Манай ангийнхан

Манай ангийнхан

Цаг агаарын мэдээ

Blog Archive

Followers

Thursday, May 20, 2010

Шилжилтийн насны охидын гоо сайхан гэж юу вэ

Шилжилтийн насанд охид өөрийн царай зүс, бие галбираа өөлж шүүмжлэлтэй ханддаг. Тэд залуу насны ааг омгоор ч гэх юм уу бусдаасаа илүү төгс төгөлдөр харагдахын тулд янз бүрийн арга хэрэглэдэг. Ингэхдээ гол төлөв нүүрээрээ оролддог. Тэдэнд сайн зааж зааварлах хүнгүйгээс залуу охид өөрсдийн нүүрэндээ мэдэх мэдэхгүй элдэв төрлийн тос, крем лосьоныг замбараагүй хэрэглэдэг. Үүний үр дүн нь тэдний нүүр царайнд илэрч сөрөг үр дагавар нь ил тод харагддаг. Гоо сайхны нууц бол арьсаа зөв арчлах явдал юм. Гэхдээ арьсаа арчилж байгаа нь гээд нэртэй салонаар үйлчлүүлж, өндөр үнэтэй гоо сайхны оо энгэсэг хэрэглэх нь гол биш. Хамгийн чухал нь нүүрний арьсаа арчлахдаа гоо сайхны энгийн аргуудыг хэрэглэх явдал юм. Мөн өөртөө тохирсон дэг журмыг бий болгож түүнээ ягштал мөрдөж чадвал таны гоо сайхан хэвээр хадгалагдана. Үүнд:
Нэг. Нүүрэндээ хүрэхийн өмнө гараа сайтар угааж цэвэрлэж бай.
Хоёр. Өдрийн турш гараа нүүрэндээ аль болох хүргэхгүй байхыг хичээх хэрэгтэй.
Гурав. Нүүрэндээ түрхсэн тос пудрээ унтахынхаа өмнө заавал угааж бай.
Дөрөв. Сүүн лосьоныг чанга дарахгүйгээр хөнгөхөн тарааж зөөлхөн арч.
Тав. Зөвхөн буцалсан усаар нүүрээ угааж бай.
Зургаа. Ус буцалгах боломжгүй бол усандаа нэг цайны халбага сода хийж зөөлрүүл.
Долоо. Нүүр, хүзүүгээ долоо хоногт нэг удаа тусгай зориулалт бүхий жижигхэн зөөлөн сойзоор духнаас доош нь хүзүү эгэм рүүгээ чиглэсэн байдлаар үрж угаагаарай.
Найм. Арьсаа сайн цэвэрлэхийн хамт бас хөнгөн иллэг хийж байх нь зүйтэй.
Ес. Нүүрэндээ гарсан батгыг ердийн байдлаар шахах хэрэггүй.

No comments:

Post a Comment