Манай ангийнхан

Манай ангийнхан

Цаг агаарын мэдээ

Blog Archive

Followers

Thursday, May 20, 2010

Та өөрөө арьсаа тодорхойлж чадна

Хүмүүс арьсныхаа бүтцийг тослог, холимог, хуурай гэсэн гурван шинжээр тодорхойлдог. Харин миний арьс ‘’тийм’’ гэж яг таг тогтоочихож чаддаггүй шүү дээ. Тэгвэл дараах туршилтыг хийнгээ зөв тодорхойлоорой.
Бэлтгэх байдал:
-Гэрэл гэгээтэй, цэвэр, саруулхан орчин
-Хамгийн нимгэн хөвөн, цаас
-Нүүрээ цэвэрлээд, ямар нэгэн тос түрхэлгүй нэгээс хоёр цаг амраасан байх хэрэгтэй.
Хэрэглэх арга: Бэлтгэсэн нимгэн цаасаа дух, хамрын угалз, хацар, эрүү, хүзүүний орчимд наалдуулан тавина. Тэгээд ажиглалт хийж, доорх асуултад хариулаад үз.
-Цаасны бүх хэсэгт тослог илэрч байна уу
-Хамрын орчим тослогтож байна уу
-Нүүрэн дээр тань батга мэдэгдэхээр товойн гарч ирж байна уу
-Ерөнхийдөө нүүрээр тань батга юм уу, тууралт гардаг уу
-Хацар, хамар хавиар хар, цагаан батга гардаг уу
Хэрэв дээрх бүх асуултад зөвшөөрсөн хариулт өгч байвал та тослог арьстай. Харин 3-4 асуултыг зөвшөөрвөл холимог, ийм байдал илрэхгүй бол таны арьс хуурай байх нь ээ.
За ингээд арьсаа тодорхойлсон юм чинь ямар арчилгаа хийхийг тань зөвлөе.

Тослог арьс: Орой бүр арьсаа гүн цэвэрлэх хэрэгтэй. Илүүдэл тослог нь арьсанд бактери үржүүлдэг болохоор үрэвсэл явагддаг. Иймээс гоо сайхны саван, зориулалтын шингэнээр угаах нь зохистой.
Харин сүүн шингэнээр цэвэрлэх, тэжээлийн тос түрхэх, крем хэрэглэхгүй байхыг сануулъя. Хэрвээ тос түрхэх шаардлага гарвал зөвхөн тослог арьсанд зориулсныг нь сонгож, сайн угааж цэвэрлэсний дараа хүзүү, нүднийхээ эргэн тойронд түрхээд хонуулж болно.
Батгатай арьс: Байнга халуун усаар нүүрээ угаахаас зайлсхий. Халуун ус нь арьсыг сулруулж, нүхшилтийг ихэсгэх аюултай ба барзайлгадаг.
Кофе болон сэргээх бэлдмэл, архи, тамхийг аль болох хэрэглэхгүй байх учиртай.
Агааржуулалтгүй, халуун орчинд удаан суухгүйг хичээх хэрэгтэй. Ийм орчин батгыг улам ихэсгэдэг. Тиймээс 2-3 цаг тутамд өрөөндөө агаар оруулж заншаарай.
Хуурай арьс: Ийм төрлийн арьс амархан үрчийж, хөгширдөг. Тиймээс хөгшрөлтөөс сэргийлэх аргыг хэрэглэж аурах хэрэгтэй.
Юуны өмнө тосоо эмчийн зааврын дагуу сонго. Дараа нь амьдралын хэв маягаа өөрчлөх хэрэгтэй. Ажил амралтаа зөв зохицуулж, эрдэс витаминаар баялаг хоол хүнс тогтмол хэрэглэхийг хичээ. Унтахын өмнө сүү, тараг зэрэг сүүн бүтээгдэхүүн хэрэглэж заншаарай.
Хамгийн сүүлийн гол арчилгаа нь та архи, тамхийг хэтрүүлэн хэрэглэхгүй байж, уур уцаараа барих хэрэгтэй. Уурлах нь таныг маш ихээр хөгшрүүлдэг юм шүү.

No comments:

Post a Comment