Манай ангийнхан

Манай ангийнхан

Цаг агаарын мэдээ

Followers

Wednesday, October 21, 2009

17-20 цагийн хооронд арьсны өнгө сэргэдэг

Ямар ч төрлийн арьсанд мөсөн иллэг тохирдог талаар гоо сайханчид зөвлөдөг. Иймээс орой амрахаасаа өмнө зөөлрүүлсэн устай мөсөөр иллэг хийгээд үзээрэй. Энэ нь таны арьсанд сайн нөлөөтэй төдийгүй үр дүнгээ богино хугацаанд харуулах юм.

Мөн өглөө босоод, тэжээлийн тос хангалттай түрхэх хэрэгтэй. Учир нь өглөө хүний арьс хангалттай амарсан байдаг тул ямар ч бүтээгдэхүүнийг шингээж авдаг юм байна.

Манайхан ихэвчлэн оройн цагаар арьсандаа тэжээлийн тос түрхдэг нь ташаа ойлголт юм. Арьс өглөө илүү их арчилгаа шаардагддаг аж. Харин ямар ч тос түрхээд дараа нь зориулалтын сальфеткаар шингээж авахаа бүү мартаарай.

Хэрэв та гоо сайхны зөвлөгөө авч, эмчилгээ хийлгэхийг хүсвэл оройн 17 цаг хүртэл хүлээхийг санал болгоё. 17-20 цагийн хооронд арьсны амралтын үе эхэлдэг бөгөөд массаж, тосон иллэг хийлгэх нь хамгийн үр дүнтэй арга болно. Арьс энэ цагт "сэргэдэг" гэсэн үг. Дээрх хялбар зөвлөгөөг дагаж мөрдвөл таны арьс будаг энгэсгээ шингээж, толигор сайхан болно гэдэгт итгээрэй.

Ямар ч улиралд гоо сайхнаа хадгалж сурах хэрэгтэй

Гайхамшигтай секс, гүйлт, иллэг хийлгэсний дараа нүүрний арьс туяарах мэт эрүүл, цоглог харагддаг. Тэгвэл зөв хооллолт, арьс арчилгаа, стрессийн эсрэг арга хэмжээ авснаар үүнтэй адил үр дүнд хүрэх боломжтой.

-Хооллолт. Загас арьсны усны тэнцвэрийг сайжруулж дотроос нь гэрэлтүүлэх өөхний хүчлийг агуулдаг. Тэр бүр загас хэрэглэх боломжгүй бол далайн гаралтай хүнс ногоо хэрэглэ. Мөн хушганд өөхний хүчил агуулдаг.

Шоколад. Бага хэмжээгээр идвэл ач тусаа өгнө. Какаонд агуулагдах антиоксидант нь арьсыг уян хатан болгодог. Какаогийн нунтаг үйрмэгийг хоол хүнсэндээ ашигла. Түүнчлэн ногоон чинжүү, жимс нь антиоксидантаар баялаг.

Витамин. Тогтмол хэрэглэвэл организм дахь тэжээллэг бодисын тэнцвэрийг тогтмолжуулах сайн талтай. Энэ нь арьсны ерөнхий байдалд эерэгээр нөлөөлдөг.

Биеийн дасгал. Тогтмол биеийн дасгал хийх, спортоор хичээллэх нь бүх эрхтэн системийн ажиллагааг хэвийн болгож, цусны эргэлтийг сайжруулдаг. Спортын ачаар арьс эрүүл, өнгөлөг болдог нь батлагдсан зүйл. Иймд аль болох хөдөлгөөнт амьдралын хэв маягийг баримтал.

Тайван байдал. Стресс болон сэтгэл санааны хүчтэй хямрал, шаналал нь арьсыг үхмэл бүрзгэр болгодог. Зарим тохиолдолд хэдэн насаар "хөгшрүүлж" ч болохоор хүчтэй үйлчилдэг.

Арчилгаа. Нүүр болон биеийн арьсанд гайхамшигтай нөлөөлөх олон арга бий. Тэр бүхнийг хэрэглэх шаардлагагүй. Энгийн боловч үр дүнтэй нэг арга бол арьсны үхмэл эд эсийг арилгах хүчил агуулсан лосьон сонгоход л болно. Эвэрлэг, үхмэл эд эс тогтох нь арьсыг үхээнц, өнгөгүй болгодог.

Маск тавих. Арьсанд тэжээл өгөх, цайруулах, нүх сүвийг агшаах төрлийн маск хамгийн үр дүнтэй.

Шүршүүрт орох. Шүршүүрт удаан зогсож, арьсаа хэт үрэх хэрэггүй. Ингэх нь арьсны хамгаалах давхрагыг гэмтээх уршигтай. Арьс гэмтсэнээр хуурайших, тууралт гарах, харшил өгөх эрсдэлтэй. Тиймээс 10 минут хүчтэй шүршүүрт зогсож, тойрог хэлбэрээр биеэ хөнгөн угаахад л хангалттай.

Үрэгч. Арьсны скраб буюу үрэгчийг болгоомжтой хэрэглэ. Үрэгчийг өдөр тутам, тогтмол хэрэглэх нь арьсны давхрагыг гэмтээх магадлалтай. Үрэгч хэрэглэснээр батга арилахгүй. Үрэгчийн гол үүрэг бол арьсны үхмэл эд эсийг арилгахад оршино.
Арьсан дээр өдөр бүр үхмэл эд эс гардаггүй тул долоо хоногт нэгээс хоёр удаа хэрэглэх нь үр дүнтэй.

Батгатай арьсанд хориглох 10 заавар

1. Нүүрээ байнга усаар угаавал арьс суларч эрт хөгшрөх аястай болохоос гадна арьсны нүхжэлт ихэсч барзайх шалтгаан болдог.

2. Тослог арьстай хүмүүс нүүрээ сүүн шингэнээр цэвэрлэж, тэжээлийн тос түрхэж, крем тавьж болохгүй.

3. Өөх тос, давс ихтэй халуун ногоотой хоол хэрэглэх хэрэггүй.

4. Архи, тамхи хэрэглэж, бэлгийн харьцааны дэг журамгүй амьдрал нь батгыг эдгээхгүй байх том шалтгаан болдог.

5. Кофе болон хэт сэргээх бэлдмэл, чихэр ихтэй гурилан бүтээгдэхүүн хэрэглэх сайн биш.

6. Баталгаагүй гоо сайхны бараанаас батгаа сэдрээдэг тал бий. Иймээс урьд нь хэрэглэж байгаагүй шинэ тос, пудр хэрэглэхдээ арьсныхаа өөрчлөлтийг ажиглаж сурах хэрэгтэй.

7. Агааржилтгүй халуун газар батгыг ихэсгэнэ. Иймд ажлын өрөө тасалгааныхаа салхивчийг 2-3 цаг тутамд онгойлгож цэвэр агаар оруулаарай.

8. Арьсан дээр ямар нэгэн юм гардаг бол халуун наранд удаан байж, бүгчим газар олон цагаар ажиллах хэрэггүй.

9. Өдөн дэр, ноолууран хөнжил бүр шаардлагагүй. Арьсны өвчнийг эдгээхгүй удвал биеийн дархлаа суларч халдварт өвчнөөр өвчлөх боломжтой.

10. Батгатай хүүхдүүд батгаа нуух гэж маск зүүж, алчуур зүүж, үсээ урт ургуулж нүүрээ халхалдаг. Ингэснээр батга арилахгүй харин ороолт, алчуур, масканд наалдсан идээ бээр арьсаар тархаж батгыг улам сэдрээдэг гэдгийг мартаж болохгүй.

Хэт сэтгэл догдлол гоо сайханд муугаар нөлөөлдөг

Стресс нь аливаа үрэвсэл үүсэхэд нөлөөлдөг.
Болзоо, ярилцлага, нийтийн өмнө үг хэлэх гэх мэт чухал үйл явдлын өмнөхөн хорлонтой юм шиг нүүрэн дээр батга, үрэвсэлт гүвдрүү мэтийн зүйл гардаг.
-Энэ нь таны сэтгэл хэт догдолсноос болж байгаа хэрэг.
-Сэтгэл санааны цочрол, догдлол нь гормоны тогтворгүй байдалд хүргэдэг.
-Тосны булчирхайн шүүрэл хүчтэй болж, нүх сүвийг бөглөснөөр арьсан дээр тааламжгүй зүйл гаргахад нөлөөлдөг.
-Арьсны онцлог, хөгшрөлт, үрэвслийн эсрэг нэгэн зэрэг тэмцэх найрлага бүхий тусгай эмчилгээний крем бий.
-Крем эмульсинд агуулагдах солицилын комплекс нь батга, хар цэг, улайлт, товгор гүвдрүү зэрэг төгс бус асуудлаас арьсыг хамгаалж, сэргийлдэг байна.
-Сүүлийн үед газар аваад байгаа шингэн саван арьс хуурайшуулдаг гэсэн ойлголт нь буруу юм.
-Шингэн саван дотроо будаг ихтэй, найрлага нь тодорхойгүй, хямд төсөр гээд олон янз бий.
-Муу шингэн саван нь арьс хуурайшуулах төдийгөөр хязгаарлагдахгүй байж ч болно. Иймд чанар, найрлагыг нь сайтар судалж сонголтоо хийх нь зөв.
-Угтаа бол шингэн савангаас илүү хатуу саван арьсыг хуурайшуулдаг.

Ододын гоо сайхны нууцаас...

Ямагт үзэсгэлэн төгөлдөр харагдана гэдэг хүнд хөдөлмөр. Эмэгтэй хүн долоо хоног хүссэнээ идэж, буйдан дээр хэвтэсний эцэст юу болохыг төсөөл дөө. Долоо хоног бага хугацаа. Гэвч энэхэн хугацаанд гоо үзэмж нилээд хүчтэй цохилтонд өртөнө. Дор хаяад жин нэмэгдэнэ. Үүнтэй тэмцэхэд хамгийн багаар бодоход сарын хугацаа шаардлагатай. Тэгэхээр бурхны хишиг болох гоо үзэсгэлэнг хадгалж явах нь чухал. Дэлхийн одууд ч мөн жирийн эмэгтэйчүүдийн адил гоё сайхан харагдахын тулд янз бүрийн арга хэрэглэдэг. Номонд байхгүй тэдний өвөрмөц аргаас сонирхъё.

Кристина Орбакайте:
Би усанд сүү хийгээд нүүрээ угаах дуртай. Өргөн хүрээтэй саванд ус, сүүг тэнцүүхэн хийнэ (сүүг буцалгахгүй). Ус бүлээн байх ёстой. Гүнзгий амьсгаа аваад уг холимогт нүүрээ дүр. Болж өгвөл удаан байлга. Энэ процесс нь нүүр цэвэрлээд зогсохгүй, цусны гүйдлийг эрчимжүүлдэг. Маш хялбархан бөгөөд үр дүнтэй арга.

Марина Хлебникова:
Арьсны өнгийг гоё харагдуулахад аарц тустай. Үүнд бага зэргийн аарцыг нэг цайны халбага зөгийн балтай хольж хутга. Сайтар хутгасны дараа нүүрэндээ тавина. 15-20 минутын дараа нүүрэн дэх маскийг чихэргүй бүлээн, өтгөн цайгаар угааж арилгана. Сарын дараа танигдахын аргагүй гоё арьстай болно.

Камерон Диас:
Овъёосны маск арьсыг цэвэрлэж, тэжээл өгч гөлгөр болгодог. Нэг ширхэг өндөгний уургийг овъёос эсвэл эрдэнэ шишийн гурилтай хольж, хөөсөртөл нь хутга. Үүний дараа маскийг 10-15 мин тавина. Маскийг халуун, дараа нь хүйтэн усаар угааж арилгана. Нүүр маш гөлгөр болно.

Карла Бруни:
Сэвх арилгах шилдэг аргыг би хэрэглэх дуртай. Өндөгний уураг болон хоёр хоолны халбага гүзээлзгний зөөлөн хэсгийг сайтар хөөсрүүлээд шууд нүүрэндээ түрх. Маскийг 20-30 мин байлгасны дараа хүйтэн усаар угааж арилга. Өөр аргыг ч хэрэглэж болно. Үүнд төмсийг хальстай нь чанаад, хөргөсний дараа цэвэрлэж нухаш болгоно. Нухшийг нэг ширхэг өндөгний шартай холино. Гайхамшигтай сайхан нухаш болдог ч би иддэггүй. Харин нүүрэндээ маск болгон тавьдаг. Маскан дээрээ чийгтэй алчуур тавь. 20-30 минутын дараа маскийг бүлээн усаар угааж арилгана.

Хэдэн насанд яаж будвал зохих вэ

Нүүрээ будна гэхээр л эмх замбараагүй нэг үгээр хэлбэл, аальгүй хэмээх тодотголтой ойлгодог байсан үе ард хоцорч.

Эмэгтэй хүн өөрийн өө сэвийг далдалж, аль нэг хэсгээ тодосгож, гоо үзэсгэлэнгээ хурцалдаг нэг зэмсэг нь будаг шунх. Угаас будалт хийхэд бичигдээгүй дүрэм гэж хэлж болох нэг зүйл байдаг. Энэ бол нүдний тень тод байвал уруулын будаг бүдэг, уруулын будаг тод байвал нүднийх эсрэгээр байх ёстой. Мэдээжэнд өнгөний зохицол байх хэрэгтэйг анхаараарай. Мэдээж будахад бас нас, намба, ажил мэргэжлийн хувьд ялгаа гарч таарна.

Охид
Хэт тод өнгө сонгох хэрэггүй. Угаас залуу бүсгүй будагтай, будаггүй гоо үзэсгэлэн нь гэрэлтэж байдаг. Гэвч зуны халуун нар, салхи шорооноос арьсаа хамгаалах хэрэгтэй. Арьсны өнгөнд тохирсон энгэсэг тавих хэрэгтэй. Эс бөгөөс нүүр тань баг зүүчихсэн мэт хиймэл харагдана. Нүдэндээ тод өнгийн тень бүдэгхэн түрхээд, сормуусаа үл ялиг будаж өгөөрэй. Харин уруулаа тод биш өнгөлөгчөөр өнгөлөөд л боллоо.

Ажил хэрэгч, нас бие гүйцсэн эмэгтэй
Угаас ажил хэрэгч эмэгтэйд ший жүжигчин мэт будаг тохирдоггүй. Тэдний будагны сонголт ерөнхийдөө арьсны өнгөтэй дүйцэхүйц байвал зүгээр. Энгэсэг дээрээ хацар өнгөлөгч үл ялиг түрхэн сайтар тараан, энгэсэгдээ уусгаарай. Нүдний будагны хувьд зовхиноос хөмсөг хүртлээ тавьсан тень тань дээшлэх тусмаа шингэрсэн байх ёстой. Эс бөгөөс нүдний шилтэй байгаагаас ялгаагүй. Харин уруулаа хүрээлэгчтэй уусахаар өнгөөр будаарай.

Этгээд содон зүйл сонирхогчид
Ийм зүйл хүсэгчдэд шивнэх үг байна. Энэ бол "Солонго" хэмээх будалтын тухай. Харин будалт зөвхөн охидод хамаарах юм шүү. "Солонго" нь зовхиндоо цэнхэр, ягаан, эсвэл ногоон ягааны хослол юм. Ийн будахдаа нэг нэгэндээ уусахаар өнгө сонгох хэрэгтэй. Мөн цайвар ягаан, цайвар цэнхэр өнгө байна гэдгийг анхаараарай.

Долоо хоногийн дотор гоолиг нарийхан болгох дасгал

Урин зуны улирал эхэлсэнтэй холбоглуулан бэлхүүсээ гуравхан долоо хоногийн дотор гоолиг, нарийхан болгох дасгалыг санал болгоё. Голливудын алдарт хөөрхөн хүүхэн Жулия Робертсын хийдэг дасгал танд ч тусаа өгнө гэж найдаж байна.

Нуруугаараа эргэх дасгал:
Энэ дасгал бэлхүүс чангаруулдаг. Нуруугаа цэхлэж зогсоод саваа модны үзүүрээс атган гараа сунгана.
Дараа нь саваа модоо атгасан чигтээ гараа толгойныхоо ард авчирна. Эхлээд баруун тийш аажуухан зөвхөн бэлхүүсээрээ эргэнэ. Буцаж хуучин байрлалдаа орон бэлдэх байдалд орж, зүүн тийшээ эргэнэ. Дасгалыг зүг зүг лүү 25 удаа давтан хийнэ.

Ташаагаа өргөх дасгал:
Хэвлийн дээд булчин чангаруулах дасгалыг шалан дээр хэвтэн хийнэ. Эхлээд хөлөө өвдгөөрөө нугална. Ингэхдээ хөлийн тавхайг шалнаас бүү хөндийрүүл. Бэлдэх байдалд орсны дараа өгзгөө шалнаас хөндийрүүлж, ташаагаа аль болох өндөрт өргөхийг хичээх хэрэгтэй. Буцаж бэлдэх байдалд орсны дараа дасгалыг дахин үргэлжлүүлээрэй. Дасгалыг 12-15 удаа давтан гүйцэтгэнэ.

Хөлөө өргөх дасгал:
Энэ дасгал хэвлийн доод булчинг хөгжүүлдэг. Шалан дээр хэвтэнэ. Хөлөө шулуун дээш өргөн шалтай перпендикуляр түвшинд барина. Хэсэг хугацаанд ингэж барьсны дараа хөлөө буулгаж амраагаад дахин үргэлжлүүлнэ. Дасгалыг мөн 12-15 удаа давтана. Энэхүү цогц дасгалыг долоо хоногт гурван удаа буюу дундаа нэг өдөр завсарлан өглөөний цайны өмнө хийгээрэй.

Гоо сайхан байхын тулд юу хэрэгтэй вэ

Энэ удаа гоо сайхан, залуу насаа хадгалан үлдэхийг хүсдэг хүмүүст зориулан Германы мэргэжилтэн Дориас Мулиарын зөвлөгөөнүүдээс хүргэж байна.

Бодисын солилцоо зөв байх
Гоо сайхан бидний дотоод эрхтний тусгал байдаг. Үс, арьс, хумсыг бүрдүүлж бий болгодог бүхий л бодисыг организм хоол хүнсээр дамжуулан авдаг. Эдгээр нь витамин, минерал бодис, нүүрс ус, уураг, өөх тос ферментүүд юм. Хамгийн чухал нь хоол тэжээлийг хүлээн авдаг, түүнийг боловсруулдаг эрхтнүүд л яралзтал ажиллаж байх явдал юм.

Харамсалтай нь хоол хүнсний хамт, эсвэл амьсгалаар дамжин өчнөөн хорт бодис организмд ордгийг бид тусгаарлаж, салгаж, ялгаруулах хэрэгтэй болдог. Үүнийг гэдэс, бөөр, элэг гүйцэтгэдэг. Хэрвээ бид энэ эрхтнүүддээ анхаарал халамж тавиад байвал бидний гадаад байдал сайжирч, зүс царай сайхан болно. Зөвхөн эрүүл бие организм л цэвэр арьс, гялалзсан үс, бат бэх хумстай байхын үндэс юм шүү.

Гэдэсний үйл ажиллагаа
Гэдэсний микроб болон хоол боловсруулах энзим нь байх хэмжээндээ байгаа тийм эрүүл гэдэс хоолыг олон дахин жижиглэж маш сайн боловсруулж чаддаг. Хэрвээ ингэж чадахгүй бол гэдсэнд хортой зүйлс үлдэж хоцордог. Ингэсэн тохиолдолд организм арьсаараа дамжуулан хорт бодисыг гадагшлуулах шаардлагатай болдог. Үүний гайгаар хугарамтгай үс, бохир, цонхигор арьс бий болдог. Микро организмууд гэдэсний савханцарыг үүсгэдэг.

Хэрвээ үүнгүйгээр бид хоол хүнсээ боловсруулж чадахгүй юм. Тэд хоол тэжээлийг жижигхэн молекулууд болгон задалдаг бөгөөд үүний үр дүнд эдгээр нь гэдэсний ханаар дамжин цусанд нэвтрэн ордог. Эрүүл гэдэсний савханцруудын хувьд зөвхөн ургамлын гаралтай хоол хүнс буюу шинэ жимс, ногоо болон бүхэл үр тарианд агуулагддаг бодисууд чухал үүрэгтэй байдаг. Үнэндээ бодисуудын хувьд тэжээллэг чанар байхгүй. Тэгэхдээ бодис нь гэдсийг ажиллуулж, ингэснээр гэдсийг цэвэрлэдэг.

Яг ийм үүргийг гүйцэтгэдэг олон төрлийн витамин бас байдаг. Бидний гадаад төрхөнд хэрэглэж байгаа хоол хүнс болон тэрхүү хоол хүнсийг гэдэс дотор яаж хүлээн авч боловсруулж байгаа нь чухал байдаг. Хэрвээ организм маань хүрэлцэхүйц хэмжээний тэжээл авч чадахгүй бол бидний арьс, үс үхээнц болдог. Бидний гэдэсний савханцрын тэнцвэрт байдлыг олон зүйлс алдагдуулдаг. Тухайлбал хорт бодис болох пестицид, инсектицид буюу хүнд металлын үлдэгдэл, түүнчлэн хэт тостой хоол хүнс, эм зэрэг юм. Ийм үед хоол хүнсний зарим нь боловсрохгүй үлдэж, арьсны нөхөн сэргээлт дутагддаг.

Эрүүл бөөр
Бодисын солилцоонд бөөр хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Бөөрийг хүний бие организмын хамгийн гол шүүлтүүр ч гэж нэрлэдэг. Цусанд байгаа бүх зүйлс түүгээр дамжин цэвэршиж гардаг. Шээстэй цуг шээсний хүчил, азот болон бусад хортой бодис гадагшилна. Түүнээс гадна бөөр нь цусанд байдаг бүх бодисын концентрацийг зохицуулдаг. Жишээ нь, цусанд натри ихэсвэл бөөр түүний хэмжээг багасгах үүрэгтэй. Гэвч энэ хүнд нүсэр ажлыг хийхэд хоол тэжээл юуны түрүүнд ургамлын гаралтай уураг, нүүрс ус нэн чухал. Бөөрний байнгын тасралтгүй үйл ажиллагаанд хүрэлцэхүйц хэмжээний шингэн ус, цай шаардагдаж байдаг. Бусад төрлийн ундаанд сахар, кофеин их агуулагддаг учраас бөөрөнд хэрэгцээгүй илүү ачаалал өгч байдаг.

Хүчирхэг элэг
Хүний элэг бол жинхэнэ мастер. Элэг нь цусыг цэвэрлэж хоргүйжүүлдэг. Нэг минутад элгээр 1-2 литр цус урсан гарах үед хорт бодисыг цэвэрлэж байдаг байна. Тэгэхдээ эдгээр бодисыг гэдэс юмуу бөөрөөр гарахад бэлэн болгож өгдөг. Элэг бидний хувьд "төв лаборатори" гэсэн үг юм. Хэрвээ элэг хэтэрхий ачаалагдсанаас хорт бодисыг задалж чадахгүй болдог. Ингэсэн тохиолдолд эдгээр хорт бодис бусад эрхтэнд орж хордуулна. Иймд энэ нь мэдрэлийн болон дархлааны систем, мэдрэхүйн эрхтнүүдийг төдийгүй арьсыг гэмтээдэг. Элгээ өвчилснийг бид хэтэрхий хожимдсон хойно нь мэддэг. Яагаад гэвэл тэр бол дүлий эрхтэн юм.

Өвдөж "тусламж дуудна" гэдэг нь элэг хэвийн биш болжээ гэсэн үг. Ийм учраас элгээ эрүүл, ажиллах чадвартай байлгахын тулд түүний үйл ажиллагааг дэмжих хэрэгтэй. Ингэхийн тулд элэгний бодисын солилцоонд оролцож, хорт бодисыг хурдан гаргахад тусалдаг витамин, эрдэс бодис, микро элемент зэргийг ихээр хэрэглэх хэрэгтэй. Элэгний эсийн энергийн солилцоог тодорхой хоол хүнс, тухайлбал артишокийн шүүсний тусламжтайгаар ихэсгэж болдог.

Үс арчлахад учир бий!

Үс хэврэгших хугарамтгай болох нь тохироогүй шампуниар угаах, халуун сэнсээр хатаах, буржийлгах зэргээс болдог. Иймд доорх зөвлөмж нь ус бэхжүүлэхэд нэн тустай.

Иллэг хийх:
Долоо хоногт 2-3 удаа толгойн арьсанд иллэг хий. Энэ нь цусны эргэлтийг сайжруулж үсний үзүүрийг хугарахаас сэргийлэх хамгийн сайн арга болно.

Самаа зөв сонго:
Өргөн шүдтэй сам, тэр тусмаа модон материалаар хийгдсэн бол бүр сайн.

Нарнаас хамгаалж бай:
Та арьсаа нарны хүчтэй туяанаас хамгаалдаг шиг, үсээ ч мөн хамгаалах хэрэгтэй.

Үсээ зөв арчилж сур:
Шампунь, ангижруулагч зэрэг гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авахдаа нэг л пүүсийнхийг сонго. Шампунь нь хагны эсрэг байхад ангижруулагч нь тэс өөр үйлчилгээтэй байж болохгүй.

Үсэндээ тэжээл өг:
Долоо хоногт ядаж нэг удаа тэжээлийн маск тавих хэрэгтэй. Ингэх нь үсний угийг бэхжүүлэх сайн талтай. Үсээ хуурай болтол нь арч. Угаасны дараа үсээ сэнсээр хатаахаас өмнө алчуураар сайтар арчиж бай.

Үсэнд сөрөг нөлөөлөх хүчин зүйл

Нэг: Хүүхдийн шампунь
Сүүлийн үеийн судалгаагаар хүүхдийн шампунь хүүхдэд маш сайн гэдэг нь батлагдаагүй гэнэ. Харин ч ихэнх хүүхдийн шампуньд шүлтний агууламж өндөр байдаг нь үсэнд сөргөөр нөлөөлдөг аж.

Хоёр. Үсийг чийгтэйгээр нь бүү самна
Болж өгвөл нойтон үсийг самнах хэрэггүй. Учир нь үс хэт хүнд болж, үзүүр нь татагддаг.

Гурав. Бүү уурлаж бухимд
Мэдрэлийн эд эс гэмтэх нь үсэнд сөргөөр нөлөөлдгийг санууштай. Ямар ч асуудалд тайван хандаж сурах нь зөвхөн үстэй ч холбоотой юм бус.

Та эдгээр энгийн зөвлөмжийг тууштай дагаж чадвал үс унах процессыг хяналтандаа авч чадна.

Гэрийн нөхцөлд арьсаа арчилж сурвал зардал бага гардаг

Нүүрний aрьс гаднах орчинд илүү өртөмтгий, хамгийн нээлттэй хэсэг тул арчилгаа маш чухал. Янз бүрийн гоо сайхны бүтээгдэхүүн элбэг болсон хэдий ч энгийн аргаар гэрийн нөхцөлд арчлах ч бас дутахгүй үр дүнтэй. Хамгийн гол нь ийм арга нь түргэн үр дүнгээ өгдөг бөгөөд химийн янз бүрийн найрлага байдаггүйгээрээ давуу талтай. Цаг хугацаанд хэмнэлттэй, үр ашигтай зарим аргаас танилцуулахад:

- Нүүрээ давсны хүйтэн уусмалаар арчих маш сайн /нэг аяга усанд 1/2 цайны халбага давс хийнэ/. Энэ арга нь арьсны булчинг бэхжүүлэхэд илүү үр дүнтэй. Мөн арьсыг цайруулах, хаван бууруулах үйлчилгээтэй.

- Унтахын өмнө ланолин эсвэл хүүхдийн крем, тосыг нүүрэндээ түрх.

- Гоо сайхандаа нилээд ач холбогдол өгдөг зарим эмэгтэйчүүд унтахдаа нүүрээ марлиар ороох нь бий. Үүний тулд тослог крем түрхсэний дараа 2-3 давхарласан өргөн марлийг эрүүнээс / хамгийн унжимтгай хэсэгт/ эхэлж нүүрийг зөв хэлбэрт оруулан боодог. Ингэх нь арьсыг эрт өтлөхөөс хамгаалдаг.

- Гашилсан сүүгээр нүүрээ арчих нь цайруулах үйлчилгээтэй.

- Хар, бор талхны үйрмэгийг усанд дэвтээж нүүрэндээ тавина. 10-15 минутын дараа угааж, цэвэрлээрэй. Энэ арга нь арьсанд төрөл бүрийн батга, идээт үрэвсэл гарахаас сэргийлдэг.

- Цайруулах үйлчилгээтэй тосыг хавраас намар орой хүртэл түрхвэл илүү үр дүнтэй.

- Нүүрэн дэх сэвхийг хүчтэй үйлчлэх бодисын найрлагаар арчих нь эсрэг үр дүнд хүргэдэг. Харин гэрийн нөхцөлд бэлтгэсэн цайруулах үйлчилгээтэй төрөл бүрийн маск нь илүү үр дүнтэй.

Нүүрэнд гарсан идээт үрэвслийг эмгүйгээр эмчилж болно!

Зарим хүмүүс залуу охид хөвгүүдийн нүүр дух болон эрүү хүзүүний хэсгээр гарсан зүйлийг арьсны өвчлөл гэхээсээ илүүтэй насны онцлог хэмээн барин тавин ярьдаг.

Ингээд залуучууд хор уршгийг нь нэг их тооцоололгүй нүүрэн дээрээ гарсан зүйлийг арилгахаар идээг нь шахаж улмаар нүүрний арьсаа гэмтээж, сорви тогтоон барзгар нүүртэй болчихдог. Үүнийг арилгахын тулд орчин үеийн гоо сайхны салоноор үйлчлүүлэхэд зардал их гарна. Тэгвэл энэ мэт зүйлийг энгийн ургалмаар эмчилж болно.

Энэ ургамлыг боролзой гэх бөгөөд навчийг нь өвөл, зун, хавар, намар хэдийд ч түүж болно. Зун, намар ногоон навчтай, өвөл хавар хатаж гандсан улбар хүрэндүү навчтай байдаг. Нэг атга боролзойн навчийг гурван литр хэртэй усанд буцалгаж нэг литр болтол нь хандална.

Үүнийг боролзойны цай гэх бөгөөд сүүгээр сүлж уусан ч болно. Сүлэхгүй байсан ч болно. Боролзойны цайг орондоо орсон хойноо хөлсөө сэвэхгүй гурваас дөрвөн аягыг халуунаар нь ууж хөлөрнө. Ийнхүү өдөрт нэг удаа долоо хоног уухад биеийн идээт тууралт алга болно.

Арьс арчлах гол зарчим бол эрүүл байлгах!

Та гар нүүрний саван худалдан авахдаа зөв сонголт хийж чаддаг уу. Гар нүүрний саван нь,
-Хуурай,
-Тослог,
-Эрүүл арьсных,
-Чийглэг,
-Хүүхдийнх,
-Ариутгах чанартай гэх мэт байдаг.
Тийм болохоор реклам сурталчилгаанд хөтлөгдөж саванг сонгож болохгүй. Чанартай гоо сайхны бараанд орц найрлагыг нь нарийн заасан байдаг. Хэрэв тийм дагалдах заалт байхгүй бол хуурамч гэж үзэж болно.

Байгалийн гаралтай натураль найрлагатай саван хамгийн чанартайд ордог. Харин таны сонгосон саван натураль эсэх нь өнгө, үнэр хоёроороо ялгардаг.
-Үнэр нь эхүүн нялуун,
-Өнгө нь хурц тод бол химийн найрлагатай гэсэн үг. Харин,
-Цайвардуу өнгөтэй,
-Зөөлөн үнэртэй бол найрлаганд нь байгалийн гаралтай бодис байна гэсэн үг.

Хэрэв таны арьс тослог бол:
Тослог арьсанд зориулагдсан саван хэрэглээрэй. Шүлтгүй учир арьсыг маш гүн цэвэрлэдэг. Шүлтгүй саван нь арьсны үрэвсэл болон батганаас найдвартай хамгаалдаг. Гэхдээ удаан хугацаагаар хэрэглэвэл арьсыг хуурайшуулдаг. Иймд хэрэв арьсны тослог багассан бол болих хэрэгтэй.

Хэрэв таны арьс хуурай бол:
Ийм арьсанд зөөлөн, ямар ч үнэргүй саван юмуу эсвэл хүүхдийн саван сонговол найдвартай. Хатуу савангаас шингэн саван илүү зөөлөн байдаг. Хэрэв таны арьс хэт хуурай бол:
Ийм арьстай бол саван биш, ургамлын буюу хүүхдийн тосоор нүүрээ цэвэрлэж байгаарай.

Хэрэв таны арьс эрүүл бол:
Арьс чинь эрүүл бол угаасны дараа арьс хамгаалдаг тослог бүрхүүл нь хурдан нөхөгддөг учир арчилахад амар байдаг. Харин аль болох зөөлөн үйлчилгээтэй саван сонгоорой. Эмэгтэйчүүд нүүрнийхээ будгийг савангаар арилгаж болохгүй. Зөвхөн сүүн шингэнээр арчаарай.

Ямагт цэвэрхэн байлгах нь арьс арчлах гол зарчим юм.

Ойр зуурхан гарсан ч гэртээ орж ирэнгүүтээ нүүр хүзүүгээ сайтар угааж цэвэрлэж байх хэрэгтэй. Унтахдаа ч гэсэн сайн цэвэрлэж байвал зохино. Шөнө унтахдаа ямар ч крем, шөнийн тос түрхэх хэрэггүй.

Хэрэв нүүр гараа савандаж угаасан бол дараа нь усаар сайтар булхах хэрэгтэй.

Нүүрний арьсны тослогийг багасгах энгийн аргууд

Нүүрний бусад бүх төрлийн арьснаас тослог арьс илүү их арчилгаа шаарддаг. Тослог арьсны нэг том асуудал бол батга гарамтгай байдаг.

Тослог арьсыг хэрхэн арчлах вэ?
Тослог арьсыг саван, шингэн саван, угаагч гель зэрэг бодисоор сайтар угааж цэвэрлэнэ. Ингэж угаахдаа арьсаа зөөлөн сойз эсвэл зориулалтын угаагчаар эрчтэй арчиж дараа нь хүйтэн усаар зайлж угаана. Сойз болон угаагчинд халдвар орохоос сэргийлж байнга цэвэрхэн байлгах шаардлагатай. Тослог арьсыг өдөр бүр угаахын зэрэгцээ доорхи байдлаар арчлахыг зөвлөж байна.

Нэг. Нэг өндөгний цагааныг өргөн хоолойтой шилэн саванд хийнэ. Дотор нь 2-3 нимбэгний шүүсийг шахаж хийгээд спирттэй лосьон аяганы, 4.1 хийнэ. Энэ бүхнийг сайтар сэгсэрний дараа арьсаа цэвэрлэж хэрэглэнэ.

Хоёр. Тослог арьсны нүх сүв өргөссөн, амархан бохирддог тул үрэгч буюу скраб тохиромжтой. Нүүрний үрэгч бодис нь тослог арьсыг гүн цэвэрлэхэд тустай. Гэхдээ үрэгчийг байнга бус долоо хоногт 1-2 удаа хэрэглэхэд болно. Ер нь тослог арьсанд крем, түрхлэгээс илүү маск үр дүнтэй байдаг.

Гурав. Өргөст хэмхийн маск. Өргөст хэмхний хальс нь арьсны тослогийг үлэмж багасгадаг тул уртаар нь зүсэж нүүрэндээ сайтар наалдуулж тавина. 20-25 мин. Дараа нь хальсаа авч, харин шингэсэн шүүсийг нь нүүрэн дээрээ дахин 5 мин үлдээнэ. Үүний дараа шүүсийг хөвөнгөөр арчиж эсвэл угааж арилгана. Энэ маскийг үдэш гэрээс гарахгүй байх үед түрхвэл илүү үр дүнтэй.

Дөрөв. Өндөгний маск. Энэ маск нь арьсны нүх сүвийг багасгах үйлчилгээтэй. Нэг өндөгний уурганд тал нимбэгний шүүс нэмж хийнэ. Эдгээрийг сайтар хутгаад нүүрэндээ жигд тавина. Эхний давхарга хатахад дараагийнх гэх мэтчилэн хоёр, гурав давхарлаж болно. Үүний дараа 15-20 мин өнгөрөөгөөд угаана.