Манай ангийнхан

Манай ангийнхан

Цаг агаарын мэдээ

Blog Archive

Followers

Thursday, May 20, 2010

Дур булаам зузаан уруул мөрөөдөл биш боллоо

Уруулыг ямар ч мэс засал хийлгүйгээр томруулж болох уу? Бид та бүхэнд уруулаа арчлах талаар үнэгүй зөвлөгөөгөө хүргэхэд бэлэн боллоо.
Моодны сэтгүүлүүдээс явуулсан судалгаанаас үзэхэд эрчүүд юуны түрүүнд эмэгтэйчүүдийн нүүр царайг ажигладаг гэнэ. Тэгэхээр нүүр царайнаас хамгийн түрүүнд уруулыг нь ажиглана гэсэн үг.
Фрейдийн баталснаар хүний уруул бэлгийн уруулын тусгал бөгөөд энэ нь зузаан, дур булаам байвал эрчүүд бүсгүйчүүдийг тачаангуй хэмээн хүлээн авдаг гэнэ.
Тиймээс ч бүсгүйчүүд Голливудын од Анжелина Жоли шиг уруултай байхыг хүсэх нь аргагүй. Түүний уруулыг хорвоогийн эрчүүд чамин, дур булаам, ухаан алдуулам хэмээн нэрлэдэг билээ.
Тэхдээ та юуны түрүүнд мэс засалч руу гүйх хэрэггүй. Эрчүүд бага зэргийн хуурталтыг амархан мэдэрч чадна шүү. Харин танд Анжелина Жоли шиг уруултай болоход тустай "Байгалийн дуудлага" нэртэй цогц дасгалыг санал болгож байна.
Уруулаа томруулж, сайхан харагдуулах цогц дасгал.
Энэхүү дасгалыг эхний сарын турш өдөр бүр, өдөрт хоёр удаа хийгээрэй. Үүний дараа долоо хоногт 2-3 удаа хийж болно. Илүү их үр дүнд хүрэхийн тулд дасгалыг хийхээс өмнө нүүрээ сайтар угаагаад, уруулаа эхлээд бүлээн, дараа нь хүйтэн усаар зайлна. Бүх дасгалыг эхлээд 10, арван удаа хийх бөгөөд алгуурхан нэмэгдүүлснээр сарын эцэс гэхэд 21 болгож нэмэгдүүлээрэй.
Загас агаар залгилж байна. Уруулаа урагш хүчтэй сунгаж, амаа ангай. Дараа нь уруулаа хүчтэй хамхиж, нүүрний булчингаа сулла.
Тэмээ өргөст ургамал зажилж байна. Амаа хамхисан хэвээр уруулаа баруун, зүүн тийш хөдөлгөж, дараа нь уруулаараа наймын тоо агаарт зураарай.
Хамелеон эрвээхэй барьж байна. Амаа бага зэрэг ангайгаад, хэлээ аль болох урт сунгаж, гурав хүртэл тоол. Дараа нь хэлээ амандаа хийж, амаа хамхиж, нүүрний булчингаа суллаж, хоёр хүртэл тоолоорой.
Заан цасан ширхэг үлээж байна. Уруулаа урагш сунгаж, лаа, эсвэл цасан ширхэг үлээж байгаа мэт амьсгалаа хүчтэй гарга. Дараа нь гурав хүртэл тоолоод уруулаа суллана. Халим усан оргилуур гаргаж байна. Гүн амьсгаа авч, хацраа бөмбийлгөн, уруулаа хоолой хэлбэртэй болго. Эхлээд амьсгалаа алгуурхан, удаан гарга. Хамгийн эцэст амьсгалаа 2-3 хүчтэй түлхэлтээр гаргаарай.
Койот сар луу Нисч байна. А-И-О-У авиаг удаан дуудсаны дараа гүн амьсгаа ав. Хацраа бөмбийлгөн амьсгаа авсны дараа хагас нээсэн уруулаараа чичиртэл амьсгаагаа гаргаарай. Эндээс гарах авиа бага зэргийн хүнгэнээнтэй адил байх ёстой.
Чеширийн муурын инээмсэглэл. Амаараа гүн амьсгаа авч, дотроо зургаа хүртэл тоолон, хамхисан уруулаараа агаарыг хүчтэй гарга. Дараа нь булчингаа суллан, амаа ангайж, уруулаа аль болох сунгаж, инээмсэглэнэ.
Зурам. 2-5 минутын турш мэддэг дуугаа исгэр. Дуу авиа чанга бөгөөд цэвэр сонсогдох ёстой.
Уруулын арчилгаа. Мэдээж ганц цогц дасгалаар уруулын арчилгаа дуусахгүй. Уруул арчлах энгийн арчилгаа ч таныг сайхан, дэгжин харагдуулна шүү. Өглөөний цагаар та шүдний зөөлөн сойзоор уруулдаа иллэг хийх хэрэгтэй. Үүний дараа бага зэрэг бальзам түрхэж, дараа нь уруулаа будна. Ингэвэл та уруул хуурайшиж, хатахыг мартах болно. Унтахын өмнө уруулаа тусгай тэжээлийн бальзамаар чийгшүүлээрэй. Хэрвээ танд энэ байхгүй бол зовхины зөөлөн тос уруулдаа түрхэж болно. Наранд удаан байсны дараа уруулаа чийгшүүлэхээ мартаж болохгүй.

No comments:

Post a Comment