Манай ангийнхан

Манай ангийнхан

Цаг агаарын мэдээ

Followers

Wednesday, October 21, 2009

Ямар ч улиралд гоо сайхнаа хадгалж сурах хэрэгтэй

Гайхамшигтай секс, гүйлт, иллэг хийлгэсний дараа нүүрний арьс туяарах мэт эрүүл, цоглог харагддаг. Тэгвэл зөв хооллолт, арьс арчилгаа, стрессийн эсрэг арга хэмжээ авснаар үүнтэй адил үр дүнд хүрэх боломжтой.

-Хооллолт. Загас арьсны усны тэнцвэрийг сайжруулж дотроос нь гэрэлтүүлэх өөхний хүчлийг агуулдаг. Тэр бүр загас хэрэглэх боломжгүй бол далайн гаралтай хүнс ногоо хэрэглэ. Мөн хушганд өөхний хүчил агуулдаг.

Шоколад. Бага хэмжээгээр идвэл ач тусаа өгнө. Какаонд агуулагдах антиоксидант нь арьсыг уян хатан болгодог. Какаогийн нунтаг үйрмэгийг хоол хүнсэндээ ашигла. Түүнчлэн ногоон чинжүү, жимс нь антиоксидантаар баялаг.

Витамин. Тогтмол хэрэглэвэл организм дахь тэжээллэг бодисын тэнцвэрийг тогтмолжуулах сайн талтай. Энэ нь арьсны ерөнхий байдалд эерэгээр нөлөөлдөг.

Биеийн дасгал. Тогтмол биеийн дасгал хийх, спортоор хичээллэх нь бүх эрхтэн системийн ажиллагааг хэвийн болгож, цусны эргэлтийг сайжруулдаг. Спортын ачаар арьс эрүүл, өнгөлөг болдог нь батлагдсан зүйл. Иймд аль болох хөдөлгөөнт амьдралын хэв маягийг баримтал.

Тайван байдал. Стресс болон сэтгэл санааны хүчтэй хямрал, шаналал нь арьсыг үхмэл бүрзгэр болгодог. Зарим тохиолдолд хэдэн насаар "хөгшрүүлж" ч болохоор хүчтэй үйлчилдэг.

Арчилгаа. Нүүр болон биеийн арьсанд гайхамшигтай нөлөөлөх олон арга бий. Тэр бүхнийг хэрэглэх шаардлагагүй. Энгийн боловч үр дүнтэй нэг арга бол арьсны үхмэл эд эсийг арилгах хүчил агуулсан лосьон сонгоход л болно. Эвэрлэг, үхмэл эд эс тогтох нь арьсыг үхээнц, өнгөгүй болгодог.

Маск тавих. Арьсанд тэжээл өгөх, цайруулах, нүх сүвийг агшаах төрлийн маск хамгийн үр дүнтэй.

Шүршүүрт орох. Шүршүүрт удаан зогсож, арьсаа хэт үрэх хэрэггүй. Ингэх нь арьсны хамгаалах давхрагыг гэмтээх уршигтай. Арьс гэмтсэнээр хуурайших, тууралт гарах, харшил өгөх эрсдэлтэй. Тиймээс 10 минут хүчтэй шүршүүрт зогсож, тойрог хэлбэрээр биеэ хөнгөн угаахад л хангалттай.

Үрэгч. Арьсны скраб буюу үрэгчийг болгоомжтой хэрэглэ. Үрэгчийг өдөр тутам, тогтмол хэрэглэх нь арьсны давхрагыг гэмтээх магадлалтай. Үрэгч хэрэглэснээр батга арилахгүй. Үрэгчийн гол үүрэг бол арьсны үхмэл эд эсийг арилгахад оршино.
Арьсан дээр өдөр бүр үхмэл эд эс гардаггүй тул долоо хоногт нэгээс хоёр удаа хэрэглэх нь үр дүнтэй.

No comments:

Post a Comment