Манай ангийнхан

Манай ангийнхан

Цаг агаарын мэдээ

Followers

Wednesday, October 21, 2009

Долоо хоногийн дотор гоолиг нарийхан болгох дасгал

Урин зуны улирал эхэлсэнтэй холбоглуулан бэлхүүсээ гуравхан долоо хоногийн дотор гоолиг, нарийхан болгох дасгалыг санал болгоё. Голливудын алдарт хөөрхөн хүүхэн Жулия Робертсын хийдэг дасгал танд ч тусаа өгнө гэж найдаж байна.

Нуруугаараа эргэх дасгал:
Энэ дасгал бэлхүүс чангаруулдаг. Нуруугаа цэхлэж зогсоод саваа модны үзүүрээс атган гараа сунгана.
Дараа нь саваа модоо атгасан чигтээ гараа толгойныхоо ард авчирна. Эхлээд баруун тийш аажуухан зөвхөн бэлхүүсээрээ эргэнэ. Буцаж хуучин байрлалдаа орон бэлдэх байдалд орж, зүүн тийшээ эргэнэ. Дасгалыг зүг зүг лүү 25 удаа давтан хийнэ.

Ташаагаа өргөх дасгал:
Хэвлийн дээд булчин чангаруулах дасгалыг шалан дээр хэвтэн хийнэ. Эхлээд хөлөө өвдгөөрөө нугална. Ингэхдээ хөлийн тавхайг шалнаас бүү хөндийрүүл. Бэлдэх байдалд орсны дараа өгзгөө шалнаас хөндийрүүлж, ташаагаа аль болох өндөрт өргөхийг хичээх хэрэгтэй. Буцаж бэлдэх байдалд орсны дараа дасгалыг дахин үргэлжлүүлээрэй. Дасгалыг 12-15 удаа давтан гүйцэтгэнэ.

Хөлөө өргөх дасгал:
Энэ дасгал хэвлийн доод булчинг хөгжүүлдэг. Шалан дээр хэвтэнэ. Хөлөө шулуун дээш өргөн шалтай перпендикуляр түвшинд барина. Хэсэг хугацаанд ингэж барьсны дараа хөлөө буулгаж амраагаад дахин үргэлжлүүлнэ. Дасгалыг мөн 12-15 удаа давтана. Энэхүү цогц дасгалыг долоо хоногт гурван удаа буюу дундаа нэг өдөр завсарлан өглөөний цайны өмнө хийгээрэй.

No comments:

Post a Comment