Манай ангийнхан

Манай ангийнхан

Цаг агаарын мэдээ

Blog Archive

Followers

Thursday, May 20, 2010

Сайхан харагдахад учир бий

Бүх л өдрийн турш арьс хувьсан өөрчлөгдөж байдгийг та анзаарсан биз. Зарим үед бусдад гайхуулам гялтганаж, өнгөлөг харагддаг ч хэсэг хугацааны дараа үрчлээ тодорч, ядарч гундан, сулардаг.
Арьсны энэ өөрчлөлтөд зохицож амьдрахын тулд тэдний зуршлыг сайтар судлах хэрэгтэй. Cудлаачдын нээсэн судалгааны тусламжтай арьсны дотоод бүтцийн өөрчлөлтөд тохируулан арьсаа арчилах боломжтой боллоо.
05:00-07:00 цаг
Энэ цагт та гүн нойрондоо дугжирч, эсвэл сэрчихээд унтаж чадахгүй хөрвөөж, тэр ч бүү хэл үүрээр гэртээ ирсэн ч бай энэ бүхнийг үл хамааран арьс шинэ өдөртөө бэлтгэгддэг. Арьсны шингээх чанар буурсанаар эсийн хуваагдал удааширдаг тул тэжээлийн тос, бүрхэвч түрхэхгүй байх хэрэгтэй. Хэдийгээр хэрэгцээтэй амин дэмээр баялаг бүтээгдэхүүн түрхэж байгаа ч эдгээр нь арьсны гүн рүү нэвтэрч чаддаггүй. Үүний оронд арьсаа сэргээхийн тулд усан эмчилгээ хийхийг зөвлөе. Өглөө шүршүүрт орох нь шөнийн турш тосны булчирхайн эсэнд идэвхжсэн хорт биетийг устгаж арьсыг бүхэл өдрийн турш өнгөлөг болгодог.
07:00-08:00 цаг
Энэ цагт судасны цусан хангамж нэмэгдэж, торлог идэвхт бодисоор дүүрдэг тул аливаа бүтээгдэхүүн хэрэглэхэд харшил үүсэх магадлал өндөр байдаг. Мөн торлог усаар дүүрсэн байдаг тул гоо сайхны шинэ бүтээгдэхүүн хэрэглэхээс аль болох зайлсхийгээрэй.
08:00-10:00 цаг
Судсан дахь цусны даралт энэ цагт нарийсч, бага багаар ихсдэг тул судасны хана дотоод болон гадаад нөлөөллийг хүлээж авахад бэлэн байдаг тул архи уух, тамхи татахыг хориглоно. Энэ үед тамхи татахад бусад үед татдагаас илүү хор уршигтай байдаг. Мөн хөөстэй халуун ваннад удаан суух, саунд орохгүй байхыг зөвлөе. Учир нь судас өөрөө их ачаалалтай байдаг тул нэмэлт ачаалал өгөх хэрэггүй. Шинэ бүтээгдэхүүн туршихад тохиромжтой. Учир нь энэ цагт харшилын нөлөө багсдаг.
10:00-12:00 цаг
Энэ үед арьс сайхан байдлаа алддаг. Цусны даралт буурч арьс суларч, тунгалаг алдагдсанаас нүүрний арьс ядарсан байдалтай болж үрчлээ тодордог тул болзоонд явахгүй байхыг зөвлөе. Цайны дараа 30 минут хэртэй амарч, салхинд гараарай. Ажил хэрэгч бүсгүйчүүдийн хувьд хэсэг хугацаанд юу ч хийлгүй биеэ суллан, сайхан зүйлийн талаар бодож суухад хангалттай.
15:00-17:00 цаг
Анхаар! Энэ цагт арьсны торлог гоо сайхны бүтээгдэхүүнийг хүлээж авдаггүй. Идэвхт бодис өөрийн хүчийг алддаг тул гоо сайхны бүтээгдэхүүн түрхсэн ч үр дүн муу байх болно. Тиймээс гоо сайхны салонд очиж мэргэжлийн хүнээр иллэг хийлгэн тэжээлийн бүрхэвч тавиулаарай.
17:00-20:00 цаг
Сэргэлтийн үе. Алжааж ядарсан арьсаа амрааж, арчлахад тохиромжтой цаг тул нүүрээ цэвэрлэх, бэгнүүр тавих, иллэг, дасгал гээд бүх зүйлд гайхалтай үр дүнгээ өгдөг. Хэрвээ цаг давчуу бол нүүрээ сайтар цэвэрлээд, тэжээлийн тос түрхэхэд үр дүнд хүрнэ.
20:00-22:00 цаг
Биед хуримтлагдсан хорт бодисоо гадагшлуулах цаг. Шөнийн цэвэрлэх, тайвшруулах аргууд үр дүнгээ өгдөг. Үхжсэн эд эсийг гуужуулагч бодисоор цэвэрлээд дараа нь чийгшүүлэх бүтээгдэхүүн хэрэглээрэй.
22:00 цаг
Аюултай үе. Тиймээс хоол идэхгүй байхыг зөвлөе. Орой хоол идсэнээр царайны өнгө үхэж, нүүрэн дээр юм гарах нөхцөл бүрддэг. Энэ үед бүх махбодь унтахад бэлтгэгддэг тул булчирхайн үйл явц багасаж, ходоодны үйл ажиллагаа сулран хоол боловсруулалт удааширдаг. Хэрвээ энэ цагт хоол идсэн бол хорт бодис биед хуримтлагдаж, арьсанд муугаар нөлөөлж, сэтгэл санаа тавгүйтдэг.
22:00-05:00 цаг
Шөнийн 00:00 цагаас эсийн хуваагдал хамгийн идэвхтэй явагдаж, арьсны өнгөн давхаргын торлог нөхөгддөг. Хэрвээ та энэ цагт унтдаг бол арьс амарч, хүч тамир ордог. Орой олон цагаар удаан суух, тамхины утаатай орчинд байхыг хориглоно. Унтахаасаа өмнө шөнийн тэжээлийн тос түрхэж заншаарай.

No comments:

Post a Comment