Манай ангийнхан

Манай ангийнхан

Цаг агаарын мэдээ

Followers

Wednesday, October 21, 2009

Гоо сайхан байхын тулд юу хэрэгтэй вэ

Энэ удаа гоо сайхан, залуу насаа хадгалан үлдэхийг хүсдэг хүмүүст зориулан Германы мэргэжилтэн Дориас Мулиарын зөвлөгөөнүүдээс хүргэж байна.

Бодисын солилцоо зөв байх
Гоо сайхан бидний дотоод эрхтний тусгал байдаг. Үс, арьс, хумсыг бүрдүүлж бий болгодог бүхий л бодисыг организм хоол хүнсээр дамжуулан авдаг. Эдгээр нь витамин, минерал бодис, нүүрс ус, уураг, өөх тос ферментүүд юм. Хамгийн чухал нь хоол тэжээлийг хүлээн авдаг, түүнийг боловсруулдаг эрхтнүүд л яралзтал ажиллаж байх явдал юм.

Харамсалтай нь хоол хүнсний хамт, эсвэл амьсгалаар дамжин өчнөөн хорт бодис организмд ордгийг бид тусгаарлаж, салгаж, ялгаруулах хэрэгтэй болдог. Үүнийг гэдэс, бөөр, элэг гүйцэтгэдэг. Хэрвээ бид энэ эрхтнүүддээ анхаарал халамж тавиад байвал бидний гадаад байдал сайжирч, зүс царай сайхан болно. Зөвхөн эрүүл бие организм л цэвэр арьс, гялалзсан үс, бат бэх хумстай байхын үндэс юм шүү.

Гэдэсний үйл ажиллагаа
Гэдэсний микроб болон хоол боловсруулах энзим нь байх хэмжээндээ байгаа тийм эрүүл гэдэс хоолыг олон дахин жижиглэж маш сайн боловсруулж чаддаг. Хэрвээ ингэж чадахгүй бол гэдсэнд хортой зүйлс үлдэж хоцордог. Ингэсэн тохиолдолд организм арьсаараа дамжуулан хорт бодисыг гадагшлуулах шаардлагатай болдог. Үүний гайгаар хугарамтгай үс, бохир, цонхигор арьс бий болдог. Микро организмууд гэдэсний савханцарыг үүсгэдэг.

Хэрвээ үүнгүйгээр бид хоол хүнсээ боловсруулж чадахгүй юм. Тэд хоол тэжээлийг жижигхэн молекулууд болгон задалдаг бөгөөд үүний үр дүнд эдгээр нь гэдэсний ханаар дамжин цусанд нэвтрэн ордог. Эрүүл гэдэсний савханцруудын хувьд зөвхөн ургамлын гаралтай хоол хүнс буюу шинэ жимс, ногоо болон бүхэл үр тарианд агуулагддаг бодисууд чухал үүрэгтэй байдаг. Үнэндээ бодисуудын хувьд тэжээллэг чанар байхгүй. Тэгэхдээ бодис нь гэдсийг ажиллуулж, ингэснээр гэдсийг цэвэрлэдэг.

Яг ийм үүргийг гүйцэтгэдэг олон төрлийн витамин бас байдаг. Бидний гадаад төрхөнд хэрэглэж байгаа хоол хүнс болон тэрхүү хоол хүнсийг гэдэс дотор яаж хүлээн авч боловсруулж байгаа нь чухал байдаг. Хэрвээ организм маань хүрэлцэхүйц хэмжээний тэжээл авч чадахгүй бол бидний арьс, үс үхээнц болдог. Бидний гэдэсний савханцрын тэнцвэрт байдлыг олон зүйлс алдагдуулдаг. Тухайлбал хорт бодис болох пестицид, инсектицид буюу хүнд металлын үлдэгдэл, түүнчлэн хэт тостой хоол хүнс, эм зэрэг юм. Ийм үед хоол хүнсний зарим нь боловсрохгүй үлдэж, арьсны нөхөн сэргээлт дутагддаг.

Эрүүл бөөр
Бодисын солилцоонд бөөр хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Бөөрийг хүний бие организмын хамгийн гол шүүлтүүр ч гэж нэрлэдэг. Цусанд байгаа бүх зүйлс түүгээр дамжин цэвэршиж гардаг. Шээстэй цуг шээсний хүчил, азот болон бусад хортой бодис гадагшилна. Түүнээс гадна бөөр нь цусанд байдаг бүх бодисын концентрацийг зохицуулдаг. Жишээ нь, цусанд натри ихэсвэл бөөр түүний хэмжээг багасгах үүрэгтэй. Гэвч энэ хүнд нүсэр ажлыг хийхэд хоол тэжээл юуны түрүүнд ургамлын гаралтай уураг, нүүрс ус нэн чухал. Бөөрний байнгын тасралтгүй үйл ажиллагаанд хүрэлцэхүйц хэмжээний шингэн ус, цай шаардагдаж байдаг. Бусад төрлийн ундаанд сахар, кофеин их агуулагддаг учраас бөөрөнд хэрэгцээгүй илүү ачаалал өгч байдаг.

Хүчирхэг элэг
Хүний элэг бол жинхэнэ мастер. Элэг нь цусыг цэвэрлэж хоргүйжүүлдэг. Нэг минутад элгээр 1-2 литр цус урсан гарах үед хорт бодисыг цэвэрлэж байдаг байна. Тэгэхдээ эдгээр бодисыг гэдэс юмуу бөөрөөр гарахад бэлэн болгож өгдөг. Элэг бидний хувьд "төв лаборатори" гэсэн үг юм. Хэрвээ элэг хэтэрхий ачаалагдсанаас хорт бодисыг задалж чадахгүй болдог. Ингэсэн тохиолдолд эдгээр хорт бодис бусад эрхтэнд орж хордуулна. Иймд энэ нь мэдрэлийн болон дархлааны систем, мэдрэхүйн эрхтнүүдийг төдийгүй арьсыг гэмтээдэг. Элгээ өвчилснийг бид хэтэрхий хожимдсон хойно нь мэддэг. Яагаад гэвэл тэр бол дүлий эрхтэн юм.

Өвдөж "тусламж дуудна" гэдэг нь элэг хэвийн биш болжээ гэсэн үг. Ийм учраас элгээ эрүүл, ажиллах чадвартай байлгахын тулд түүний үйл ажиллагааг дэмжих хэрэгтэй. Ингэхийн тулд элэгний бодисын солилцоонд оролцож, хорт бодисыг хурдан гаргахад тусалдаг витамин, эрдэс бодис, микро элемент зэргийг ихээр хэрэглэх хэрэгтэй. Элэгний эсийн энергийн солилцоог тодорхой хоол хүнс, тухайлбал артишокийн шүүсний тусламжтайгаар ихэсгэж болдог.

No comments:

Post a Comment