Манай ангийнхан

Манай ангийнхан

Цаг агаарын мэдээ

Blog Archive

Followers

Thursday, May 20, 2010

Пудрийг зөв тавьж чадвал нүүрний өө сэвийг далдалдаг

"Будаггүй бол эмэгтэй биш. Хэрвээ ийм бол гурав дахь хүйстэн" гэж хамгийн гоё бүсгүй Изабелла Расселини хэлсэн байдаг. Ер нь эмэгтэй хүн өөрийгөө улам гоё болгох боломж байсаар байтал үүнийг ашиглахгүй өнгөрнө гэдэг бол харамсалтай хэрэг. Ямар ч эмэгтэй бүрэн төгс гоо үзэмжтэй байж чаддаг гэж үү? Тэгвэл зөвхөн будаг л таныг яг ийм болгож чадна.
Нунтаг, шахмал пудрын аль нь дээр вэ?
Том савтай нунтаг пудрыг гэрийн нөхцөлд толины дэргэд ашиглах нь тохиромжтой. Жижиг шахмал пудрыг цүнхэндээ авч яваад нүүрээ засахад эвтэйхэн байдаг. Нунтаг пудр нь арьснаас хялбар арилж, жигд тархахдаа сайн. Шахмал пудрыг өчүүхэн хэмжээгээр нүүрэндээ тавьж болох мөртлөө жигд тараахад хэцүү.
Пудрыг яаж зөв тавих вэ?
Пудрыг илбүүрээр шууд нүүрэндээ хүргэлгүй эхлээд гарын ар тал дээр сэгсрэн цохиход пудрын илүүдэл хэсэг нь унаж, хэрэг болох хэсэг нь үлдэнэ. Илбүүрийг арьсанд зөөлөн шахаж, сантиметр сантиметрээр ахиулсан тойрог хөдөлгөөнөөр пудрыг арьсандаа жигд тараана. Энэ үед арьсанд шахахаас биш арчиж болохгүй.
Т-бүс гэж нэрлэгддэг хамар, эрүү, духны хэсэгт хэд хэдэн удаа пудр тавих шаардлагатай. Учир нь энд их хэмжээний тосны болон хөлсний булчирхай байдаг. Хамрын угалзны араар пудрыг бүр ч нямбай тавих хэрэгтэй.
Хэвийн бус арьсанд пудр хэрэглэж болох уу?
Таны арьс үрэвсэлтэй буюу багахан батга, нөсөөт толботой бол ялгаагүй пудр хэрэглэж болно. Ийм арьсанд зориулсан үрэвсэл арилгах бодистой пудр байдаг.
Бас бийр, өдлөг илбүүрийг цэвэр байлгах нь маш чухал. Бохирдсон илбүүр зохих хэмжээний пудрыг өөртөө наалдуулж, хүртээмжтэй тарааж чадахгүй болдог. Ийм учраас пудрын өдлөг илбүүр, багсыг долоо хоногт наад зах нь нэг удаа шингэн савантай усанд угаавал зохино. Пудрыг зөв зохистой тавьж дадвал нүүрний батга сэвх мэт өө согогыг далдална.

No comments:

Post a Comment