэй.
-Оройд унтахын өмнө нүүрэндээ тос түрхэхдээ хүзүүндээ мөн адил түрхэж бай.
-Хүзүүгээ хүүхдийн саван зөөлөн сойзоор угаа, ингэхдээ сойзоороо зууван хөдөлгөөн хий. Дараа нь бүлээн усанд хүзүүгээ булх.
-Хүзүүний улбагар арьсанд хүйтэн усанд норгосон сэвсгэр алчуураар хэсэг хугацаанд орой өглөөд угаалгын дараа хүзүүндээ байнга иллэг хийх нь зайлшгүй чухал. Эхлээд хүзүүгээ халуун усаар шавшаад дараа нь ихэд хөөсөртөл савандана. Тэгээд нэг их ширүүн биш хоёр сойзоор доороос дээш 3-4 минутын турш хийнэ. Иллэгийн дараа эхлээд халуун бүлээн, дараа нь хүйтэн усаар шавшина. Хүзүүний арьс нэн үлбэгэр, сулхгар бол өдөрт нэг удаа дараах дасгалыг хийгээрэй. Үүнд:
А.Толгойгоо зүүнээс баруун, баруунаас зүүн тийш тойрог маягаар эргүүлнэ. /20 удаа/
Б.Алгаараа газар тулан суугаад чихээ мөрөндөө хүртэл толгойгоо зүүн тийш, дараа нь баруун тийш гилжийлгэнэ. Дасгалыг мөрөө өргөлгүй 5-6 удаа давтана. Хүзүүн дээрээ улаан толбо юм уу хагарсан судастай бол арьс эмзэглүүлэх өндөр захтай хувцас өмсөх хэрэггүй.

Үс "өндөг" шиг хэврэг

Зуны халуунд үс өнгөө алдаж, хуурайшиж, унах нь ихэсдэг. Будаг ч тогтохоо больдог. Үс “өндөг” шиг хэврэг тул ялангуяа хурц нартай үед толгойгоо халуунаас хамгаалж явах нь чухал.
Урт үс хээнцэр харагдуулдаг
-Урт үс эзнээ хээнцэр ганган харагдуулдаг ч амархан “хөгширдөг”. Өөрөөр хэлбэл, урт үсний үзүүр дорхноо салаалж, толгой загатнуулаад зогсохгүй их хэмжээгээр унадаг. Үүнийг үс “хөгширч байгаагийн дохио” гэж үздэг байна.
-Үсээ далаа хүртэл ургуулсан тохиолдолд сард гурван удаа үзүүрээс нь 1-2 см тайрч бай.
-Зуны цагт толгой амархан хөлөрдөг учир үсний хэв алдагддаг гэдгийг мартаж болохгүй. Үснийхээ хэвийг хадгалж байхын тулд лак бага зэрэг цацахад зүгээр.
-Үсээ өндөгний уураг, цайны хандаар угаахад гэмгүй. Мөн нимбэгний шүүсийг бүлээн усанд хийж хутгаад, үсэндээ түрхэж угаавал үс чинь гялалзаж эзнээ сайхан харагдуулна.
Богино үстэй хүмүүст шош сайн
-Богино үс ажил хэрэгч хүмүүст тохиромжтой боловч зарим үед урт үснээс илүү арчилгаа шаарддаг.
-Богино үсийг ялангуяа зуны халуунд химийн аргаар буржийлгах гэж бүү яар. Шингэрч, унах нь ихэснэ.
-Эмэгтэйчүүд турах гэж хоолны янз бүрийн дэглэм сахидаг нь үсэнд муугаар нөлөөлдөг байна. Богино үстэй хүмүүс хоолны дэглэм хэт их сахисаны улмаас витамины дутагдалд орох нь бий.
-Хэрэв та богино үстэй бол хүнсэндээ сүү, загасны мах, тос, шош Е витаминтай зүйлс өргөн хэрэглэвэл үс чинь гялалзсан, зөөлөн харагдана.
Та үүнийг мэдэх үү?
-Насанд хүрсэн хүний толгойд 12О мянга орчим үсний уутанцар байдаг.
-Хүний үс сард 1,25 см ургадаг.
-Ширхэг үс 5- 7 жилийн настай .
-Үсний 9О хувь нь цаг тутам ургаж байдаг.
-1О хувь нь унахад бэлэн явдаг.
-Үсний уутанцраас амьдралын туршид 2О-3О орчим үс ургадаг.
-Өдөр бүр 1ОО-2ОО ширхэг үс унадаг.
-Шаргалыг бодвол цайвар үс илүү унадаг.
-Үс хавар,зун хурдан ургадаг.
-Өдөр үсний ургалтыг хурдасгадаг. Шөнө үс удаан ургана.
-Зуны цагт малгай өмсөж юмуу эсвэл шүхэр барьж явах нь үсээ нарнаас хамгаалах шилдэг арга болдог. Харин зун үсээ аль болохоор бага самнахыг хичээж бай. Самналт ялангуяа чанга самналт үсний уутанцарт цочрол үүсгэх нь бий. Үсээ ойр ойрхон норгох нь зөв боловч хэвийг нь алдуулж болзошгүйг анхаарахад илүүдэхгүй.

Зун цагийн эмэгтэйн гоо засал

Арьс.Таны арьсанд энгэсэг болон өнгөлөгч тос сайхан зохино.
Зөвхөн шаргал туяатай өнгөнүүдийг сонговол таны жинхэнэ зүс царайг гажуудуулж мэднэ. Зааны ясан цагаан, хул ягаан, бүдэг хул өнгөнүүдийг сонгоорой. Зуны улиралд эмэгтэйчүүдэд хацрын энгэсэг сайн зохино. Ялдам ягаан жимслэг өнгө таны төрхийг өнгөлөг дулаан харагдуулна.
Нүд.Хэт хурц тодоор будах хэрэггүй. Нүдний будаг мөнгөлөг саарал, бүдэг хөх, улаан ягаан, тосон ногоон байвал зохино.
Таны нүдэнд харавтар хүрэн, утаан хөх тушь давтагдашгүй өнгө гэрлийг нэмж өгнө.
Уруул. Интоор жимсний улаан, дарсны хар хүрэн өнгө зохих ба хумсны лакаа бас тийм өнгөөр хослуул.
Уруулын будаг хэт гялтганасан бус ягаан өнгөтэй байна.
Хэрэв нүдээ тод будах аваас уруулаа хамгийн бага хэмжээгээр өнгөлвөөс нийцнэ.
Үс. Зун цагт үсэнд тас хар бус гэгээлэг өнгө зохино.
Үсэндээ "хөгжилтэй" өнгийн сор суулгаж болно. Үсний хэлбэр янз бүр байх бөгөөд чамин хийцтэй зүүлт, хавчаар сонгоорой.

Гонзгой нүүртэй бүсгүйчүүдэд шулуун хөмсөг зохимжтой

Бид нүүр, бие, гар, хумс, хөлөнд зориулсан гоо сайхны хэрэгсэл худалдан авахдаа хөмсгийг яагаад ч юм мартчихдаг гэмтэй. Гэтэл энэхүү жижигхэн хэсгийн өнгө хэлбэрээс эмэгтэй таны дур булаам харагдах нь шалтгаалдаг байна. Зөв арчилсан хөмсөг нүүр царайг илүү чимж өгдөг тул үүнийг биеийнхээ бусад хэсэг шиг арчлах хэрэгтэй.
-Хөмсгөө нямбай зурж, хөмсөг хоорондын зайг бага зэрэг холдуулж, хамар дээрх уснүүдийг хуссанаар жижиг нүдийг том харагдуулж болно. Хэрвээ ойрхон нүдтэй бол хөмсөг хоорондын зай илүү их байх ёстой.
-Залуу харагдахыг хүсвэл хөмсөг хоорондын зайгаа ихэсгээд үз. Гэхдээ хөмсөгний өргөн хэсгийг багасгахгүйгээр шанааны хэсгийг маш нямбай тохойруулж өгөөрэй.
-Гонзгой царайтай эмэгтэйчүүдэд шулуун, хамрын угийг нь зассан хөмсөг зохимжтой.
-Гурвалжин маягийн нүүр царайтай бол дээш өргөгдсөн, дугуй хөмсөг зохино. Харин шулуун хөмсөг танд огт тохирохгүй.
-Зууван царайтай эмэгтэйчүүдэд хагас саран хөмсөг зохино.
-Дөрвөлжин царайтай бүсгүйчүүд урт, дээш өргөгдсөн, бага зэргийн дугуй хэлбэрээр хөмсгөө засуулаарай.
-Хэрвээ та дугуй царайтай бол хөмсөг тань дээш өргөгдсөн, төгсгөл нь бага зэрэг дугуй байх ёстой.

Нүүрээ сайхан болгоё гэвэл дотроос нь эмчлээрэй

Хэрэв та нүүрэндээ анхаарал тавьдаг бол дотор эрхтнээ эрүүл байлгах хэрэгтэй. Ходоод, элэг цөс, сав өвчилснөөс арьс өнгөө алдан нүүрэнд сэвх батга гардаг.
Та нүүрээ гаднаас нь биш дотроос нь эмчлээрэй. Шар сүүгээр цөсөө байнга угааж, цагаан гүүний саам уун элгээ эрүүлжүүлж, баргашууныг эмчийн заавраар хэрэглэн ходоодоо эмчилж болох юм.
Мөн хоёр халбага шинэ тарганд өндөгний шар хийн сайтар хутгаад нүүрэндээ жигд түрхэж 15 минутын дараа бүлээн усаар угаагаарай. Үр дүнг нь үзэх болно.

Загасны тос сормуусандаа түрхвэл ургана

Сормуус нь үстэй адил 90 хувийн уураг-каротинаас бүрддэг. Амьдралын туршид хүний сормуус байнга унадаг ч унасан хэсэгт нь дахин шинээр ургадаг байна. Үүнийг тухайн хүн огт анзаардаггүй. Харин сормуусны ургалт зогсож, их унавал өөрөө төдийгүй эргэн тойрныхон ч анзаарч эхэлнэ. Энэ нь чанаргүй гоо сайхны бараа хэрэглэх, нүүрний будгаа Фуруу цэвэрлэх, харшил, стресс, мэдрэлийн өвчин, нүдний урэвслийн өвчинтэй холбоотой.
Гэрийн нөхцөлд сормуусыг үсний адил ургамлын тос, тосонд уусгасан витамин бүхий тэжээлийн маскаар арчилна.
Ургамлын тосны хувьд чидун жимс, бүйлсний тос байж болох бөгөөд загасны тос (энэ нь сормуусыг бэхжүүлэгч А витаминаар баялаг) байвал бүүр сайн байдаг гэнэ. Мөн Е витамины тосон уусмал, Е витамин нэмсэн ургамлын тос байж болно.
Ингээд бэхжүүлэгч тосоо багены тусламжтайгаар хуурай сормуусны угаас нь үзүүр хүртэл өдөр бүр түрхэнэ. Та багсаа сормуусны угтаа аль болох хүргэхийг хичээгээрэй. Гэхдээ тосыг нүдэндээ огт хүргэж болохгүй. Сормуус бэхжүүлэх энэ эмчилгээг сарын хугацаатайгаар үргэлжлүүлнэ. Шаардлагатай бол үүнийг жилд хэдэн ч удаа хийж болно.

Хумс тань эрvvл мэндийн толь

Хүний хумс, тэр дундаа эмэгтэй хүний хумс гоёмсог, эрүүл байх ёстой. Хумсны байдал хүний биеийн эрүүл мэндийн талаар олон зүйлийг хэлэхээс гадна гоо сайхны нэг илэрхийлэл болно.
Хумсны ургалт удааширбал:
Бие организм эрүүл биш байгаагийн илрэл юм. Халдвартай хүнд өвчнн туссаны дараа хумсны толин дээр үелсэн овгорууд гарч ирдэг.
Хумсны толин дээр цагаан толбо гарвал:
Хумс болон хумсан доорх арьсны хооронд хий орсний илрэл. Энэ толбоны тоо олон байвал цусны эргэлтэд өөрчлөлт орно гэсэн үг.
Хумс хугарамхай нимгэн болвол:
Кальцийн дутагдал, бодисын солилцоо алдагдсанаас болж хугарах нь бий. Мөн хумсаа буруу зассаны улмаас хугарамхай болох тохиолдол ч байдаг. Хумсыг таваас зургаан хоногт нэг удаа зориулалтын хуурайгаар янзлах ёстой. Хумсаа эрүүл саруул байлгая гэвэл угаалгын нунтаг, химийн бодистой ажиллахдаа резинэн бээлий өмсөж заншаарай.