Манай ангийнхан

Манай ангийнхан

Цаг агаарын мэдээ

Followers

Wednesday, October 21, 2009

Хэдэн насанд яаж будвал зохих вэ

Нүүрээ будна гэхээр л эмх замбараагүй нэг үгээр хэлбэл, аальгүй хэмээх тодотголтой ойлгодог байсан үе ард хоцорч.

Эмэгтэй хүн өөрийн өө сэвийг далдалж, аль нэг хэсгээ тодосгож, гоо үзэсгэлэнгээ хурцалдаг нэг зэмсэг нь будаг шунх. Угаас будалт хийхэд бичигдээгүй дүрэм гэж хэлж болох нэг зүйл байдаг. Энэ бол нүдний тень тод байвал уруулын будаг бүдэг, уруулын будаг тод байвал нүднийх эсрэгээр байх ёстой. Мэдээжэнд өнгөний зохицол байх хэрэгтэйг анхаараарай. Мэдээж будахад бас нас, намба, ажил мэргэжлийн хувьд ялгаа гарч таарна.

Охид
Хэт тод өнгө сонгох хэрэггүй. Угаас залуу бүсгүй будагтай, будаггүй гоо үзэсгэлэн нь гэрэлтэж байдаг. Гэвч зуны халуун нар, салхи шорооноос арьсаа хамгаалах хэрэгтэй. Арьсны өнгөнд тохирсон энгэсэг тавих хэрэгтэй. Эс бөгөөс нүүр тань баг зүүчихсэн мэт хиймэл харагдана. Нүдэндээ тод өнгийн тень бүдэгхэн түрхээд, сормуусаа үл ялиг будаж өгөөрэй. Харин уруулаа тод биш өнгөлөгчөөр өнгөлөөд л боллоо.

Ажил хэрэгч, нас бие гүйцсэн эмэгтэй
Угаас ажил хэрэгч эмэгтэйд ший жүжигчин мэт будаг тохирдоггүй. Тэдний будагны сонголт ерөнхийдөө арьсны өнгөтэй дүйцэхүйц байвал зүгээр. Энгэсэг дээрээ хацар өнгөлөгч үл ялиг түрхэн сайтар тараан, энгэсэгдээ уусгаарай. Нүдний будагны хувьд зовхиноос хөмсөг хүртлээ тавьсан тень тань дээшлэх тусмаа шингэрсэн байх ёстой. Эс бөгөөс нүдний шилтэй байгаагаас ялгаагүй. Харин уруулаа хүрээлэгчтэй уусахаар өнгөөр будаарай.

Этгээд содон зүйл сонирхогчид
Ийм зүйл хүсэгчдэд шивнэх үг байна. Энэ бол "Солонго" хэмээх будалтын тухай. Харин будалт зөвхөн охидод хамаарах юм шүү. "Солонго" нь зовхиндоо цэнхэр, ягаан, эсвэл ногоон ягааны хослол юм. Ийн будахдаа нэг нэгэндээ уусахаар өнгө сонгох хэрэгтэй. Мөн цайвар ягаан, цайвар цэнхэр өнгө байна гэдгийг анхаараарай.

No comments:

Post a Comment