Манай ангийнхан

Манай ангийнхан

Цаг агаарын мэдээ

Blog Archive

Followers

Thursday, May 20, 2010

Хүзүү сайхан бол нүүр

Олонх эмэгтэй нүүрээ байнга торддог мөртлөө хүзүүгээ хайхардаггүй. Хүзүүний арьс нь хэдийгээр нүүрнийхээс зузаан боловч амархан үрчлээтдэг. Тиймээс хүзүүгээ нүүрний нэгэн адил тордох хэрэгтэй.
-Оройд унтахын өмнө нүүрэндээ тос түрхэхдээ хүзүүндээ мөн адил түрхэж бай.
-Хүзүүгээ хүүхдийн саван зөөлөн сойзоор угаа, ингэхдээ сойзоороо зууван хөдөлгөөн хий. Дараа нь бүлээн усанд хүзүүгээ булх.
-Хүзүүний улбагар арьсанд хүйтэн усанд норгосон сэвсгэр алчуураар хэсэг хугацаанд орой өглөөд угаалгын дараа хүзүүндээ байнга иллэг хийх нь зайлшгүй чухал. Эхлээд хүзүүгээ халуун усаар шавшаад дараа нь ихэд хөөсөртөл савандана. Тэгээд нэг их ширүүн биш хоёр сойзоор доороос дээш 3-4 минутын турш хийнэ. Иллэгийн дараа эхлээд халуун бүлээн, дараа нь хүйтэн усаар шавшина. Хүзүүний арьс нэн үлбэгэр, сулхгар бол өдөрт нэг удаа дараах дасгалыг хийгээрэй. Үүнд:
А.Толгойгоо зүүнээс баруун, баруунаас зүүн тийш тойрог маягаар эргүүлнэ. /20 удаа/
Б.Алгаараа газар тулан суугаад чихээ мөрөндөө хүртэл толгойгоо зүүн тийш, дараа нь баруун тийш гилжийлгэнэ. Дасгалыг мөрөө өргөлгүй 5-6 удаа давтана. Хүзүүн дээрээ улаан толбо юм уу хагарсан судастай бол арьс эмзэглүүлэх өндөр захтай хувцас өмсөх хэрэггүй.

Үс "өндөг" шиг хэврэг

Зуны халуунд үс өнгөө алдаж, хуурайшиж, унах нь ихэсдэг. Будаг ч тогтохоо больдог. Үс “өндөг” шиг хэврэг тул ялангуяа хурц нартай үед толгойгоо халуунаас хамгаалж явах нь чухал.
Урт үс хээнцэр харагдуулдаг
-Урт үс эзнээ хээнцэр ганган харагдуулдаг ч амархан “хөгширдөг”. Өөрөөр хэлбэл, урт үсний үзүүр дорхноо салаалж, толгой загатнуулаад зогсохгүй их хэмжээгээр унадаг. Үүнийг үс “хөгширч байгаагийн дохио” гэж үздэг байна.
-Үсээ далаа хүртэл ургуулсан тохиолдолд сард гурван удаа үзүүрээс нь 1-2 см тайрч бай.
-Зуны цагт толгой амархан хөлөрдөг учир үсний хэв алдагддаг гэдгийг мартаж болохгүй. Үснийхээ хэвийг хадгалж байхын тулд лак бага зэрэг цацахад зүгээр.
-Үсээ өндөгний уураг, цайны хандаар угаахад гэмгүй. Мөн нимбэгний шүүсийг бүлээн усанд хийж хутгаад, үсэндээ түрхэж угаавал үс чинь гялалзаж эзнээ сайхан харагдуулна.
Богино үстэй хүмүүст шош сайн
-Богино үс ажил хэрэгч хүмүүст тохиромжтой боловч зарим үед урт үснээс илүү арчилгаа шаарддаг.
-Богино үсийг ялангуяа зуны халуунд химийн аргаар буржийлгах гэж бүү яар. Шингэрч, унах нь ихэснэ.
-Эмэгтэйчүүд турах гэж хоолны янз бүрийн дэглэм сахидаг нь үсэнд муугаар нөлөөлдөг байна. Богино үстэй хүмүүс хоолны дэглэм хэт их сахисаны улмаас витамины дутагдалд орох нь бий.
-Хэрэв та богино үстэй бол хүнсэндээ сүү, загасны мах, тос, шош Е витаминтай зүйлс өргөн хэрэглэвэл үс чинь гялалзсан, зөөлөн харагдана.
Та үүнийг мэдэх үү?
-Насанд хүрсэн хүний толгойд 12О мянга орчим үсний уутанцар байдаг.
-Хүний үс сард 1,25 см ургадаг.
-Ширхэг үс 5- 7 жилийн настай .
-Үсний 9О хувь нь цаг тутам ургаж байдаг.
-1О хувь нь унахад бэлэн явдаг.
-Үсний уутанцраас амьдралын туршид 2О-3О орчим үс ургадаг.
-Өдөр бүр 1ОО-2ОО ширхэг үс унадаг.
-Шаргалыг бодвол цайвар үс илүү унадаг.
-Үс хавар,зун хурдан ургадаг.
-Өдөр үсний ургалтыг хурдасгадаг. Шөнө үс удаан ургана.
-Зуны цагт малгай өмсөж юмуу эсвэл шүхэр барьж явах нь үсээ нарнаас хамгаалах шилдэг арга болдог. Харин зун үсээ аль болохоор бага самнахыг хичээж бай. Самналт ялангуяа чанга самналт үсний уутанцарт цочрол үүсгэх нь бий. Үсээ ойр ойрхон норгох нь зөв боловч хэвийг нь алдуулж болзошгүйг анхаарахад илүүдэхгүй.

Зун цагийн эмэгтэйн гоо засал

Арьс.Таны арьсанд энгэсэг болон өнгөлөгч тос сайхан зохино.
Зөвхөн шаргал туяатай өнгөнүүдийг сонговол таны жинхэнэ зүс царайг гажуудуулж мэднэ. Зааны ясан цагаан, хул ягаан, бүдэг хул өнгөнүүдийг сонгоорой. Зуны улиралд эмэгтэйчүүдэд хацрын энгэсэг сайн зохино. Ялдам ягаан жимслэг өнгө таны төрхийг өнгөлөг дулаан харагдуулна.
Нүд.Хэт хурц тодоор будах хэрэггүй. Нүдний будаг мөнгөлөг саарал, бүдэг хөх, улаан ягаан, тосон ногоон байвал зохино.
Таны нүдэнд харавтар хүрэн, утаан хөх тушь давтагдашгүй өнгө гэрлийг нэмж өгнө.
Уруул. Интоор жимсний улаан, дарсны хар хүрэн өнгө зохих ба хумсны лакаа бас тийм өнгөөр хослуул.
Уруулын будаг хэт гялтганасан бус ягаан өнгөтэй байна.
Хэрэв нүдээ тод будах аваас уруулаа хамгийн бага хэмжээгээр өнгөлвөөс нийцнэ.
Үс. Зун цагт үсэнд тас хар бус гэгээлэг өнгө зохино.
Үсэндээ "хөгжилтэй" өнгийн сор суулгаж болно. Үсний хэлбэр янз бүр байх бөгөөд чамин хийцтэй зүүлт, хавчаар сонгоорой.

Гонзгой нүүртэй бүсгүйчүүдэд шулуун хөмсөг зохимжтой

Бид нүүр, бие, гар, хумс, хөлөнд зориулсан гоо сайхны хэрэгсэл худалдан авахдаа хөмсгийг яагаад ч юм мартчихдаг гэмтэй. Гэтэл энэхүү жижигхэн хэсгийн өнгө хэлбэрээс эмэгтэй таны дур булаам харагдах нь шалтгаалдаг байна. Зөв арчилсан хөмсөг нүүр царайг илүү чимж өгдөг тул үүнийг биеийнхээ бусад хэсэг шиг арчлах хэрэгтэй.
-Хөмсгөө нямбай зурж, хөмсөг хоорондын зайг бага зэрэг холдуулж, хамар дээрх уснүүдийг хуссанаар жижиг нүдийг том харагдуулж болно. Хэрвээ ойрхон нүдтэй бол хөмсөг хоорондын зай илүү их байх ёстой.
-Залуу харагдахыг хүсвэл хөмсөг хоорондын зайгаа ихэсгээд үз. Гэхдээ хөмсөгний өргөн хэсгийг багасгахгүйгээр шанааны хэсгийг маш нямбай тохойруулж өгөөрэй.
-Гонзгой царайтай эмэгтэйчүүдэд шулуун, хамрын угийг нь зассан хөмсөг зохимжтой.
-Гурвалжин маягийн нүүр царайтай бол дээш өргөгдсөн, дугуй хөмсөг зохино. Харин шулуун хөмсөг танд огт тохирохгүй.
-Зууван царайтай эмэгтэйчүүдэд хагас саран хөмсөг зохино.
-Дөрвөлжин царайтай бүсгүйчүүд урт, дээш өргөгдсөн, бага зэргийн дугуй хэлбэрээр хөмсгөө засуулаарай.
-Хэрвээ та дугуй царайтай бол хөмсөг тань дээш өргөгдсөн, төгсгөл нь бага зэрэг дугуй байх ёстой.

Нүүрээ сайхан болгоё гэвэл дотроос нь эмчлээрэй

Хэрэв та нүүрэндээ анхаарал тавьдаг бол дотор эрхтнээ эрүүл байлгах хэрэгтэй. Ходоод, элэг цөс, сав өвчилснөөс арьс өнгөө алдан нүүрэнд сэвх батга гардаг.
Та нүүрээ гаднаас нь биш дотроос нь эмчлээрэй. Шар сүүгээр цөсөө байнга угааж, цагаан гүүний саам уун элгээ эрүүлжүүлж, баргашууныг эмчийн заавраар хэрэглэн ходоодоо эмчилж болох юм.
Мөн хоёр халбага шинэ тарганд өндөгний шар хийн сайтар хутгаад нүүрэндээ жигд түрхэж 15 минутын дараа бүлээн усаар угаагаарай. Үр дүнг нь үзэх болно.

Загасны тос сормуусандаа түрхвэл ургана

Сормуус нь үстэй адил 90 хувийн уураг-каротинаас бүрддэг. Амьдралын туршид хүний сормуус байнга унадаг ч унасан хэсэгт нь дахин шинээр ургадаг байна. Үүнийг тухайн хүн огт анзаардаггүй. Харин сормуусны ургалт зогсож, их унавал өөрөө төдийгүй эргэн тойрныхон ч анзаарч эхэлнэ. Энэ нь чанаргүй гоо сайхны бараа хэрэглэх, нүүрний будгаа Фуруу цэвэрлэх, харшил, стресс, мэдрэлийн өвчин, нүдний урэвслийн өвчинтэй холбоотой.
Гэрийн нөхцөлд сормуусыг үсний адил ургамлын тос, тосонд уусгасан витамин бүхий тэжээлийн маскаар арчилна.
Ургамлын тосны хувьд чидун жимс, бүйлсний тос байж болох бөгөөд загасны тос (энэ нь сормуусыг бэхжүүлэгч А витаминаар баялаг) байвал бүүр сайн байдаг гэнэ. Мөн Е витамины тосон уусмал, Е витамин нэмсэн ургамлын тос байж болно.
Ингээд бэхжүүлэгч тосоо багены тусламжтайгаар хуурай сормуусны угаас нь үзүүр хүртэл өдөр бүр түрхэнэ. Та багсаа сормуусны угтаа аль болох хүргэхийг хичээгээрэй. Гэхдээ тосыг нүдэндээ огт хүргэж болохгүй. Сормуус бэхжүүлэх энэ эмчилгээг сарын хугацаатайгаар үргэлжлүүлнэ. Шаардлагатай бол үүнийг жилд хэдэн ч удаа хийж болно.

Хумс тань эрvvл мэндийн толь

Хүний хумс, тэр дундаа эмэгтэй хүний хумс гоёмсог, эрүүл байх ёстой. Хумсны байдал хүний биеийн эрүүл мэндийн талаар олон зүйлийг хэлэхээс гадна гоо сайхны нэг илэрхийлэл болно.
Хумсны ургалт удааширбал:
Бие организм эрүүл биш байгаагийн илрэл юм. Халдвартай хүнд өвчнн туссаны дараа хумсны толин дээр үелсэн овгорууд гарч ирдэг.
Хумсны толин дээр цагаан толбо гарвал:
Хумс болон хумсан доорх арьсны хооронд хий орсний илрэл. Энэ толбоны тоо олон байвал цусны эргэлтэд өөрчлөлт орно гэсэн үг.
Хумс хугарамхай нимгэн болвол:
Кальцийн дутагдал, бодисын солилцоо алдагдсанаас болж хугарах нь бий. Мөн хумсаа буруу зассаны улмаас хугарамхай болох тохиолдол ч байдаг. Хумсыг таваас зургаан хоногт нэг удаа зориулалтын хуурайгаар янзлах ёстой. Хумсаа эрүүл саруул байлгая гэвэл угаалгын нунтаг, химийн бодистой ажиллахдаа резинэн бээлий өмсөж заншаарай.

Хумс усанд орох дуртай

Эртний Хятадын хатад хумсаа хугалахгүйн тулд алт, бадмаараг, зааны ясаар тусгайлан хийсэн хуруувч зүүдэг байсан гэдэг. Харин өнөө үед хумсыг зөв үрснээр зөв арчилгаа эхэлдэг болжээ.
Энэ нь хумсыг урдаас нь хойшоо бус, хоёр хажуу талаас нь дунд хэсэг рүү нь үрэхийг хэлж байгаа юм. Үүнээс гадна хумсаа хэсэг хугацаанд лакдахгүй амрааж байх хэрэгтэй. Хумсны лакийг тусгай шингэнээр арилгасны дараа шинийг түрхэхээр яарах хэрэггүй. Харин хумсандаа хэдэн цаг амьсгалах боломж олгох ёстой.
Бидний хумс бээлийгүйгээр сав суулга угаах, ахуйн химийн бодистой угаалга хийх дургүй. Харин тэд усанд орох дуртай. Тиймээс далайн болон хоолны давстай бүлээн усанд ургамлын тос, гурван дусал йод, таван дусал нимбэгний шүүс хийгээд 5-10 минутын турш хумсаа дүрж болно. Хумсыг хазаж, мэрж, металл үрүүрээр үрж, гоёлын хумс хэдэн сараар нааж болохгүй. Харин аарц, бяслаг, алим идэхэд хумс өнгө ордог байна.

Уян хатан байдлаа алдсан арьсыг давстай ус чангаруулдаг

Арьс хөгширхийн анхны шинж тэмдгүүд нүүр хүзүүн дээр бий болно. Нас ахих тусам арьсны өнгө өөрчлөгдөн, түүн дээр элдэв толбо болон үү гарч, зөөлөн эд эсүүд нь уян хатан чанараа алдан, сулран унжиж үрчлээ нугалаа үүсгэнэ. Мөн арьсаа арчилдаггүй залуу эмэгтэйчүүдэд ийм шинж илэрдэг. Тиймээс арьс уян хатан байдлаа алдах, сульдаж доройтохыг хүлээлгүй өдөр тутам зөв арчилгааг чухалчил.
-Арьсыг өглөө цэвэрлэхдээ хүйтэн усны чангаруулах чанарыг ашиглах хэрэгтэй. Үүнд хоолны давс болж өгвөл далайн давс (нэг литр усанд хоёр цайны халбага) хийн хүч оруулсан ч болно.
-Цай болон хамба шарилж өтгөн найруулан хийсэн хандыг хйүтнээр хэрэглэвэл үр дүнтэй.
-Сульдаж доройтсон арьсыг цэвэрлэгч шингэнээр арчихдаа арьсны зөвхөн үрчлээсийн дагуу тойрог хөдөлгөөнөөр маш зөөлөн арчих хэрэгтэй.
-Оройд арьсаа цэвэрлэсний дараа ямар нэг тосноос ердийн давстай ус, зуун настын буюу ямар ч хамаагүй жимс, жимсгэнэ, ногооны шүүсэнд норгосон чийгтэй хөвөнгөөр түрх.
-Халуун, хүйтэн жин тавихдаа усанд хоолны сода хамба шарилж зэргийг хийх нь ашигтай.
-Арьс хамгийн их сулран доройтож, үрчлээтэх магадлал өндөр (зовхины булан, доод зовхины орчим, эрүүн дор) тосыг сайтар түрхээрэй. Орой унтахын өмнө, өглөө чийгтэй үед энэ хэсэгт тос зузаан түрхэх нь үр дүнгээ өгнө.

Хөлний майгыг дасгалаар засаж болно

Охид, бүсгүйчүүд маань майга төрсөндөө ихээхэн шаналж дарамт зовиурт автдаг нь нууц биш. Гэвч хөлийн майгыг засдаг хамгийн энгийн тусгай дасгал байдгийг манайхан тэр болгон мэддэггүй. Ний нуугүй хэлэхэд дэндүү майга хөлийг савх шиг болгоно гэдэг маш хэцүү л дээ. Гэхдээ дараах дасгалуудыг хийгээд байхад танд ач тусаа өгөх л болно.
Нэг. Хөлдөө мөрний хэмжээтэй зай аваад, өвдгөө нийлүүлнэ. Тэгээд 20 удаа дараалан босож суу.
Хоёр. Хивсэн дээр хөлөө жийгээд суу. Огцом түргэн хөдөлгөөнөөр хөлийнхөө булчинд ихээхэн дарамт учруулж, өлмийгөө гадагш нь 20 удаа хурдан хурдан эргүүлэх гэж оролд.
Гурав. Сөхөрч суугаад өлмийг гадагш хандуулан болж өгвөл өсгийгөө шаланд хүргэж 20 удаа суу.
Энэ цогцолбор дасгалыг өдөрт дунджаар хоёроос гурван удаа давтах хэрэгтэй. Хамгийн гол нь ачааллыг нь аажмаар нэмэгдүүлвээс илүү үр дүнд хүрнэ. Мөн доорх дасгалуудыг урьдын адил хийгээд эхэл.
Нэг. Дээс тоглож, 30 удаа үсрэлт хий. Өдөр бүр аажмаар нэмэгдүүлж, яваандаа 100 хүргэ.
Хоёр. Шалан дээр завилж суугаад гараараа тулахгүйгээр хурдан өндийж босох гэж оролд. Үүнийгээ 20-30 удаа давт.

Сормуусны будгийг 2-4 сар л хадгалдаг

Хугацаа нь хэтэрсэн гоо сайхны бараа гоо сайханд төдийгүй эрүүл мэндэд хор хохирол учруулдаг. Тиймээс та гоо сайхны хэрэгслийнхээ сав, боодлыг нээх үед түүний хугацаа нь хэдэн сараар багасдаг гэдгийг санах хэрэгтэй.
Сормуусны будаг, контур.
Савлагааг задалснаас хойш сормуусны будаг, контурыг 2-4 сар л хэрэглэж болно. Хэрвээ та үүнийхээ хугацааг хагас жил болгож уртасгахыг хүсвэл харанхуй, сэрүүн, хуурай газар хадгалах хэрэгтэй. Бүтээгдэхүүний чанар алдагдсан бол будаг үйрч, сормуус хоорондоо наалдаж эхэлнэ. Контур зунгааралдаж, зовхинд тэгш бус наалдана. Ямар ч гоо сайхны хэрэгсэлд, ялангуяа сормуусны будаг, контурт бичил организм нэвтэрвэл аюултай. Учир нь эдгээр хэрэгслийг нүдэнд түрхдэг учраас амархан үрэвсч, загатнадаг байна.
Уруулын будаг.
Уруулын будгийг савлагааг нээснээс хойш жил орчим хэрэглэж болно. Хэрвээ бүтээгдэхүүн муудсан бол эвгүй үнэр үнэртэж, гашуун амт амтагдаж, уруулын будаг тослог болж ирнэ. Мөн тэгш бус түрхэгдэж, бөөгнөрдөг байна.
Хумсны лак. Хумсны лак 4-8 сарын дотор чанараа алддаг. Хамгийн гол нь энэ бүтээгдэхүүнийг ямар нөхцөлд хадгалснаас бүрэн шалтгаалдаг байна. Хэрвээ та хумсны лакны тагийг нээгээгүй бол хоёр ч жил хадгалж болно. Харин бүтээгдэхүүн чанараа алдсан бол хэтэрхий өтгөн болж, хумсны толион дээр тэгш бус түрхэгдэж, амархан хатдаг байна. Лак түргэн хатвал муудсан гэж ойлгож болохгүй. Ийм үед түүн дээр тусгай шингэн нэмж болно.
Нүд, уруул хүрээлэгч харандаа.
Харандааг гурван жил хадгалж болно. Харин савлагааг задалснаас хойш ердөө л 6-12 сар хэрэглэж болдог байна. Хэрвээ бүтээгдэхүүн чанараа алдсан бол үнэр гарч, жигд бус түрхэгдэж, хугарч эхэлдэг. Үүнээс гадна буруу үзүүрлэснээс болж харандаа хугарах нь бий.
Биеийн тос.
Биеийн тосыг 4-12 сар хадгална. Байгалийн цэвэр бүтээгдэхүүнээр хийсэн тос илүү түргэн мууддаг байна. Биеийн тос муудсан эсэхийг хуршсан үнэрээр нь мэдэж болно. Нүүрний тос.
Нүүрний тосыг 2-6 сар хадгална. Синтетик бодис их агуулсан байх тусмаа илүү удаан хадгалж болно. Хэрвээ энэ бүтээгдэхүүн чанараа алдсан бол тосны тослог хэсгээс ус ялгарна. Үүнийг хольж болохгүй. Учир нь тосонд агуулагдах ашигтай элементүүд апь эрт үгүй болсон байдаг.
Хуурай тень, хацар өнгөлөгч, шахмал пудр.
Эдгээр бүтээгдэхүүнийг задалснаас хойш 1-1.5 жил хадгалж болно. Хэрвээ хадгалах нөхцөл алдагдсан бол 3-4 сараас хэтэрдэггүй байна. Бүтээгдэхүүн чанараа алдсан эсэхийг доорхи байдлаар мэдэж болно. Тень, хацар өнгөлөгч зөөлөн биш, үйрмэг болж, багсанд түрхэгдэхээ болино. Мөн үүнийг арьсан дээр түрхэхэд хүндрэл үүсч, жигд тараагдахаа больдог байна.

Дур булаам зузаан уруул мөрөөдөл биш боллоо

Уруулыг ямар ч мэс засал хийлгүйгээр томруулж болох уу? Бид та бүхэнд уруулаа арчлах талаар үнэгүй зөвлөгөөгөө хүргэхэд бэлэн боллоо.
Моодны сэтгүүлүүдээс явуулсан судалгаанаас үзэхэд эрчүүд юуны түрүүнд эмэгтэйчүүдийн нүүр царайг ажигладаг гэнэ. Тэгэхээр нүүр царайнаас хамгийн түрүүнд уруулыг нь ажиглана гэсэн үг.
Фрейдийн баталснаар хүний уруул бэлгийн уруулын тусгал бөгөөд энэ нь зузаан, дур булаам байвал эрчүүд бүсгүйчүүдийг тачаангуй хэмээн хүлээн авдаг гэнэ.
Тиймээс ч бүсгүйчүүд Голливудын од Анжелина Жоли шиг уруултай байхыг хүсэх нь аргагүй. Түүний уруулыг хорвоогийн эрчүүд чамин, дур булаам, ухаан алдуулам хэмээн нэрлэдэг билээ.
Тэхдээ та юуны түрүүнд мэс засалч руу гүйх хэрэггүй. Эрчүүд бага зэргийн хуурталтыг амархан мэдэрч чадна шүү. Харин танд Анжелина Жоли шиг уруултай болоход тустай "Байгалийн дуудлага" нэртэй цогц дасгалыг санал болгож байна.
Уруулаа томруулж, сайхан харагдуулах цогц дасгал.
Энэхүү дасгалыг эхний сарын турш өдөр бүр, өдөрт хоёр удаа хийгээрэй. Үүний дараа долоо хоногт 2-3 удаа хийж болно. Илүү их үр дүнд хүрэхийн тулд дасгалыг хийхээс өмнө нүүрээ сайтар угаагаад, уруулаа эхлээд бүлээн, дараа нь хүйтэн усаар зайлна. Бүх дасгалыг эхлээд 10, арван удаа хийх бөгөөд алгуурхан нэмэгдүүлснээр сарын эцэс гэхэд 21 болгож нэмэгдүүлээрэй.
Загас агаар залгилж байна. Уруулаа урагш хүчтэй сунгаж, амаа ангай. Дараа нь уруулаа хүчтэй хамхиж, нүүрний булчингаа сулла.
Тэмээ өргөст ургамал зажилж байна. Амаа хамхисан хэвээр уруулаа баруун, зүүн тийш хөдөлгөж, дараа нь уруулаараа наймын тоо агаарт зураарай.
Хамелеон эрвээхэй барьж байна. Амаа бага зэрэг ангайгаад, хэлээ аль болох урт сунгаж, гурав хүртэл тоол. Дараа нь хэлээ амандаа хийж, амаа хамхиж, нүүрний булчингаа суллаж, хоёр хүртэл тоолоорой.
Заан цасан ширхэг үлээж байна. Уруулаа урагш сунгаж, лаа, эсвэл цасан ширхэг үлээж байгаа мэт амьсгалаа хүчтэй гарга. Дараа нь гурав хүртэл тоолоод уруулаа суллана. Халим усан оргилуур гаргаж байна. Гүн амьсгаа авч, хацраа бөмбийлгөн, уруулаа хоолой хэлбэртэй болго. Эхлээд амьсгалаа алгуурхан, удаан гарга. Хамгийн эцэст амьсгалаа 2-3 хүчтэй түлхэлтээр гаргаарай.
Койот сар луу Нисч байна. А-И-О-У авиаг удаан дуудсаны дараа гүн амьсгаа ав. Хацраа бөмбийлгөн амьсгаа авсны дараа хагас нээсэн уруулаараа чичиртэл амьсгаагаа гаргаарай. Эндээс гарах авиа бага зэргийн хүнгэнээнтэй адил байх ёстой.
Чеширийн муурын инээмсэглэл. Амаараа гүн амьсгаа авч, дотроо зургаа хүртэл тоолон, хамхисан уруулаараа агаарыг хүчтэй гарга. Дараа нь булчингаа суллан, амаа ангайж, уруулаа аль болох сунгаж, инээмсэглэнэ.
Зурам. 2-5 минутын турш мэддэг дуугаа исгэр. Дуу авиа чанга бөгөөд цэвэр сонсогдох ёстой.
Уруулын арчилгаа. Мэдээж ганц цогц дасгалаар уруулын арчилгаа дуусахгүй. Уруул арчлах энгийн арчилгаа ч таныг сайхан, дэгжин харагдуулна шүү. Өглөөний цагаар та шүдний зөөлөн сойзоор уруулдаа иллэг хийх хэрэгтэй. Үүний дараа бага зэрэг бальзам түрхэж, дараа нь уруулаа будна. Ингэвэл та уруул хуурайшиж, хатахыг мартах болно. Унтахын өмнө уруулаа тусгай тэжээлийн бальзамаар чийгшүүлээрэй. Хэрвээ танд энэ байхгүй бол зовхины зөөлөн тос уруулдаа түрхэж болно. Наранд удаан байсны дараа уруулаа чийгшүүлэхээ мартаж болохгүй.

Үс унаад байвал махан хоол идээд үз

Мах идэх дургүй, цагаан хоолыг эрхэмлэдэг хүмүүс олон байдаг л даа. Үүнд тухайн хүнийг буруутгах хэрэггүй. Эрдэмтэд жирэмсэн эмэгтэйчүүд, мах иддэггүй хүмүүс цайрын дутагдалд ордог гэдгийг тогтоожээ. Ийм болохоор цайр ихээр агуулдаг бүтээгдэхүүнийг хүнсэндээ өргөн хэрэглэхэд буруутахгүй гэнэ.
Тухайлбал, загас, үхрийн мах, сүүн болон гурилан бүтээгдэхүүн эрүүл мэндэд тустай аж. Ялангуяа, үс унах, халзрах үед махан хоол идэхэд гэмгүй гэнэ. Үс унах, халзрахыг дааврын өөрчлөлттэй холбож тайлбарладаг хэдий ч энэ нь цайрын дутагдлаас шууд хамааралтайг мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрчээ.

Уруулын будаг хортой юу?

Уруулын будаг нь эмэгтэй хүний гоо сайхны нэгэн чухал хүчин зүйл бөгөөд эмэгтэйчүүдийн дийлэнх нь уруулаа буддаг. Харин түрхэж буй уруулын будаг нь хортой эсэх талаар боддоггүй биз дээ.
Ингэхэд уруулын будаг хэрхэн бий болдог гэж та бодож байна. Тэдгээрийн гуравны нэгийг чанаргүй нефтээс гаргаж авдаг. Уруулын будгийн шингээж авсан хортой бүх бодис аманд улмаар ходоодонд орно.
Энэ нь хоол боловсруулах эрхтнүүд, түүнчлэн уруул, амны хөндийд хортой нэгдэл үүсэхэд хүргэдэг байна. Хамгийн алдартай уруулын будгуудын 60 хувь нь тугалга их хэмжээгээр агуулдаг.
Үүнийг уруулын будаг үйлдвэрлэдэг 33 үйлдвэрт хийсэн шалгалтын дүн нотолжээ. Тугалга өчүүхэн бага хэмжээтэй байсан ч оюуны чадавх, анхаарал, төвлөрөх чадварыг бууруулж, түрэмгий авиртай болгодог байна.
Дашрамд хэлэхэд, дэлхийд алдартай, сайн чанарын гэгдэх," Ревлон", " Кристиан Диор" зэрэг үнэтэй загварын бүтээгдэхүүнээс хорт бодис хамгийн их илэрсэн байна. Эмэгтэй хүний биед тугалга хуримтлагдвал үргүй болдог эсвэл үр зулбуулдаг гэж шинжээчид үзэж байна.

Баярын нүүр будалт үдэшлэгийн гэрэлтүүлгээс хамаардаг

Баярын нүүр будалт нь энгийн, өдөр тутмын нүүр будалтыг бодвол илүү ханасан өнгө, гялалзуулсан байдлаараа ялгардаг. Энэ үед гоёмсог нүүр будалт хийхийн тулд үдэшлэгийн гэрэлтүүлгийг харгалзан үзэх хэрэгтэй. Учир нь гэрэлтүүлгийн хэлбэр, хурц байдлаас нь хамаарч таны нүүрний будалт өөр өөр харагддаг байна. Шинэ жилийн үеэр янз бүрийн тохиолдолд 100 хувьд харагдах аргыг мэргэжлийн нүүр будагчид танд танилцуулж байна.
Гэнэтийн хурц гэрэлд (Шинэ жилээр энгийн үед зураг авахуулах үед) нүүрний будаг илт гэрэлтэж, арьсны өө сэв тодорч, гэрэл зурган дээр нүүрний эргэн тойрны харласан хэсэг, хамар, уруулын хоорондын сүүдэр улам тодордог. Ийм гэрлээр зураг авах үед цэнхэр нүдтэй хүний нүд улаан болж, хар нүдтэй хүнийх шар, заримдаа ногоон туяатай болох нь бий. Үүнээс зайлсхийхийн тулд суурь крем тавьж, үүнийгээ нүүрэндээ жигд түрхэх хэрэгтэй.
Хэрвээ таны арьс тослогтох хандлагатай бол крем түрхсэний дараа энгэсэг тавьж, хэт гялалзахаас сэргийлж болно. Нүдний хүрээлэгчийг илүү тод тавьж болно. Харин сормуусны будгийг энгийн үеэс илүү зузаан давхаргаар тавиарай. Ингээд яг зургийн аппарат руугаа эгц хар. Ингэвэл сүүдэр бага үүснэ.
Дискон дээр охид бүр хатан хаан байхыг хүсдэг. Энд гэрлийн өнгө, чиглэл, хурц байдал байнга өөрчлөгддөг. Тиймээс бараан сүүдэр улам бараан болж, цайвар суурь крем цав цагаан мэт болох нь бий. Суурь крем, энгэсгийг зузаан тавибал нүүр царай улам ядрангуй харагдаж, хөгширсөн мэт болно. Тиймээс дисконд явах гэж байгаа бол шингэн суурь крем хөнгөн тавьж өгөөрэй. Цайвар болон мөнгөлөг харандаагаар доод зовхио будаж, дээд зовхиндоо хөх ягаан сүүдэр тавь. Нүдний эргэн тойронд болон хамрын уг хэсгээр илүү цайвар өнгөтэй суурь крем турхвэл гялтганаж харагдана. Зарим нэгэн суурь крем жижиг хэсгүүдтэй. Энэ нь дисконы гэрэлд тодорч харагддаг тул өмнө нь сайтар шалгаж үзэх хэрэгтэй. Уруулаа гоёмсог харагдуулахын тулд ханасан өнгөөр будаж, дээд уруулдаа тунгалаг ягаавтар гялалзуулагч түрхээрэй.
Лааны гэрэл хамгийн романтикт тооцогддог. Гэхдээ энэ гэрэлд таны нүүр будалт тийм ч сайн харагддаггүй муу талтай. Лааны гэрэл дулаан өнгийг ялгаруулдаг. Тиймээс нүүр будалт тань хүйтэн өнгөтэй байх хэрэгтэй. Ягаавтар болон хөхөвтөр өнгөнүүд нь нүүр царайг гэрэлтүүлдэг бол тайван өнгө лааны гэрэлд уусчихдаг. Хар саарал өнгийг ягаавтар туяатай хослуулаарай. Өө далдлагч харандааг энгийнхээс илүү цайврыг сонго. Лаа нь нүүр царайг доороос нь гэрэлтүүлж, муухай харагдуулдаг тул романтик оройн зоог барихын өмнө лаагаа нүүрнийхээ түвшинд байрлуулахыг хичээгээрэй.
Байгууллагын үдэшлэгт неон гэрэл их хэрэглэдэг тул хамгийн өнгөн нүүр будалт ч муухай харагдуулдаг гэмтэй. Гэрэл нүүрэн дээр хөндлөн маягаар туссанаар нүдний эргэн тойрны хүрээ илүү тодррч харагддаг. Энэ үед өө далдлагч харандааг нүднийхээ дээд зовхиноос доод зовхи руу сормуусны шугамд алгуурхан ойртуулан байрлуулаарай.
Танд амжилт хүсье

Дэр хаг үүсгэж, хуйхыг өвчлүүлдэг

Дэр - түүн шиг гэм хоргүй зүйл юу байна? Зөөлөн, эвтэйхэн... хүний биед хор учруулдаг талаар та сонсч байгаагүй юү? Тэгвэл дэр үсэнд хаг үүсгэгч гол буруутан аж.
Хаг гэдэг толгойн арьсны үхэжсэн хэсэг гэдгийг бүгд мэднэ. Тэд байнга гуужиж, бидний мэдэх хаг болон нүдэнд харагддаг байна.
Хаг цөөн байвал хүний нүдэнд тэр бүр өртөөд байхгүй ч ихсээд ирэхээрээ түүн шиг муухай харагддаг зүйл байхгүй. Энэ нь хуйх цочирдож, өвчилж эхэлж байгааг заадаг.
Хуйхнаас ялгардаг тослог шингэн толгойгоо угаахгүй удаан явснаас арьсан дээр бөөгнөрч, тослог давхарга үүсгэдэг. Хаг ихэвчлэн хуурай байдаг боловч мөн тослог хаг гэж байдаг байна.
Солилгүй удаад хэрэглэсэн дэр янз бүрийн хогоор дүүрсэн байдаг. Энэ л хог арьсыг цочрооход хүргэдэг байна. Хүн унтахдаа хөрвөөж, толгойгоо дэрэн дээрээ ийш тийш хөдөлгөж унтдаг шүү дээ. Яг энэ үедээ дэрэнд шингэсэн хог буртгийг шүүр мэт үсэндээ шингээн авдаг.
Байнгын угаалга, цэвэрлэгээ тэр бүр тус болохгүй. Хагас сар болоод л агаарт байгаа тоосонцор, бусад бактериуд дэрэнд дахин шингэчихнэ. Дэрний уут үүнээс хамгаалж чадахгүй. Учир нь хорт бодис, микроэлементүүд маш жижиг тул даавууны завсар зайгаар хялбархан нэвтэрчихнэ. Тэгвэл яах вэ? Жишээ нь, хоёр гурван сар болоод л шинэ дэр худалдаж аваад байж болно. Гэхдээ энэ нь эдийн засгийн хувьд боломжгүй. Тэгвэл дэр огт хэрэглэхгүй болдог юм уу. Түүний оронд даавуу дэвсээд л хэвтэж байхаас. Мөн адил даавуугаа угааж цэвэрлэх шаардлага гарна. Тэгээд ч тав тухгүй. Хамгийн оновчтой санаа бол дэрэндээ нэгэн зэрэг гурав дөрвөн уут хийчих. Зөвхөн ингэсэн тохиолдолд л өөрийгөө бүрэн хамгаалагдсан гэж тооцож болно.

Сайхан хөмсөг гоо сайхны нэг хэмжүүр

Хөмсөг нь бүсгүйчүүдийн царайнд давтагдашгүй төрхийг бий болгодог. Эрт дээр үеэс бүсгүйчүүд өөрсдийн сэтгэл санаа ямар байгаагаа хөмсөгөөрөө илэрхийлж, хэлбэрийг нь янз бүр болгон засаж буддаг байжээ. Орчин үед бүсгүйчүүд гоо сайханд чухал байр суурь эзэлдэг хөмсгөндөө илүү анхаарах болсон нь ойлгомжтой.
Хөмсөг засалтыг дугуй, тэгш, хотойлгосон, өнцөг үүсгэсэн гэж дөрвөн хэлбэрт хуваадаг. Холливудын од, поп дуучид өнцөг гаргасан засалтыг илүүд үздэг бол загвар өмсөгчид нэг хэвийн байдлаас татгалзан тэгш, эсвэл дугуйрсан хэлбэрийг сонгодог байна.
Хөмсөг засах арга
Юуны өмнө эхний удаад гоо сайхны салонд очиж хөмсөгөө засуулж, дараа нь өөрөө хэлбэрийг нь алдахгүй засч сураарай. Хэрэв салонд очих боломж гардаггүй бол гэрийн нөхцөлд хийж болно. Гэхдээ дүрмийн дагуу хийх хэрэгтэйг анхаарна уу.
Эхлээд спирттэй хөвөнгөөр гар болон хөмсөг зулгаагчаа ариутгах хэрэгтэй. Нэг гараараа арьсаа зөөлөн татаж, ургалтын дагуу хөмсөг зулгаагчаараа болгоомжтой зулгаана. Өвдөлт өгөхгүйн тулд хөмсөгөө зулгаахаасаа өмнө 5-7 минутаар 2-3 удаа халуун жин тавина. Төгсгөлд нь хөмсөгний эргэн тойрны арьсыг дахин ариутгах хэрэгтэй. Хөмсөгөө засч дуусаахад зовхи улайдаг тул 1-2 минут хүйтэн жин тавина. Урт ургасан үс эвгүй харагддаг тул хайчлах шаардлагатай. Үүнийг зориулалтын хөмсөгний хайчаар хайчилж авна.
Зуйван царай ба хэлбэр
Хөмсөгийг нүүрний хэлбэр болон насны онцлогт тохируулан засна. Дугуй хэлбэртэй хөмсөг нь хөгшин харагдуулдаг. Харин өргөн нүүртэй хүмүүст саран, дугуй хэлбэр илүү зохимжтой. Тэгш, үзүүр нь доошоо унжсан, урт засалт баргийн хүнд зохидоггүй. Үзүүр нь дээш өргөгдсөн богино засалт өргөн, хавтгай нүүртэй хүнийг гонзгой царайтай болгож харагдуулдаг. Хөмсөгний үзүүр, эсвэл урдаас нь бага зэрэг богиносгосон засалт царайг залуу харагдуулдаг. Гэхдээ анхаарах зүйлс бий.
• Хэрэв нүүрний дээд хэсэг жижиг бол хөмсөгний урд хэсгээс богиносгох хэрэгтэй.
• Харин өргөн шанаатай боловч нүүрний доод хэсэг шөвгөр бол үзүүрээс нь богиносго. Ингэснээр нүүрний дээд, доод хэсэг тэнцвэржих юм.
Жижиг нүдтэй хүн хөмсөгөө өргөн зурж, урд хэсгээс нь бага зэрэг авахад нүд том болж харагддаг. Нүүрний хэлбэр дөрвөлжиндүү бол хөмсгийг тэгш хэлбэр үүсгэж нугларлыг нь багасгах хэрэгтэй. Үүний тулд хөмсөгний урдаас эхлэн зулгаана. Дугуй нүүртэй бол хөмсөгийг өргөж, нугларлыг нь ихэсгэж засах хэрэгтэй.
Будалт
Хэрвээ таны хөмсөгний засалт хүссэн үр дүндээ хүрээгүй бол танд хөмсөгний харандаа, зориулалтын сойз байхад л хангалттай. Энэ хоёрын тусламжтай өөг нь дарж болно. Гэхдээ хэтэрхий тод будах нь царайг бүдүүлэг төрхтэй болгодог гэдгийг анхаар. Харандаагаар зөвхөн үс муутай хэсгийг будаж зориулалтын сойзоор тарааж өгнө.
Цайвар царайтай, шар үстэй бүсгүйчүүдэд хүрэн бор, боровтор өнгийн харандаа илүү зохино. Хар үстэй бүсгүйчүүд хар хүрэн, хар саарал, хар өнгөөр хөмсөгөө будаарай. Будалт хийснээ хэлбэржүүлэхийн тулд үсний гелийг хөмсөгний сойз, эсвэл дууссан сормуусны будгийнхаа багсанд дусааж үсний ургалтын дагуу түрхэнэ.
Арчилгаа
Хөмсөг ч бас арчилгаа шаарддаг. Орой нүүрээ цэвэрлэхдээ хөмсөгөө орхиж болохгүй. Хөмсөгний урт богино, өргөн нарийн байх нь хамаагүй. Хамгийн гол нь өдөр бүр самнаж бай. Эхлээд үсийг сөргүүлж, дараа нь ширхэгийн дагуу самнана. Хөмсөгний ургалтыг сайжруулахад тоор, бүйлс, наранцэцгийн тос хэрэглэдэг.
Хэрэглэх арга: Халуун тосонд хөвөнгөө хийж тосыг шингээж авна. Хөвөнгөө хөмсгөн дээрээ тавиад, дээр нь уугч цаас тавиж 10-15 минут байлгана. Мөн сойзоо тосондоо дүрээд хөмсөгөө үсний ургалтын дагуу, эсвэл сөргүүлж самнаж болно.

Нүүрээ хэрхэн угаах вэ?

Эрт дээр үеэс биеэ арчлах, тэр дундаа угаал үйлдэх ёсыг уламжлал болгосоор иржээ. Францад XVIII зууны үеийн ихэс дээдсийн хүрээнийхэн угаал үйлдэх ёсыг гаргасан байна. Гэхдээ нүүрээ байнга угаах нь арьсыг эмзэг мэдрэмтгий болгож, хуурайшуулдаг гэсэн ойлголт байсан. Харин өнөөдөр гоо сайханчид зөв арчилгаа арьсыг удаан хугацаагаар гоё сайхан харагдуулдаг болохыг олж тогтоосон. Үүний гол аргачлал нь арьсыг цэвэрлэх, тэжээл өгөх, хамгаалах гэсэн гурван аргаас бүрдэнэ.
Арьсыг цэвэрлэх хамгийн энгийн, боломжит зүйл бол энгийн ус юм. Гэвч зарим хүн ус арьсыг эрт хөгшрүүлдэг хэмээн үздэг. Энэ бол худлаа. Ус арьсыг гайхалтай тогтворжуулагч зүйл юм. Арьсны эд эсийг цочроосноор бодисын солилцоог сайжруулдаг нь шинжлэх ухаанаар тогтоогдсон. Үүнээс гадна хир буртгийг ч найдвартай цэвэрлэдэг онцлогтой.
Үнэндээ давс, кальци, магни зэрэг химийн бусад элемент ихээр агуулсан хатуулаг ихтэй ус арьсыг хуурайшуулдаг. Үүнээс гарах арга зам нь усыг зөөлрүүлж, буцалгаж хэрэглэх. Мөн нэг литр усанд цайны халбагын талаар хүнсний давс, эсвэл борын хүчил хийж зөөлрүүлж болдог. Ер нь буцалгасан усаар нүүрээ угаах нь маш зөв арчилгаа юм.
Нүүрээ хэзээ угаах хэрэгтэй вэ?
/өглөө, эсвэл орой/
Бүх зүйл арьсны онцлогоос шалтгаална. Хэрэв хуурайшиж, үрэвссэн арьстай бол нүүрээ өглөө угаахаас татгалзаарай.
Хүйтэн усаар, ялангуяа өвлийн улиралд нүүрээ угаах нь арьсыг цочролд оруулж, өвчлүүлж, бодисын солилцоог бууруулдаг. Удаан хугацааны турш халуун усаар нүүрээ угаавал арьс нүхжиж, улайдаг. Мөн халуун ус нь нүүрний булчинг сулруулж, арьсанд үрчлээ суухад нөлөөлдөг байна.
Та хуурай арьстай бол өглөө нүүрээ угаахдаа тасалгааны хэмтэй адил дулаантай усаар угаах хэрэгтэй. Бүлээн ус судсыг богино хугацаанд агшааж, сунахад нөлөөлдөг учраас цусны эргэлтийг сайжруулдаг. Харин энэ нь арьсанд сайн тэжээл болдог.
Дулааны улиралд өглөөд нүүрээ хүйтэн усаар угааж болно. Хүйтэн ус арьсыг цочроож, эд эсийг нь сэргээдэг. Харин шөнөдөө аль болох бүлээн усаар угаах хэрэгтэй. Энэ нь арьсыг тайвшруулах сайн нөлөөтэй.
Далдуу модны цэцэг, гаа, шивэл, гоньдны үр зэргээр ханд бэлтгэж нүүрээ угаахад сайн. Ургамлыг сайтар холиод хоёр аяга ус хийн, зөөлөн гал дээр 5-10 минут буцалгана. Бэлэн болсон хандаа хөргөөд, сайн шүүсний дараа хэрэглэнэ.
Хуурай арьсыг бага зэрэг хүчиллэгтэй усаар угааж, сүү, цөцгий, ургамлын тосоор цэвэрлэвэл сайн үр дүнтэй. Мэдээж өдөр бүр хэрэглэж болохгүй. Ер нь халуун хүйтэн усаар ээлжилж угаавал сайн байдаг.
Ийнхүү сөөлжүүлж угаасны дараа чийгтэй арьсанд 15-20 минутаар тэжээлийн тос түрхэж өгнө. Тослог арьсыг арай өөр аргаар угаана. Халуун ус арьсны тослогийг багасгаж, хуурайшуулдаг гэдгийг хүн бүхэн мэднэ. Гэхдээ энэ нь тослог арьстай хүн заавал халуун усаар угаана гэсэн үг биш. Хэрэв та нүүрээ байнга халуун усаар угаагаад байвал арьсны нүх суларч томроод тос улам их ялгарах нөхцөлийг бүрдүүлнэ.
Тослог арьстай хүн өглөө нүүрээ угаахдаа бүлээн усыг сонгох хэрэгтэй. Харин орой бүлээн, хүйтэн усаар сөөлжүүлж угаана. Мөн нэмж зөвлөхөд тослог арьсыг өглөө оройдоо угаасны дараа тусгай цэвэрлэгч шингэнээр үлдэгдэл тосыг арчиж цэвэрлэвэл сайн.
Угаалгад зориулсан ургамлын ханд бэлтгэхээс битгий залхуур. Таван салаа, халгай, балжингарма ургамлыг ханд бэлтгэхэд ашиглаж болно. Ургамлыг хэрчиж жижиглээд хоёр аяга буцалсан усанд хоолны хоёр халбага ургамал (хольж, эсвэл дангаар нь) хийн 30 минут байлгана.
Энгийн арьстай бол өдөрт хоёр удаа (өглөө, оройд) угаана.

Нүүрний тосыг хэрхэн зөв хэрэглэх вэ?

Нүүрний тосыг зөв түрхэх мэдлэггүйгээс болж хүссэн үр дүндээ хүрч чадахгүй байх нь бий. Тэгвэл та доорх зөвлөмжийг дагаарай.
Нэг. Арьсаа чийгтэй байгаа дээр нь тэжээлийн тосноос бага зэрэг авч нүүр хүзүүндээ зузаан түрх. Дараа нь хоёр гарынхаа дунд гурван хурууг тэнийлгэн, нүүрээ дараах чиглэлд огцом огцом ил. Үүнд:
а/ эрүүний голоос чихнийхээ гэдэс рүү
б/ завьжнаасаа чихний дунд хэсэг рүү
в/ хамрын самсаанаас чихний дунд хэсэг рүү
г/ духны голоос чамархай руу
д/ Хүзүүг эгэмнээс эрүү рүү чигтэй дээш иллэг хий. Зовхины арьсыг өвөрмөц анхаарал, болгоомжтой арчлах шаардлагатай. Нүднийхээ доогуур дунд ядам, чигчий хурууны өндгөөр зөөлөн хөндлөнгөөр иллэг хий.
Хоёр. Тэжээлийн тосыг өдөр бүр түрхэх нь сайн биш. Арьс чинь амьсгалах, өөрөөсөө тос ялгаруулах жамтай болохоор үе үе амраах хэрэгтэй.
Гурав. Тос огт түрхэхгүй байдгийн адил мөн түүнийг хэт их хэрэглэх нь бас хортой гэдгийг санаарай.
Дөрөв. Усанд орсны дараа нүүрэндээ тэжээлийн тос түрхэх нь арьсанд тун тааламжтай нөлөө үзүүлдэг.

Эрүүл үстэй байх нь бүсгүй хүний хамгийн чухал зүйлийн нэг

Эрүүл хугараагүй үс нь эмэгтэй хүнийг гайхалтай харагдуулдаг. Үс нь үргэлж сайхан харагддаггүйг нууж байдаг бол бид өөрсдөө үүнд буруутай бөгөөд яаж үсээ арчлахаа ч сайн мэддэггүй шүү дээ. Гэвч алдарт “Pantene Pro-V” пүүс сайхан үсний нууцыг та бидэнд задалж байна.
-Эрүүл үс. Эрүүл үсний хамгийн дээд талын давхарга нь нарны туяанд гялайж сайхан харагддаг бөгөөд унаж хугардаггүй. Үсээ төрөл бүрийн хэв маягт оруулахад хэлбэрээ удаан хадгалдаг байна. Мөн эрүүл үс нь торгон элс мэт гулгаж самнахад хялбар байдаг байна.
-Гэмтсэн үс. Гэмтэж хугарсан үс нь эрүүл үсний тодорхойлолтын эсрэг ойлголт юм. Ийм үс нь өнгөлөг бус, үзүүр нь тэгш бус, сам нахад хэцүү, үсээ орооход (пигуди хайч) хэвэнд муу ордог. Мөн адил гэрзлд гялалздаггүй, байнга хугарч унаж байдаг.
-Тослог үс. Үсний тосны уут хуйхны өнгөн хэсгийн дор байдаг байна. Түүний үүрэг нь асар их, учир нь таны үсийг хамгаалдаг. Тэр нь толгойн арьсны шүүрлийн булчирхайтай холбоотой. Түүнд гарсан өөрчлөлтүүдээс болж үс нь маш тослог эсвэл бүр хуурай болдог байна. Үсээ угаагаад удаагүй байтал буцаад л тостой болчихдог бол тослог үсэнд зориулсан тусгай шампунь ангижруулагчийг хэрэглэх нь зүйтэй.
- Хэвийн үс. Гялалздаг салаалдаггүй, угаасны дараа тийм амар хиртдэггүй.
-Хуурай үс. Өнгөгүй, ямар ч сүргүй янз бүрийн химийн нөлөөнд маш амархан гэмтдэг, арчилгаа шаардана.
Үсийг арчлах арга
Сайхан үстэй болохын тулд үсний угаалтаас эхэлнэ. Ер нь хэд хоноод үсээ угаах ёстой вэ? Урьд нь үсийг байнга угаах нь муу учир энэ нь амархан хуурайшуулдаг гэдэг байсан. Гэвч энэ үзэл хуучиржээ. Та үсээ байнга угаах нь таны тааллын хэрэг. Учир нь үсээ хэсэг хугацаанд угаахгүй болохоор үс тослогжиж өөртөө янз бүрийн хир буртгийг соронзон адил татаж авдаг. Тийм учраас хотод амьдарч буй хүмүүс хөдөөг бодвол үсээ ойр ойрхон угаасан нь дээр. Учир нь хөдөөний агаар тоосжилт багатай цэвэр байдаг. Мөн таны дараагийн нэг асуулт бол ямар шампунь сонгож авах вэ? гэвэл эхлээд өөрийнхөө үсийг тодорхойлоод дараа нь түүнд тохирсон шампунийг сонгож авах нь чухал. Нэг зүйлийг зориуд хэлэхэд үсийг шүршүүрний дор зогсож угаавал шампунь ашиглалт нь хаягдалгүй үр дүнтэй байдаг. Ер нь үсээ хоёроос гурав шампундвал тохиромжтой. Хэр зэрэг их шампунь хэрэглэх нь таны үсний урттай холбоотой. Угаасны дараа үсээ чанга арчиж болохгүй. Харин эцэст нь толгойндоо хурууны өндгөөр массаж хийвэл зохимжтой. Ер нь үсийг байхуу цайгаар угаавал унадаггүй.

Хагнаас салцгаая

Хаганд дуртай хэн байх билээ. Харамсалтай нь, бодит байдал хүсэл мөрөөдлөөс тэс өөр байдаг шүү дээ. Тиймээс хагнаасаа хагацах энгийн аргыг сонирхуулъя.
Хэрэглэгдэх зүйлс:
* Нимбэг
* Бүйлсийн тос
* Алчуур
* Оливийн тос
Бүйлс болон оливийн тосыг нийлүүлэн сайтар хутгана. Ингэж хольсон тосоо алчууранд шингээж үсэндээ бигнүүр тавиарай. Уг тосон бигнүүрийг долоо хоногт нэг удаа тавиарай.
“Head and shoulders” болон “Selsun blue” зэрэг хагны эсрэг шампунь бусад ижил төрлийн бүтээгдэхүүнийг бодвол илүү үр дүнтэй. Эсвэл та байгалийн гаралтай ялангуяа чихрийн манжин агуулсан шампунь хэрэглэсэн ч болно.
Өдөр бүр үсээ угааж, шампуниа ойр ойрхон сольж хэвшвэл та асуудлаасаа амархан салах болно. Харин таны хуйх эмзэг арьстай бол нэг төрлийн шампуниар дагнан угаасан нь дээр.
Үсээ угаасныхаа дараа ангижруулагчаар зайлж заншаарай. Ялангуяа хэрэглэж буй шампунь тань хагны эсрэг бол. Учир нь ангижруулагч үс болон хуйхыг тань чийгшүүлж, зөөлөн болгодог.
Үс хэлбэржүүлэгч гель, лак зэрэг бүтээгдэхүүн үсийг эмзэг болгож, амархан гэмтээдэг.
Шинэхэн нимбэгийн шүүс хагны эсрэг бодис агуулдаг тул гэрийн нөхцөлд хэрэглэх хамгийн тохиромжтой арга. Нэг халбага нимбэгийн шүүсийг хуйхандаа түрхэж хэсэг байлгасны дараа бүлээн усаар зайлна. Нимбэг үсний тань тослогийг тэнцвэржүүлэхээс гадна хагнаас салгаж, үсийг өнгөлөг болгон ургалтыг түргэсгэдэг.

Хумс бүсгүй хүний гоёл

Үсээ хэрхэн арчилснаар нь хүүхнүүдийг хэн болохыг нь тодорхойлж болдог. Тэгвэл гар болоод хумсаа хэрхэн яаж арчилж тордсоноор нь ямар бүсгүй болохыг тогтооход бүр ч амар хялбар байдаг гэнэ. Хиртэй эсвэл будаг нь ховхорсон хумстай эмэгтэй эрчүүдэд таагүй сэтгэгдэл төрүүлэх нь мэдээж.
Бяцхан санамж:
-Юуны өмнө хумсны хуурай хэрэглэж сурах хэрэгтэй. Хуурайны нэг тал нь бүдүүн, нөгөө тал нь нарийн ширхэгтэй байвал зүгээр.
-Хуурайдахдаа бүдүүн ширхэгтэй хэсгээр нь үрж арзгарыг тэгшлээд, дараа нь нарийн ширхэгтэйгээр нь өнгөлж засна.
-Хумсаа засахдаа захаас нь төв рүү чиглүүлэн хуурайдна. Дараа нь зөөлөн үстэй сойзоор хумсны завсраа цэвэрлээрэй. Хумсын угийн арьсыг авах гэж үзүүртэй зүйлээр төнхөх хэрэггүй. Түүнийг арилгагч шингэн байдаг.
-Хумсаа байнга будаж байвал гар цэвэрхэн гоё харагддаг.
-Будгаа нимгэн түрхсэн бол хатсаны нь дараа дахин будаж болно.
-Хумсаа будахдаа эхлээд хумсныхаа дунд хэсгийг, дараа нь хоёр захыг будаарай.

Наранд удаан зогсвол арьс хөгширдөг

Зун цагт наранд удаан байх нь эрүүл мэндэд тустай гэж олон хүн боддог. Наранд биеэ шаран борлосон хүмүүс эрүүл хүний үлгэр жишээ болдог үе саяхан байлаа.
Сүүлийн үеийн судалгаагаар энэ үзэл бодол өөрчлөгджээ. Наранд удаан байх нь арьсанд хүнд гэмтэл үүсгэдгийг эмнэлгийн ажилтнууд нотолж байна. Наранд хэт удаан байснаас арьс хурдан хөгшрөх, арьсны хавдар үүсэх зэрэг хор уршигтай гэнэ.
Хэрвээ та наранд тодорхой цагаар биеэ шарах гэж байгаа бол шууд нарны туяанд өдөрт 30 минутаас илүү хугацаагаар байж болохгүй. Хэрвээ зайлшгүй наранд байх тохиолдолд нарнаас хамгаалах тос, хэрэглээрэй. Эдгээр нь дотроо нарны туяа арьсанд чинь хүрэхээс сэргийлэх химийн бодисууд агуулдаг байна.

Сайхан харагдахыг хүсвэл үсээ арчил

Таны үс яг л нялх хүүхэд шиг байнгын арчилгааг шаарддагыг бүү мартаарай. Нүүр царайндаа тохирсон засалттай, эрүүл, өнгөлөг үстэй явахад та хамгаас илүү сайхан харагдана. Үсээ зөв арчлахын тулд үснийхээ төрлийг зөв тодорхойлох нь чухал юм.
Үс нь хэвийн, хуурай, тослог, холимог, гэмтэлтэй гэсэн таван төрөлд хуваадаг. Үсний хамгийн дээд талын давхарга наранд гялалзаж, сайхан харагддаг бөгөөд унаж хугардаггүй. Үсээ төрөл бүрийн хэв маягт оруулахад хэлбэрээ удаан хадгалдаг бол эрүүл байна. Мөн самнахад хялбар байдаг байна.
Гэмтсэн үс: Өнгөлөг бус, үзүүр нь тэгш бус, самнахад хэцүү, үсээ орооход (бигуди, хайч) хэвэнд муу ордог. Мөн адил гэрэлд гялалздаггүй, байнга хугарч унаж байдаг.
Тослог үс: Үсний тосны уут хуйхны өнгөн хэсгийн дор байдаг байна. Түүний үүрэг нь асар их, учир нь таны үсийг хамгаалдаг. Тэр нь толгойн арьсны шүүрлийн булчирхайтай холбоотой. Түүнд гарсан өөрчлөлтүүдээс болж үс нь маш тослог эсвэл бүр хуурай болдог байна. Үсний тослог нь олдмол болон удамшилаас шалтгаалсан толгойн хуйхны өөхний булчирхайн идэвхжилтээс хамааралтай байдаг болно.Үсээ угаагаад удаагүй байтал буцаад л тостой болчихдог бол тослог үсэнд зориулсан тусгай шампунь ангижруулагчийг хэрэглэх нь зүйтэй.
Хэвийн үс: гялалздаг салаалдаггүй, угаасны дараа тийм амар хиртдэггүй.
Хуурай үс: өнгөгүй, янз бүрийн химийн нөлөөнд маш амархан гэмтдэг, арчилгаа шаардана. Ихэнх хүмүүст тохиолддог энэ хүнсний хуурайшил нь тосны булчирхайн идэвхжил буурснаас бус харин үсээ буруу арчилснаас болж үүсдэг байна.
Холимог төрлийн үстэй хүмүүсийн тоонд гол төлөв урт үстнүүд ордог ба булчирхайнаас ялгарч буй тос үсийн уртад бүрэн хүрэлцдэггүй учраас үсний уг нь тослог, үзүүр нь хуурай байдаг ажээ. Тиймээс холимог үсний үзүүр нь байнга салаалдаг тул тохирсон арчилгаа, эрүүл хоолны дэглэм хэрэгтэй.
Үсээ эрүүл сайхан, гэмтэлгүй харагдуулахын тулд цагаа олсон зөв угаалга маш чухал ач холбогдолтой юм. Эхлээд шампуниа зөв сонго. Ямар ч сайн чанарын саван байлаа ч хэрэглэхээс татгалз. Өдөр тутам үсээ угаадаг хүмүүс зориулалтын зөөлөн шампунь сонгох нь зүйтэй. Үсээ угаахдаа хэт халуун болон хүйтэн усаар угааж болохгүй ба усны температурын түвшин 30-40 градус байх ёстой. Тослог их байх тусам усаа бүлээсгэх /хүйтэвтэр/ шаардлагатай болдгийг сана. Үүнээс гадна шампуниа хуурай үсэн дээрээ түрхэж болохгүй ба эхлээд үсээ сайтар норгож дараа нь алган дээрээ бага зэрэг шампунь асгаж, хуйхандаа иллэг хийх маягаар жигд тараах нь зөв.
Yсээ угааж байхдаа шанаагаа дагуулан гарынхаа хуруугаар тойрох хөдөлгөөн хийх маягаар массаж хийгээрэй. Массаж нь тархин дахь цусны эргэлтийг сайжруулан тархийг сэргээдэг. Толгой угаах усандаа бага зэрэг хүнсний сод хийн зөөлрүүлэх ба буцалсан усаар угаавал үс өнгөлөг болдог. Yсээ угаасны дараа нэг литр усанд нэг цайны халбага байхаар бэлтгэсэн нимбэгийн шүүс, спирт, орос цууны уусмалаар үсээ угаахад үс гялалзсан зөөлөн, торгомсог болдог. Химитэй үс хугарч, гэмтэх нь их байдаг тул угаасны дараа арчих хэрэггүй.
Yсэнд зохих хэмжээний тэжээллэг чанарыг нь нөхөн өгч байх шаардлагатай. Yүний тулд тэжээлийн тос, витаминуудыг үсэндээ түрхэж байгаарай. Гандаж шарласан үсэнд зөгийн бал түрхээд цаг хиртэй алчуураар толгойгоо боож, шингэснийх нь дараа сайтар угаахад үсний чинь өнгө сэргэж урьдынх шиг чинь сайхан болно.

Гоо сайхны бүтээгдэхүүнийг хэр удаан хадгалж болох вэ?

Гадаадын олон орноос авчирсан гоо сайхны бүтээгдэхүүнүүд хадгалалт хэр даадаг талаар та мэдэх үү. Жишээ нь, сормуусны будаг хамгийн амархан чанараа алддаг. Тиймээс 3-6 сарын дотор сормуусны будгаа сольж хэрэглэхгүй бол сормуус загатнах, хуурайшиж эхэлдэг байна. Харин шингэн кремыг жилийн хугацаанд хэрэглэж болно. Гэхдээ нарны шууд тусгал болон хэтэрхий хүйтэн орчинд хадгалахгүй байх хэрэгтэй. Эс тэгвэл хугацаанаасаа өмнө муудах болно. Бусад гоо сайхны бүтээгдэхүүнийг бодвол хадгалалт арай ил үү даадаг, удаан хэрэглэж болох нь энгэсэг юм. Та энгэсгээ зөв хадгалж чадвал жил гаруйн хугацаанд хэрэглэж болно.
Гэхдээ түрхэх үед бөөгнөрч бага зэрэг тослог илэрч байвал шууд л хаяхыг сануулж байна. Харин уруулын будаг болон өнгөлөгч нь тийм ч амархан чанараа алдахгүй бөгөөд үнэр нь өөрчлөгдөж эхлэвэл муудаж байгаагийн шинж юм.

Нүүрний арьсаа цайруулах энгийн арга

Нүүрний арьсаа цайруулахын тулд долоо хоногт нэг удаа цагаан хоол идэх хэрэгтэй. Мөн хоол идсэний дараа алим лийр тогтмол идэж байвал зүгээр. Өдрийн хоолон дээрээ өргөст хэмх түлхүү идэж, мөн тараг ууж занших хэрэгтэй. Гэдсээ сард нэг удаа угаах нь зүйтэй. Витаминаар баялаг хоол, сүү цагаан идээ өдөр бүр хэрэглэ. Нүүрээ өглөө оройд сүүн шингэнээр цэвэрлэж хангалттай унтаж амрах хэрэгтэй.

Нүүрний нөсөө бүрэн арилдаг уу

Зуны улиралд арьс тодорхой хэмжээгээр борлодог. Үүний шалтгаан нь нарны хэт ягаан туяа идэвхжихэд түүнээс арьс өөрийгөө хамгаалж, хариу урвал үзүүлж байгаа реакци юм. Арьс маань өөрөө хамгаалах, илэрхийлэх, амьсгалах маш олон төрлийн үүрэгтэй эрхтэн. Арьсны өнгөт эс буюу меланин нь хүний арьсанд байх ёстой элемент. Арчилгаа буруу байх юм бол борлохоос гадна сэвх, нөсөө үүсдэг.
Сэвх. Сэвх ихэнхдээ удамшилтай холбоотойгоор үүсдэг ба тэжээл дутагдах, хуурайших зэргээс үүсдэг юм. Нарны хэт ягаан туяаны идэвхжилийн үед арьсны арчилгаа буюу арьс тэжээлээ авч чадахгүй байгаа тохиолдолд меланин ихээр ялгарч, сэвх үүсдэг. Сэвх нь нар салхины нөлөөтэй мөн дотор эрхтэнтэй холбоотой үүсэх нь бий.
Нөсөө. Нөсөө нь цэвэр дотор эрхтний үйл ажиллагаатай холбоотой байдаг. Эмэгтэйчүүдийн өвчин мөн элэг цөс, бөөрний үйл ажиллагаатай холбоотой нөсөө үүсдэг. Нөсөөг эхний үед зөв оношлоод мэргэжлийн хяналтан дор зөв эмчлэх юм бол арилдаг. Дотор эрхтнээс үүдэлтэй нөсөө бараг арилдаггүй. Ийм нөсөө нь ихэвчлэн хос хосоор үүсдэг. Хэрвээ нүүрний нэг талд ганцаар үүссэн бол дотрынх биш ямар нэг хуурайшил, гадны нөлөөтэй холбоотой үүссэн сэвх гэсэн үг.
Сэвх үү, нөсөө юу? Сэвх, нөсөөг ялгахад амархан. Сэвх энд тэнд цэг хэлбэрээр үүсдэг бол нөсөө битүү үргэлжлэх маягаар газрын зураг шиг хэмжээ хэлбэр том байдаг.

Сайхан харагдахад учир бий

Бүх л өдрийн турш арьс хувьсан өөрчлөгдөж байдгийг та анзаарсан биз. Зарим үед бусдад гайхуулам гялтганаж, өнгөлөг харагддаг ч хэсэг хугацааны дараа үрчлээ тодорч, ядарч гундан, сулардаг.
Арьсны энэ өөрчлөлтөд зохицож амьдрахын тулд тэдний зуршлыг сайтар судлах хэрэгтэй. Cудлаачдын нээсэн судалгааны тусламжтай арьсны дотоод бүтцийн өөрчлөлтөд тохируулан арьсаа арчилах боломжтой боллоо.
05:00-07:00 цаг
Энэ цагт та гүн нойрондоо дугжирч, эсвэл сэрчихээд унтаж чадахгүй хөрвөөж, тэр ч бүү хэл үүрээр гэртээ ирсэн ч бай энэ бүхнийг үл хамааран арьс шинэ өдөртөө бэлтгэгддэг. Арьсны шингээх чанар буурсанаар эсийн хуваагдал удааширдаг тул тэжээлийн тос, бүрхэвч түрхэхгүй байх хэрэгтэй. Хэдийгээр хэрэгцээтэй амин дэмээр баялаг бүтээгдэхүүн түрхэж байгаа ч эдгээр нь арьсны гүн рүү нэвтэрч чаддаггүй. Үүний оронд арьсаа сэргээхийн тулд усан эмчилгээ хийхийг зөвлөе. Өглөө шүршүүрт орох нь шөнийн турш тосны булчирхайн эсэнд идэвхжсэн хорт биетийг устгаж арьсыг бүхэл өдрийн турш өнгөлөг болгодог.
07:00-08:00 цаг
Энэ цагт судасны цусан хангамж нэмэгдэж, торлог идэвхт бодисоор дүүрдэг тул аливаа бүтээгдэхүүн хэрэглэхэд харшил үүсэх магадлал өндөр байдаг. Мөн торлог усаар дүүрсэн байдаг тул гоо сайхны шинэ бүтээгдэхүүн хэрэглэхээс аль болох зайлсхийгээрэй.
08:00-10:00 цаг
Судсан дахь цусны даралт энэ цагт нарийсч, бага багаар ихсдэг тул судасны хана дотоод болон гадаад нөлөөллийг хүлээж авахад бэлэн байдаг тул архи уух, тамхи татахыг хориглоно. Энэ үед тамхи татахад бусад үед татдагаас илүү хор уршигтай байдаг. Мөн хөөстэй халуун ваннад удаан суух, саунд орохгүй байхыг зөвлөе. Учир нь судас өөрөө их ачаалалтай байдаг тул нэмэлт ачаалал өгөх хэрэггүй. Шинэ бүтээгдэхүүн туршихад тохиромжтой. Учир нь энэ цагт харшилын нөлөө багсдаг.
10:00-12:00 цаг
Энэ үед арьс сайхан байдлаа алддаг. Цусны даралт буурч арьс суларч, тунгалаг алдагдсанаас нүүрний арьс ядарсан байдалтай болж үрчлээ тодордог тул болзоонд явахгүй байхыг зөвлөе. Цайны дараа 30 минут хэртэй амарч, салхинд гараарай. Ажил хэрэгч бүсгүйчүүдийн хувьд хэсэг хугацаанд юу ч хийлгүй биеэ суллан, сайхан зүйлийн талаар бодож суухад хангалттай.
15:00-17:00 цаг
Анхаар! Энэ цагт арьсны торлог гоо сайхны бүтээгдэхүүнийг хүлээж авдаггүй. Идэвхт бодис өөрийн хүчийг алддаг тул гоо сайхны бүтээгдэхүүн түрхсэн ч үр дүн муу байх болно. Тиймээс гоо сайхны салонд очиж мэргэжлийн хүнээр иллэг хийлгэн тэжээлийн бүрхэвч тавиулаарай.
17:00-20:00 цаг
Сэргэлтийн үе. Алжааж ядарсан арьсаа амрааж, арчлахад тохиромжтой цаг тул нүүрээ цэвэрлэх, бэгнүүр тавих, иллэг, дасгал гээд бүх зүйлд гайхалтай үр дүнгээ өгдөг. Хэрвээ цаг давчуу бол нүүрээ сайтар цэвэрлээд, тэжээлийн тос түрхэхэд үр дүнд хүрнэ.
20:00-22:00 цаг
Биед хуримтлагдсан хорт бодисоо гадагшлуулах цаг. Шөнийн цэвэрлэх, тайвшруулах аргууд үр дүнгээ өгдөг. Үхжсэн эд эсийг гуужуулагч бодисоор цэвэрлээд дараа нь чийгшүүлэх бүтээгдэхүүн хэрэглээрэй.
22:00 цаг
Аюултай үе. Тиймээс хоол идэхгүй байхыг зөвлөе. Орой хоол идсэнээр царайны өнгө үхэж, нүүрэн дээр юм гарах нөхцөл бүрддэг. Энэ үед бүх махбодь унтахад бэлтгэгддэг тул булчирхайн үйл явц багасаж, ходоодны үйл ажиллагаа сулран хоол боловсруулалт удааширдаг. Хэрвээ энэ цагт хоол идсэн бол хорт бодис биед хуримтлагдаж, арьсанд муугаар нөлөөлж, сэтгэл санаа тавгүйтдэг.
22:00-05:00 цаг
Шөнийн 00:00 цагаас эсийн хуваагдал хамгийн идэвхтэй явагдаж, арьсны өнгөн давхаргын торлог нөхөгддөг. Хэрвээ та энэ цагт унтдаг бол арьс амарч, хүч тамир ордог. Орой олон цагаар удаан суух, тамхины утаатай орчинд байхыг хориглоно. Унтахаасаа өмнө шөнийн тэжээлийн тос түрхэж заншаарай.

Батгаа шахвал бохир орж үрэвсэнэ

Батга үүсэх гол шалтгаан нь арьсны нүхний дотор талын эвэршилт ихэссэнтэй холбоотой. Ялгаруулж буй тос, эвэрлэг давхаргын эсийн бөөгнөрлөөс болж цорго нь бөглөрч хүчилтөрөгчтэй исэлдэн харладаг. Үүнийг хар батга гэнэ. Хэрэв батга үүссэн бол цэвэрлэхээс өөр аргагүй. Гэхдээ өдөр бур батгаа шахаж цэвэрлэнэ гэсэн уг биш.
Цэвэрлээгүй нүүрэнд угаагаагүй гараараа батгаа шахвал бохир орж үрэвсэнэ. Харин долоо хоногт нэг удаа зөв цэвэрлэж чадвал үр дүн сайтай. Ингэж цэвэрлэхэд дараах зүйлсийг анхаараарай. Нүхнээс ил харагдаж байгаа батгыг гэрийн нөхцөлд шахаж болох юм. Харин арьсан дор товруу маягаар гарсан батгыг мэргэжлийн гоо сайханчаар цэвэрлүүлэх нь зүйтэй. Батгаа цэвэрлэхийн өмнө нүүрний арьсаа сайтар цэвэрлээд, уураар утаж зөөлрүүлэх шаардлагатай.
Эмийн ургамлын хандаар бүлээн жин тавьсан ч болно. Гарын хоёр хуруугаа цэвэр салфеткаар ороогоод батга бүхий хэсгийг хоёр талаас нь шахна. Батга шахсаны дараа цус хуралт болон шалбархай үлдээхгүйн тулд хумсаа авсан байх шаардлагатай. Батга шахахын өмнө тэр хэсгийн арьсыг хоёр тийш нь бага зэрэг татаж доороос нь дээш нь чиглүүлнэ.
Зарим хүн үүнийг мэдэхгүйгээс арьсны гүн руу нь оруулдаг. Батга шахагдаж гарахгүй бол оролдож хэрэггүй, үрэвсэлд хүргэх аюултай. Батга шахсаны дараа тэр хэсгийг спирт агуулсан уусмалаар цэвэрлэж, гурван хувийн устөрөгчийн хэт ислийн уусмалаар арчиж болно. Дараа нь тайвшруулах, нүх агшаах, үрэвслийн эсрэг бүрхэвчийг заавал түрхэх хэрэгтэй.
Тослог арьсанд батга байн, байн гарвал арьс гоо заслын эмчид хандаж зөвлөгөө ав. Сайн дураараа өөрийгөө эмчилж байгаа үед эмийн бодисоос батга ихсэх тохиолдол ч байдаг. Жишээ нь, тайвшруулах үйлчилгээтэй эмийн бодис болох бром, иод агуулсан бэлдмэлүүд, В амин дэм, гэрийн нөхцөлд бидний хэрэглэдэг өсгөгчийн бүрхэвч нь амин дэмийг ихээр агуулсан байдгаас батга улам ихэсч болох талтай. Мөн удамшлын, мэргэжлийн, нарны гэх мэт олон шалтгаан байдаг.

Та өөрөө арьсаа тодорхойлж чадна

Хүмүүс арьсныхаа бүтцийг тослог, холимог, хуурай гэсэн гурван шинжээр тодорхойлдог. Харин миний арьс ‘’тийм’’ гэж яг таг тогтоочихож чаддаггүй шүү дээ. Тэгвэл дараах туршилтыг хийнгээ зөв тодорхойлоорой.
Бэлтгэх байдал:
-Гэрэл гэгээтэй, цэвэр, саруулхан орчин
-Хамгийн нимгэн хөвөн, цаас
-Нүүрээ цэвэрлээд, ямар нэгэн тос түрхэлгүй нэгээс хоёр цаг амраасан байх хэрэгтэй.
Хэрэглэх арга: Бэлтгэсэн нимгэн цаасаа дух, хамрын угалз, хацар, эрүү, хүзүүний орчимд наалдуулан тавина. Тэгээд ажиглалт хийж, доорх асуултад хариулаад үз.
-Цаасны бүх хэсэгт тослог илэрч байна уу
-Хамрын орчим тослогтож байна уу
-Нүүрэн дээр тань батга мэдэгдэхээр товойн гарч ирж байна уу
-Ерөнхийдөө нүүрээр тань батга юм уу, тууралт гардаг уу
-Хацар, хамар хавиар хар, цагаан батга гардаг уу
Хэрэв дээрх бүх асуултад зөвшөөрсөн хариулт өгч байвал та тослог арьстай. Харин 3-4 асуултыг зөвшөөрвөл холимог, ийм байдал илрэхгүй бол таны арьс хуурай байх нь ээ.
За ингээд арьсаа тодорхойлсон юм чинь ямар арчилгаа хийхийг тань зөвлөе.

Тослог арьс: Орой бүр арьсаа гүн цэвэрлэх хэрэгтэй. Илүүдэл тослог нь арьсанд бактери үржүүлдэг болохоор үрэвсэл явагддаг. Иймээс гоо сайхны саван, зориулалтын шингэнээр угаах нь зохистой.
Харин сүүн шингэнээр цэвэрлэх, тэжээлийн тос түрхэх, крем хэрэглэхгүй байхыг сануулъя. Хэрвээ тос түрхэх шаардлага гарвал зөвхөн тослог арьсанд зориулсныг нь сонгож, сайн угааж цэвэрлэсний дараа хүзүү, нүднийхээ эргэн тойронд түрхээд хонуулж болно.
Батгатай арьс: Байнга халуун усаар нүүрээ угаахаас зайлсхий. Халуун ус нь арьсыг сулруулж, нүхшилтийг ихэсгэх аюултай ба барзайлгадаг.
Кофе болон сэргээх бэлдмэл, архи, тамхийг аль болох хэрэглэхгүй байх учиртай.
Агааржуулалтгүй, халуун орчинд удаан суухгүйг хичээх хэрэгтэй. Ийм орчин батгыг улам ихэсгэдэг. Тиймээс 2-3 цаг тутамд өрөөндөө агаар оруулж заншаарай.
Хуурай арьс: Ийм төрлийн арьс амархан үрчийж, хөгширдөг. Тиймээс хөгшрөлтөөс сэргийлэх аргыг хэрэглэж аурах хэрэгтэй.
Юуны өмнө тосоо эмчийн зааврын дагуу сонго. Дараа нь амьдралын хэв маягаа өөрчлөх хэрэгтэй. Ажил амралтаа зөв зохицуулж, эрдэс витаминаар баялаг хоол хүнс тогтмол хэрэглэхийг хичээ. Унтахын өмнө сүү, тараг зэрэг сүүн бүтээгдэхүүн хэрэглэж заншаарай.
Хамгийн сүүлийн гол арчилгаа нь та архи, тамхийг хэтрүүлэн хэрэглэхгүй байж, уур уцаараа барих хэрэгтэй. Уурлах нь таныг маш ихээр хөгшрүүлдэг юм шүү.

Шилжилтийн насны охидын гоо сайхан гэж юу вэ

Шилжилтийн насанд охид өөрийн царай зүс, бие галбираа өөлж шүүмжлэлтэй ханддаг. Тэд залуу насны ааг омгоор ч гэх юм уу бусдаасаа илүү төгс төгөлдөр харагдахын тулд янз бүрийн арга хэрэглэдэг. Ингэхдээ гол төлөв нүүрээрээ оролддог. Тэдэнд сайн зааж зааварлах хүнгүйгээс залуу охид өөрсдийн нүүрэндээ мэдэх мэдэхгүй элдэв төрлийн тос, крем лосьоныг замбараагүй хэрэглэдэг. Үүний үр дүн нь тэдний нүүр царайнд илэрч сөрөг үр дагавар нь ил тод харагддаг. Гоо сайхны нууц бол арьсаа зөв арчлах явдал юм. Гэхдээ арьсаа арчилж байгаа нь гээд нэртэй салонаар үйлчлүүлж, өндөр үнэтэй гоо сайхны оо энгэсэг хэрэглэх нь гол биш. Хамгийн чухал нь нүүрний арьсаа арчлахдаа гоо сайхны энгийн аргуудыг хэрэглэх явдал юм. Мөн өөртөө тохирсон дэг журмыг бий болгож түүнээ ягштал мөрдөж чадвал таны гоо сайхан хэвээр хадгалагдана. Үүнд:
Нэг. Нүүрэндээ хүрэхийн өмнө гараа сайтар угааж цэвэрлэж бай.
Хоёр. Өдрийн турш гараа нүүрэндээ аль болох хүргэхгүй байхыг хичээх хэрэгтэй.
Гурав. Нүүрэндээ түрхсэн тос пудрээ унтахынхаа өмнө заавал угааж бай.
Дөрөв. Сүүн лосьоныг чанга дарахгүйгээр хөнгөхөн тарааж зөөлхөн арч.
Тав. Зөвхөн буцалсан усаар нүүрээ угааж бай.
Зургаа. Ус буцалгах боломжгүй бол усандаа нэг цайны халбага сода хийж зөөлрүүл.
Долоо. Нүүр, хүзүүгээ долоо хоногт нэг удаа тусгай зориулалт бүхий жижигхэн зөөлөн сойзоор духнаас доош нь хүзүү эгэм рүүгээ чиглэсэн байдлаар үрж угаагаарай.
Найм. Арьсаа сайн цэвэрлэхийн хамт бас хөнгөн иллэг хийж байх нь зүйтэй.
Ес. Нүүрэндээ гарсан батгыг ердийн байдлаар шахах хэрэггүй.

Гарын арьс хуурайшихад хэрхэн арчлах вэ

Ус чийгийн дутагдлаас болж хүний бүх бие организм тэр тусмаа арьс хамгийн ихээр хэлмэгддэг. Учир нь хүний биеийн далан хувь нь уснаас бүрддэг. Арьс тослог чанараа алдвал дараа нь шингэнээ ч бас алддаг бөгөөд хагарч, үрчлээ үүсч, зөөлөн толигор байдал нь алдагдаж ирдэг. Тэгвэл юу юунаас түрүүн гарын арьс хамгийн хурдан хуурайшдаг. Учир нь бид байнга саван, угаалгын нунтаг хэрэглэж байдаг шүү.
1. Эрт хөгширч хуурайшвал
Гарандаа ургамлын тусгай ялангуяа оливын тос түрхэж иллэг хийж байх хэрэгтэй. Мөн 3:1 харьцаатай оливын тос, зөгийн балны хольц бэлдэж түрхсэн ч болно. Ийм маскийг долоо хоногт хоёр удаа шөнө унтахын өмнө тавьбал тун удалгүй гарын арьс хэрхэн зөөлөн сайхан болж буйг та анзаарах болно.
2. Хэрэв хагарч сайртвал яах вэ
Гарын тань арьс хэт хуурайшиж, хагараад байвал исгэсэн байцаа шинэхэн төмсний шүүстэй усанд дүрэх хэрэгтэй. Жижигхэн түмпэнтэй бүлээн усанд төмс болон исгэсэн байцаагаа ижил хэмжээтэй хийгээд түүндээ 15 - 20 минут дүрээрэй. Дараа нь зөөлөн алчуураар арчаад, тослог тэжээлийн тос түрхэж өгнө.
3. Ургамлын ханд бэлтгэ
Гарынхаа арьсыг чангаруулж, үрчлээг арилгахад ургамлын хандтай халуун бүлээн усанд дүрж байлгах нь хамгийн тустай байдаг. Тухайлбал:
Хоолны хоёр халбагаар бамбайн /валериана/ үндэсний жижиглэсэн хэсгийг хоёр стакан буцалсан усанд хийж 20 минутын турш хандалсны дараа шүүнэ. Дараа нь хандтай усны температур 40 - 45 хэм болоход 15-20 минут хэртэй гараа дүрж байлгаарай.
Ч. Балжингармын ханд
Балжингармын цэцэгнээс хоолны хоёр халбага авч мөн л хоёр стакан буцалсан усанд хийгээд хандалж хөргөнө. Хандалсан усны температур 40 -45 хэмд хүрмэгц 15-20 минут гараа дүрнэ. Энэ арчилгааг та хүссэн үедээ, гэртээ хийж болио шүү дээ.

Гоё хүзүү эмэгтэй хүнийг чимдэг

Нүүрний арьс хичнээн цэвэр, толигор байлаа гээд хүзүүний арьс нь суларч унасан бол наснаасаа илүү овортой харагдах болно. Хүзүүний булчин суларч унжих нэг шалтгаан нь өндөр дэртэй унтах юм. Хэрэв та гоо сайхандаа санаа зовж явдаг бол жижиг хатуу дэрийг сонгоорой. Хүзүүгээ арчлах дасгалууд:
Алчуураар ороох арга:
-Алчуурыг хүйтэн усанд норгоод эрүү, хацрын доод хэсгийг нэлээд чанга орооно. Дасгалыг 10-15 удаа хийх нь илүү ач тустай.
Хүзүүгээ хамгаалах арга:
-Ном уншихдаа номоо ширээн дээр буюу өвдөг дээрээ тавих хэрэггүй.
-Явганаар явахдаа толгойгоо цэх байлгаж, эгц урагшаа харж явах нь гоё хүзүүтэй байхад тань туслана.
Тосоор жин тавих арга:
-Жин тавихдаа хөвөн, эсвэл ус нэвтэрдэггүй цаас, шархны лент, нүүрний тэжээлийн тос зэргийг хэрэглэх хэрэгтэй.
Халуун хүйтэн усаар жин тавих арга:
Хүзүү, эрүүгээ гоо сайхны сүүн цэвэрлэгчээр арчиж, дараа нь бага зэрэг тос түрхээд хөвөнг чийглэн эрүүн дээрээ тавина. Хагас цагийн дараа жингээ авч, нүүр хүзүүгээ хүйтэн усаар угаа. Халуун хүйтэн ус бүхий 2 сав бэлдэж, тус бүрт 2 алчуур хийнэ. Хүйтэн усанд норгосон алчуурыг авч хүзүүн дээрээ тавина. "Хэдэн минутын дараа халуун усанд норгосон алчуурыг хүзүүн дээрээ тавина. Ийнхүү халуун хүйтэн жинг ээлжлэн 10 мин тавих хэрэгтэй. Энэ заслыг 2-3 хоноод нэг удаа хийж байвал ач тусаа өгнө.
Энэ засал нь халуунд тэлж, хүйтэнд агшдаг цусны судасны нэг ёсны гимнастик болдог.

Хоол ямар байна үс тийм байдаг

Шампунь болон үсийг яаж арчилж байна. Мөн үс засалт гээд бүх зүйл хэвийн байтал үс эрүүл биш бол юуны өмнө идэж байгаа хоол, хүнсний бүтээгдэхүүнийхээ сонголтонд анхаарах хэрэгтэй. Шуудхан хэлэхэд хоол ямар байна үс тийм байна гэсэн үг. Ачаалал ихсэх, хоолны дэглэм барихгүй байх, хөл хүнд эсвэл жирэмслэлтээс сэргийлэх эм уудаг бол энэ бүгд үсэнд чинь нөлөөлдөг.
Тослог үс
Дааврын ялгаралт эрс нэмэгдсэн, эсвэл өөх тос ихтэй хоол хэт их хэрэглэх болсноос үүдэн үсний тослог нэмэгдсэн байж болох талтай. Ийм нөхцөлд өөх тостой хоолноос татгалзах, шарсан хоолыг жигнэсэн хоолоор солих, шинэ ногоо жимс түлхүү хэрэглэх гэсэн арга хэмжээ авах хэрэгтэй.
Хуурай үс
Үс хэвэнд оруулах хайч мэтийн их дулаан ялгаруулагч зүйлсийг хэт их хэрэглэсэн, эсвэл В амин дэмийн дутагдлаас үүдэлтэй байж болох талтай. Иймд В амин дэмээр баялаг хар талх, хивэг, элэг, шош, гадил, самар, тослог загас зэргийг хүнсэндээ түлхүү хэрэглэх хэрэгтэй.
Гандсан үс
Эрүүл мэндийн байдал тааруу, гель, будаг зэрэг хэв оруулагч их ашигладаг, хүчтэй эм уусан, тамхи татсан зэргээс үүдэн үс гандаж өнгөө алдсан байж болох талтай. Ийм нөхцөлд ногоон өнгийн хүнсний ногоо, самар, вандуй, сам хорхой, сүү зэрэг эрдэс бодисоор баялаг бүтээгдэхүүнийг хүнсэндээ түлхүү хэрэглэх хэрэгтэй.
Үс хагтах
Хаг, хуйх хуурайших, стресс, хэв оруулагч лак, гель зэргийг гүйцэд цэвэрлэхгүй байхаас үүдэн үс хагтах, хуйх хуурайших шинж тэмдэг ажиглагдаж байж болох талтай, Сүү, сүүн бүтээгдэхүүн хаг үүсэхэд нөлөөлж байж магадгүй тул хэрэглээг нь багасган А амин дэмээр баялаг лууван, элэг, тоор зэргийг түлхүү хэрэглэх хэрэгтэй.

Жимс ногоогоор нүүрээ арчлаарай

Хуурай арьсанд зориулсан тэжээлийн, зөгийн балтай маск 100 гр зөгийн бал, хоёр ширхэг өндөгний шар, 100 гр ургамлын тос орно. Бүгдийг нь хольж, бага зэрэг халаана. Маскийг хэдэн үе тавих ба таваас долоон минутын зайтай завсарлаж, давхарга тус бүрийг хэсэг хугацаанд хатааж, дараа нь нэмж тавина. Угаахдаа, усанд чийглэсэн хөвөнгөөр арчиж авна.
Бананы маск
Бананыг арилгаж, сайтар нухаад бага зэрэг сүү хийнэ. Хэрэв таны арьс тослог бол хэдэн дусал нимбэг (лимон)-ний шүүс дусаана. Маскийг нүүрэндээ тавьж 15-20 минут болгоод арилгаж, түүхий сүү шингээсэн хөвөнгөөр нүүрээ арчаарай.
Өндөг, цөцгийн холимог маск
Нэг ширхэг өндөгний шарыг 100 гр цөцгийнд хутгаж, дээрээс нь хатаасан нимбэгний нунтагласан снаас нэг,хэсгийг авч нэмээд задгай саванд байлгана. 15 минутын дараа нэг цайны халбага ургамлын нэмж хутгана. Бэлтгэсэн маскнаас нүүрэндээ зузаан түрхэж, хаттал нь байлгана. Буцалсан усаар угааж, дараа нь хүйтэн компресс (жин) тавибал сайн. Та ийм маскийг ядарч өнгө зүс нь бүүдийсэн арьсанд сэргээгч болгон хэрэглэх буюу ямар нэгэн үдэшлэг, театрт очихын өмнө тавьж болно.

Нүүр цэвэрлэгч бэлдмэлүүдийн нууцаас

Угаагч крем. Заримдаа угаагч хөөс ч гэдэг. Нүүрний арьсыг маш ул үндэстэй бүрэн гүйцэд сайн цэвэрлэнэ. Зарчмын хувьд угаагч крем нь ямар ч арьсанд тохирох боловч хэвийн болон тослог арьсанд бүр ч илүү тохиромжтой.
Угаагч эмульс. Энэ бол зориуд хуурай ба мэдрэмтгий арьсанд зориулсан угаагч крем юм. Энэ нь гадна орчны таагүй нөхцөлөөс болон гоёлын будалтын будгуудыг оргүй болтол арилгана. Нүүрэнд түрхээд удаахгүйгээр их хэмжээний усаар сайн зайлж цэвэрлэх хэрэгтэй.
Цэвэрлэгч буюу угаагч гель. Жирийн ба тослог арьсанд зориулсан гэх мэт янз бүр байдаг. Энэхүү гель нь устай холиход багахан хөөсөнцөр үүсгэдэг бөгөөд усаар зайлж цэвэрлэдэг. Угаагч гель нь арьсыг зөөлөн тааламжтай болгодог ба цэвэрлэсний дараа арьсанд шинэ сэргэг мэдрэмж төрүүлдгээрээ гайхалтай юм.
Цэвэрлэгээний тос. Цэвэрлэгээний тос нь 50 хувийн усны найрлагатай төдийгүй арьсандаа түрхсэний дараа бага хэмжээний устай холилдож найрлага нь тохирдог байна. Энэ найрлага нь арьсан дээрх хир буртаг, бүгдийг хайлуулж цэвэрлээд зогсохгүй бас ариутгана. Цэвэрлэгээний тос нь хуурай суларсан болон хэт мэдрэмтгий барзгар арьсанд илүү тохирдог.

Ямар батгыг шахаж болохгүй вэ?

Батгыг хамаагүй шахсанаар нөсөөжилт сорвижилт үүсэх эрсдэлтэй. Өнгөц гарсан жижиг хэмжээний батгыг зөөлөн шахаж болох юм. Юуны өмнө мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, батганыхаа төрлийг тодорхойл.
Гөвдрүүт батга. Энэ батга нь янз бүрийн хэмжээгээр жижиг улаан, ягаан өнгийн гөвдрүүт тууралт нүүр, цээж, нуруугаар гарна. Ийм батгыг оролдвол цус гарч мэдэх тул шахаж ер болохгүй. Спиртлэг шингэн, лосьоныг гарсан хэсэгт нь түрхээд орхи.
Идээт хэлбэрийн батга. Идээт хэлбэрийн батга нь доороо их суурьтай тул нилээд том хэмжээтэйгээр гөвдрүү маягтай болсон байдаг. Энэ батга нь шар ногоон тавтай байна. Шахвал идээ, цус гоожих магадлалтай тул оролдохоос зайлсхий. Гоо сайхны салоноор эмчлүүлсэн нь дээр.
Гүн идээт хэлбэрийн батга. Комедоны эргэн тойронд нэвчдэс үүсч долоо хоногийн дараа нэвчдэс зөөлөрч хагарна. Энэ процессыг хүлээ. Харин дур мэдэн шахвал зунгааралдсан ногоон ялгадас гарч гүн сорвижилт үүсгэнэ.
Бөөгнөрч гарсан батга. Батганы хамгийн хүнд хэлбэр. Энэ үед том зангилаа үүсч, өөхөн эдэд эмгэг илэрч вандуй шиг томордог. Конглобат нь маш хатуу эмзэглэлтэй. Улаан хөхөрсөн өнгөтэй байна. Хоорондоо нийлж буглаа үүсгэдэг учраас их аюултай. Тиймээс шахах тухай бодох ч хэрэггүй. Сорвижилт нь маш гүн, овон товон нүхтэй эдгэдэг учраас. Мөн нуруу цээжээр гарах нь ч бий.
Ямар шинжилгээ хийлгэх вэ?
-Хелико бактерын шинжилгээ
-Цусны ерөнхий шинжилгээ
-Демодекс шинжлэх
Дээрх шинжилгээг хийлгэх шаардлагатай.

Гоолиг болох энгийн зөвлөгөө

-Талх, амтат зүйл аль болох бага ид. Талх нь хатуу, болж өгвөл бүдүүн гурилаар хийсэн байвал зүгээр.
-Алимыг ямар ч хэмжээ хязгааргүйгээр идэж болно. Ялангуяа унтахын өмнө алим идэх их сайн.
-Өөх тос, шинэ гурилаар хийсэн гурилан бүтээгдэхүүн, нүүрстөрөгчийг (чихэр, какао, амттан боов) хэрэглэхээ хязгаарла.
-Аль болох их хөдөл, гимнастик хий, явганаар алхаж зугаал.
-Өдрийн хоолны дараа сонин унших гэж суух, хэвтэх хэрэггүй. Тэгснээс (та өөртөө турах гэсэн тодорхой зорилго тавьсан шүү дээ) гадагш гарах, сав суулга угаах ч юмуу хэцүү биш биеийн хөдөлмөр хий.
-Оройн хоолыг хамгийн орой гэхэд 19:00-19:30 цагт идээд, унтахынхаа өмнө явган зугаал.
-Энэ энгийн аргыг өдөр тутам тэвчээртэй баримталбал та хэдхэн хоногт огцом турахгүй ч гэсэн хэдэн сарын дараа жингээ үзэхэд чинь хэдэн килограмм турчихсан л байх болно. Давуу тал нь эрүүл мэндэд ямар ч хор уршиггүй. Ер нь хоол сойно гэдэг учиргүй өлсөнө гэсэн үг биш. Аливааг хязгаартай хэрэглэх тухай л зарчим юм. Жишээ нь хүнсний ногоо, жимс, чанасан буюу жигнэж хайрсан мах арай ахиухан идчихэж болох. Турах зорилготой хүмүүс өндгийг шарах бус чанаж идвэл илүү үр дүнтэй.

Хөлний эрүүл ахуй ба гоо сайхан

Чихрийн шижинтэй бол: Зүрхнээс хамгийн хол ч мэдрэлгүй болох, цусны муу эргэлттэй шууд хамаатай биеийн эхний хэсэг бол хөл юм. Чихрийн шижинтэй хүмүүс хөлөө жил бүр эмчид үзүүлэх шаардлагатай бөгөөд бариу юм уу холгодог гутлаас зайлсхий.
Өндөр өсгий өмсдөг бол: Өндөр өсгийтэй гутал эмэгтэй хүний чимэг ч өсгий шилбэнд өндөр даралт үүсгэнэ. Өсгий өндөртэй гутал байнга өмсөх нь цэх нуруу, цэгцтэй алхаанд тустай ч хумс, шагайнд сөрөг. Өдөр тутам өсгийтэй гутал өмсөх шаардлага гардаг бол өсгийний өндрийг 4 см -ээс бүү хэтрүүл.
Хавтгай тавхай, урт хөлтэй бол: Хавтгай тавхайнуудын булчин, шөрмөс сунамтгай байдаг тул сул дорой хөгжилтэй. Энэ нь хөлийн судсанд аюултай бөгөөд удаан алхах, зогсоход бэрхшээлтэй байдаг. Харин урт хөлтнүүд уян хатан байх нь ховор. Энэ нь өсгий, шагай өвдөг, гуя, цаашлаад нуруунд хүртэл зовиуртай. Тиймээс урт хөлтэй болон цавь өндөртэй хүмүүс үл ялиг том, зөөлөн ултай гутал сонгох нь тохиромжтой.
Мэргэжилтэнд хандаж хөлийн эрүүл мэнд, гоо сайхны тусгай цэгүүдийг заалга. Нас нэмэхийн хэрээр хөл өргөсч уртасна. Тиймээс таван жил тутамд хөлөө хэмжүүлж тохирсон гутлаа сонго.
Тайван алх: Хөлөө эрүүл байлгах, насжилтаас сэргийлэх хамгийн энгийн арга бол хөдөлгөөн. Өглөө, оройн цагаар 30-аас доошгүй минут алх. Булчингаа хөгжүүлж, зовиураасаа салахаар алхаж байгаа бол хөлөө гүйцэд тавьж, тайван, нэг хэмээр алхаж заншаарай.

Хөлний эрүүл ахуй ба гоо сайхан

Чихрийн шижинтэй бол: Зүрхнээс хамгийн хол ч мэдрэлгүй болох, цусны муу эргэлттэй шууд хамаатай биеийн эхний хэсэг бол хөл юм. Чихрийн шижинтэй хүмүүс хөлөө жил бүр эмчид үзүүлэх шаардлагатай бөгөөд бариу юм уу холгодог гутлаас зайлсхий.
Өндөр өсгий өмсдөг бол: Өндөр өсгийтэй гутал эмэгтэй хүний чимэг ч өсгий шилбэнд өндөр даралт үүсгэнэ. Өсгий өндөртэй гутал байнга өмсөх нь цэх нуруу, цэгцтэй алхаанд тустай ч хумс, шагайнд сөрөг. Өдөр тутам өсгийтэй гутал өмсөх шаардлага гардаг бол өсгийний өндрийг 4 см -ээс бүү хэтрүүл.
Хавтгай тавхай, урт хөлтэй бол: Хавтгай тавхайнуудын булчин, шөрмөс сунамтгай байдаг тул сул дорой хөгжилтэй. Энэ нь хөлийн судсанд аюултай бөгөөд удаан алхах, зогсоход бэрхшээлтэй байдаг. Харин урт хөлтнүүд уян хатан байх нь ховор. Энэ нь өсгий, шагай өвдөг, гуя, цаашлаад нуруунд хүртэл зовиуртай. Тиймээс урт хөлтэй болон цавь өндөртэй хүмүүс үл ялиг том, зөөлөн ултай гутал сонгох нь тохиромжтой.
Мэргэжилтэнд хандаж хөлийн эрүүл мэнд, гоо сайхны тусгай цэгүүдийг заалга. Нас нэмэхийн хэрээр хөл өргөсч уртасна. Тиймээс таван жил тутамд хөлөө хэмжүүлж тохирсон гутлаа сонго.
Тайван алх: Хөлөө эрүүл байлгах, насжилтаас сэргийлэх хамгийн энгийн арга бол хөдөлгөөн. Өглөө, оройн цагаар 30-аас доошгүй минут алх. Булчингаа хөгжүүлж, зовиураасаа салахаар алхаж байгаа бол хөлөө гүйцэд тавьж, тайван, нэг хэмээр алхаж заншаарай.

Пудрийг зөв тавьж чадвал нүүрний өө сэвийг далдалдаг

"Будаггүй бол эмэгтэй биш. Хэрвээ ийм бол гурав дахь хүйстэн" гэж хамгийн гоё бүсгүй Изабелла Расселини хэлсэн байдаг. Ер нь эмэгтэй хүн өөрийгөө улам гоё болгох боломж байсаар байтал үүнийг ашиглахгүй өнгөрнө гэдэг бол харамсалтай хэрэг. Ямар ч эмэгтэй бүрэн төгс гоо үзэмжтэй байж чаддаг гэж үү? Тэгвэл зөвхөн будаг л таныг яг ийм болгож чадна.
Нунтаг, шахмал пудрын аль нь дээр вэ?
Том савтай нунтаг пудрыг гэрийн нөхцөлд толины дэргэд ашиглах нь тохиромжтой. Жижиг шахмал пудрыг цүнхэндээ авч яваад нүүрээ засахад эвтэйхэн байдаг. Нунтаг пудр нь арьснаас хялбар арилж, жигд тархахдаа сайн. Шахмал пудрыг өчүүхэн хэмжээгээр нүүрэндээ тавьж болох мөртлөө жигд тараахад хэцүү.
Пудрыг яаж зөв тавих вэ?
Пудрыг илбүүрээр шууд нүүрэндээ хүргэлгүй эхлээд гарын ар тал дээр сэгсрэн цохиход пудрын илүүдэл хэсэг нь унаж, хэрэг болох хэсэг нь үлдэнэ. Илбүүрийг арьсанд зөөлөн шахаж, сантиметр сантиметрээр ахиулсан тойрог хөдөлгөөнөөр пудрыг арьсандаа жигд тараана. Энэ үед арьсанд шахахаас биш арчиж болохгүй.
Т-бүс гэж нэрлэгддэг хамар, эрүү, духны хэсэгт хэд хэдэн удаа пудр тавих шаардлагатай. Учир нь энд их хэмжээний тосны болон хөлсний булчирхай байдаг. Хамрын угалзны араар пудрыг бүр ч нямбай тавих хэрэгтэй.
Хэвийн бус арьсанд пудр хэрэглэж болох уу?
Таны арьс үрэвсэлтэй буюу багахан батга, нөсөөт толботой бол ялгаагүй пудр хэрэглэж болно. Ийм арьсанд зориулсан үрэвсэл арилгах бодистой пудр байдаг.
Бас бийр, өдлөг илбүүрийг цэвэр байлгах нь маш чухал. Бохирдсон илбүүр зохих хэмжээний пудрыг өөртөө наалдуулж, хүртээмжтэй тарааж чадахгүй болдог. Ийм учраас пудрын өдлөг илбүүр, багсыг долоо хоногт наад зах нь нэг удаа шингэн савантай усанд угаавал зохино. Пудрыг зөв зохистой тавьж дадвал нүүрний батга сэвх мэт өө согогыг далдална.

Нүдний хэмжээ, хэлбэрийг будалтаараа өөрчил

Нүүр будалтын гайхамшгийг тань тодоор харуулах зүйлсийн нэг нь яах аргагүй нүд. Тиймээс цог жавхаа нь гэрэлтсэн тормолзсон нүдтэй мэт харагдуулах өвөрмөц будалт хийж сурах хэрэгтэй. Хамгийн гол нь, нүднийхээ хэмжээ, байрлал, хэлбэрээс хамаарч хэрхэн зөв будах ёстойгоо мэдэх нь чухал юм. Хүүхнүүдийн үхэн хатан дурлаад байдаг том давхрааг хүртэл гоёмсог будалтаар тордохгүй бол онцгүй харагдана шүү дээ. Будалт хийхээсээ өмнө нүдний тень, хүрээлэгчээ сонгох бөгөөд хатуулаг багатай нь худалдаж авсан нь дээр. Тосон тень түрхэхэд хялбар, тогтоц сайтай, өнгө уусгахад тохиромжтой байдаг учраас нүдний зовхи суларч, унжина гэж айлтгүй. Харин хүрээлэгч тань хөмсөг тодруулах харандааг бодвол, илүү зөөлөн хүрэх төдийд л гардаг байх нь. Хэрэв шингэн контур хэрэглэхийг хүсвэл харандаан голтойг нь сонговол зүгээр. Энэ нь зовхио хүрээлж чаддаггүй бүсгүйчүүдэд илүү тустай бөгөөд зураас татах үед сормуусанд тээглэж, янз бүрийн хэмжээгээр будагдахгүй гэсэн үг. Үүгээр ч зогсохгүй, нүдний уг болон өнцгийн хэмжээг тодотгох нарийн зураасыг илүү гоёмсог гаргаж өгдөг. Ингээд нүдээ хэрхэн хүрээлж, гоё сайхан харагдуулах талаар багахан зөвлөгөөг хүргэе.
-Нүдний тань байрлал ойрхон бол - Нүдний гадна өнцөгт ялимгүй дээш чиглэсэн зураас татаж, тодотгож өгөөрэй. Ингэхдээ зураасны эхлэл төгсгөл хоёрыг бага зэрэг бүдэгхэн болгох хэрэгтэй.
-Нүд хоорондын зай их бол - Дээд зовхины өнцгийг хамрын уг руу хүртэл үргэлжлүүлж, хар харандаагаар зурж тодруул.
-Бүлтэндүү нүдтэй бол - Өнцгийг нь уртасгаж харандаагаар зурвал бүйлс хэлбэртэй болно. Нүдний доод зовхины сормуусан дээгүүр юмуу доогуур нь хүлээлж зур.
-Онигор нүдтэй бол -Хар бус бараандуу өнгөөр дээд зовхио тодруулж зурвал том юм шиг харагдуулна.
-Нүдний өнцөг бага зэрэг унжуу бол -Дээд зовхиныхоо дунд хэсгээс өнцөг хүртэл тодруулж зураарай. Харин доод зовхины дотоод өнцгийг зурахаа мартав аа.

Гоо сайхан байхад хэрэгтэй зүйлс

Ямар ч тохиолдолд гоо сайхан байна гэдэг эмэгтэй хүнээс багагүй хөдөлмөр, тэвчээр шаарддаг. Харин ингэж харагдахын тулд танд гоо сайхны зэмсэг байх хэрэгтэй. Эмэгтэй хүн бүрд байх ёстой гар доорх гоо сайхны зэмсэгт доорх зүйл орно.
1.Саван - нүүр болон бие угаах. Саванг арьсныхаа онцлогт тохируулан сонгох хэрэгтэй.
2.Будаг арилгах нүүр цэвэрлэгч сүү, лосьон /хөвөн, марль/
3.Тослог ихтэй шөнийн тос
4.Нүүрний пудрийн доор түрхэх өдрийн тос
5.Нүүрний пудр - нүүрнийхээс нэг шат /өнгөлөг/ цайвар байхаар тохируулж авна.
6.Гартаа угладаг ширүүн алчуур /бээлий/ - Шүршүүрт ороход хэрэглэвэл тохиромжтой.
7.Урт иштэй бие угаагуур - Үүгээр нуруугаа угаана. Дараа нь ишийг нь салгаад бүх биеэ угааж болно.
8.Хоёр жижиг алчуур - Маалинган даавуугаар хийвэл хамгийн сайн. Хэмжээ нь 30X40 см, Энэ нь иллэг хийх, ээлжлэн жин тавих болон цасаар жин тавихад хэрэгтэй.
9.Үсний сойз - Жинхэнэ хялгасаар хийвэл сайн байдаг.
10.Нүүр цэвэрлэх сойз - Дугариг, жижигхэн хэмжээтэй, зөөлөн байна.
11.Хумс цэвэрлэх сойз
12.Шүдний сойз
13.Хумс засах иж бүрдэл - хумсны хутга болон хуурай
14.Уушгин чулуу
15.Шүршүүр /нүүр шүршигч/ - Нийлэг эдээр хийсэн савтай, цүнхэнд авч явж болохуйц хэмжээгээр жижиг бол илүү сайн. Гэртээ хэрэглэж болно.
16.Хунгийн өдөн түрхүүр
17.Хөмсөг зулгаагч
18.3овхи будах нарийн бийр
19.Сормуусны чанартай тушь
20.Бариултай жижиг толь
Үүнээс гадна.
-Уруулын будаг
-Гарын тос
-Сүрчиг, дезодорант
-Лак, хумсны будаг /арилгах шингэн/
-Хөмсөгний харандаа зэрэг энгэсэг орно.

Өвлийн цагт нүүрээ хэрхэн арчлах вэ?

Эмэгтэйчүүд
Хүйтний эрч чангарах үед нүүрний арьс хуурайших хандлагатай болдог. Гадаа гарахын өмнө нүүрэндээ тослог ихтэй тэжээлийн тос түрхвэл нүүрийг хуурайшихаас сэргийлдэг. Өвлийн улиралд пудр, суурь кремийг аль болох бага хэрэглэ. Учир нь эдгээр нь нүүрний арьсны уян хатан байдлыг алдагдуулдаг. Чийгшүүлэгч тосыг гарахын өмнө түрхэх нь буруу. Үүнийг орой гэртээ амарч байх үедээ тавьж болно. Арьс нэгэнт хуурайшсан бол доорх зүйлийг анхаар.
Нэг. Хамба шарилжны халуун бүлээн ханданд /нэг литр усанд хос хоолны халбага/ жижиг алчуур норгоод нүүрэндээ хоёроос гурван минут тавина. Үүний дараа нүүрээ угаах хэрэггүй, зөвхөн тэжээлийн тос түрх. Энэ бигнүүрийг 2-3 удаа тавихад л арьс уян хатан болж, хэвийн байдалдаа орно.
Хоёр. Дүрдэг байхуу цайны хандаар мөн ийм бигнүүр хийж болно. Гэхдээ халуун бүлээн байх шаардлагатай.
Гурав. Өндөгний шарыг нэг хоолны халбага сүүтэй хольж сайтар хутгаад нүүрэндээ маск хэлбэрээр тавина. Энэ маскийг хуурайшсан төдийгүй хагарч холцруутсан, өнгө жавхаагүй болсон арьсанд ч түрхэнэ. Гайхамшигтай нөлөө өгнө. Маск бэлдмэл хэрэглэсний дараа заавал тос түрхэж хэсэг хугацаанд нүүрээ амраана. Энэ үедээ ямар нэгэн оо энгэсэгээс татгалзаарай, Хүйтний улиралд гарахдаа заавал уруулын будаг түрхэж бай. Энэ уруул хагарч, хуурайшихаас сэргийлнэ

Эрчүүд.
Эрчүүдийн нүүрний арьс хүйтэнд мэдрэмтгий байдаг. Хүйтний улиралд нүүрэндээ элдэв төрлийн спиртлэг лосьон түрхвэл нүүрний арьсыг түргэн хуурайшуулдаг. Тиймээс өвлийн улиралд эдгээрийг аль болох бага хэрэглэ. Үүний оронд эрчүүдэд зориулсан нүүрний тос түрхээрэй. Гадагшаа гарахаас 30- 40 минутын өмнө сахлаа хусах нь арьсаа гаднах нөлөөллөөс хамгаалахад үр дүнтэй.
Сахлаа хуссаны дараа лосьон бус зөөлрүүлэгч тос түрхвэл арьсны уян хатан байдлыг хамгаална.
Арьс нэгэнт хуурайшсан тохиолдолд эрчүүд ч мөн хамба шарилж, дүрдэг байхуу цайгаар бигнүүр тавьж хэрэглэж болно.

Арьсны арчилгаа насны онцлогтой байдаг

Хүний арьс 28 хоногийн мөчлөгтэй гуужиж, шинэчлэгдэж байдаг эрхтэн. Тиймээс арьсны гоо сайхны үндсэн зарчим нь нас насандаа тогтмол, зөв арчлах явдал юм.

20 насанд арьсыг тогтмол цэвэрлэх хэрэгтэй. Өглөө орой тогтмол шүдээ угаахтай адил. Учир нь энэ үед бэлгийн бойжилттой нөлөөлснөөр хэвийн хэмжээнээс их тос ялгарснаас бохирдол их хэмжээгээр үүсдэг.

25 наснаас хойш эсийн хуваагдал нь цөөрөөд, жинхэнэ арьс, гадна арьс хоёрын хоорондох холбоо эд сийрэгжиж эхэлдэг учраас нэмэлт тэжээл шаардаж эхэлдэг.

Арьсыг хэдий чинээ эрт хамгаална төдий чинээ сайхан байна. Эрт хөгшрүүлээд байгаагийн шалтгаан нь стресс.

Хэрэв сэтгэл санаа тайван, ажил амралтаа зохицуулж, хангалттай унтаж амардаг бол арьс цагаасаа эрт хөгшрөхгүй.

Шөнийн 10-02 цагийн хооронд арьсны эсийн хуваагдал эрчимтэй явагддаг. Энэ үед хүмүүс ихэвчлэн телевиз үзээд хэвтчихдэг тул арьс амрахгүй, шинэчлэгдэж чадахгүйд хүрдэг. Энэ нь арьсны хөгшрөлтийг түргэсгэдэг.

Гар таны насыг илэрхийлдэг

Эмэгтэйчүүд нүүрээ арчилдаг хирнээ гараа мартчихдаг гэмтэй. Гэтэл эмэгтэй хүний гараар насыг нь амархан тодорхойлох боломжтой. Учир нь бидний гар орчин тойрны нөлөөлөлд хамгийн их өртдөг тул хуурайших, үрчлээ суух нь түргэн байдаг. Таагүй нөлөөллөөс зайлахад тустай төвөггүй хэдэн зөвлөмжийг толилуулъя.

-Гар арчлах крем, тос зэрэг хэрэгслийг угаалгын өрөөнд нүдэнд ил газар тавь. Мөн ийм цогц хэрэгслийг тогооны угаалтуурт ойр газар тавибал та хувцас хунар сав суулга угаах бүртээ гар арчлах тос, крем хайх шаардлагагүй болно. Ингэснээр та цаг заваа хэмнэнэ.

-Орой үдэш ч юмуу телевиз үзэж байгаа үедээ сэтгүүлийн ширээн доор хумсны иж бүрдэлтэй сав тавьчих. Энэ нь таны хумсаа арчлах цаг завыг хэмнэнэ.

-Сав суулга, хувцас хунар угаах, янз бүрийн химийн бодистой харьцахдаа резин бээлий өмсөж занш. Бээлийгээ тайлсны дараа хатааж, чийгшүүлэгч тос түрх.

-Хэрэв гар дор бээлий байхгүй бол тусгай, хамгаалалтын тос түрх. Энэ нь арьсыг тааламжгүй нөлөөллөөс хамгаалах болно.

-Гарын арьс хагарч, хуурайших тохиолдолд ургамлын тосыг халааж жин тавиарай. A, В төрлийн витаминууд агуулсан гарын тосыг сонго. Ийм найрлагатай тос нь гарын арьсыг илүү уян зөөлөн болгодог.

Нүүрэнд үрчлээс үүсэх хамгийн гол нөхцөл нь арьс хуурайших явдал байдаг

-Хүний ажил төрөл,
-Сэтгэлийн хөдөлгөөн,
-Зан араншинг дагалдан нүүрний булчин янз бүрийн хөдөлгөөнд орж зүс царай элдэв төрхөөр хувирдаг. Эдгээрээс гадна,
-Гадаад орчны тааламжгүй нөлөө,
-Өвчлөх,
-Сэтгэл санааны дарамт,
-Сэтгэл санааны хүнд цочролууд,
-Архи тамхи хэрэглэх, зэрэг нь бодисын солилцоог хямруулан эрт хөгшрөлтийн шалтгаан болдог. Хөгшрөлт нь байгалийн жам ёсны үзэгдэл боловч атираа үрчлээ зарим хүмүүст хожуу илэрдэг. Гоо засалчдын зөвлөж байгаагаар өтлөлтийн мэдэгдэхүйц өөрчлөлт гарсны дараа бус харин залуу наснаасаа анхаарах нь чухал.
-Арьсны эд эсийн тэжээл дутагдах,
-Булчин сулрах,
-Арьс үлбэгэр болно,
-Атираа үрчлээ үүснэ.
Энэ үеэс арьсаа тордох нь оройтохгүй. Харин ч тэжээл дутагдаж, гандсан арьсыг арчилж тордох нь хүний гадаад төрхийг сайжруулаад зогсохгүй эрт хөгшрөхтэй тэмцэх нөхцөл ч болно.

Үрчлээнээс хамгаалахын тулд гэрийн нөхцөлд гарын доорхи зөвлөмжийг сонирхуулъя.
-Арьсыг өглөөд цэвэрлэхээс 10-15 минутын өмнө тэжээлийн тос, цөцгий сүмс, (майонез)-ийн аль нэгийг маш нимгэн түрхээд буцалсан ус, хярам, байхуутай цайгаар угаах эсвэл хамба шарилж хандлан хүйтнээр хэрэглэж угаасны дараа мөсөөр үрж зөөлрүүлэгч тос бага зэрэг түрхэхээс гадна нүүр цэвэрлэгч шингэнийг хөвөнд шингээж арьсаны шугам үрчлээсийн дагуу дугуй хөдөлгөөнөөр хөнгөн арчиж цэвэрлэнэ.

Оройд арьсаа цэвэрлэсний дараа жимс, жимсгэнэ, ногооны шүүс, цөцгий сүмс, тэжээлийн тос түрхэхдээ нүүр болон хүзүүний атираа, үрчлээ тогтсон хэсэг хурууныхаа өндгөөр хумсаа хүргэхгүйгээр арьсны эдийн гүн рүү зөөлөн эрчимтэй дарахад тэр орчмын цусны эргэлтийг сайжруулан бодисын солилцоо идвэхжсэнээс атираа үрчлээг багасгана. Нүүрэнд суусан ганц ширхэг үрчлээ ч гэсэн хүний насыг хамаагүй овортой харагдуулна. Нэгэнт суусан үрчлээ арилахдаа маш хэцүү байдаг тул болж л өгвөл үрчлээ суулгахгүй байхыг хичээгээрэй.

Эрүүл саруул хүүхнүүд л оворгүй гоё сайхан харагддаг

Бүх хүүхнүүд оворгүй, гоё сайхан харагдах гэж хичээдэг. Гэтэл амьдрал дээр бүгдээрээ оворгүй, гоё сайхан харагдах боломж бололцоо тэр бүр байдаггүй. Ихэнх хүүхнүүд ажлаа тараад дэлгүүр, орж юм хум худалдан авах, гэрээ цэвэрлэх, хоол ундаа хийх гэсээр байгаад гоо сайхандаа анхаарах чадваргүй болтлоо ядарчихдаг. Ханатлаа унтаж ч чаддаггүй. Тийм болохоор хүүхнүүдэд өөрийгөө арчилж тордох зав чөлөөгөөр маш хомс байдаг.

"Дараа л нэг сайхан арчилж тордъё" гэж өөрийгөө гаргуунд нь хаяж хойш тавьж явсаар эцэстээ ядарсан, цонхийсон царайтай, уйтгар гунигтай, гундуу сэтгэлтэй, тийм ч өөдрөг бус санаа бодолтой нэгэн болчихсон байдгаа ихэнх хүүхнүүд анзаардаггүй.

Захиас: Ингэтлээ ядарсан үедээ нүүрэндээ будаг шунх түрхэх хэрэггүй.

Хэн оворгүй гоё сайхан харагддаг вэ: Өөрийн эрүүл мэнд, гадаад байдалдаа байнга тогтмол анхаарч ирсэн хүүхнүүд л оворгүй залуухан сайхан харагддаг.

Яаж оворгүй гоё сайхан харагдах вэ: Биеийн тамираар хичээллэж, хоолны дэглэм сахиж, ажил амралтаа зохицуулж, эрүүл агаараар амьсгалдаг эмэгтэйчүүдийн царай өнгөлөг, бие чийрэг, нүд хурц байдаг. Байнга явган явахыг эрхэмлэх нь зүйтэй. Энэ нь таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх болно.

Арьсаа үрчлээтэхээс яаж хамгаалах вэ

Орчин үеийн гоо засал улам төгөлдөржиж буй билээ. Нэгэнт бий болсон үрчлээг арилгах, шинэ үрчлээ гарч ирэхээс хамгаалах олон аргууд бий.

- Арьсны нэг номерын дайсан нь нар бөгөөд түүний цацраг арьсыг үрчлээтүүлж, толботуулж, цаашилбал өмөн үү үүсгэхэд хүргэнэ.

- Хэрэв та урьд өмнө нүүрээ хамгаалдаггүй байсан бол үүнээс хойш наранд гарах бүрдээ хамгаалж чадвал 2-3 жилийн дараа арьсаа шинэчилж чадна.

- Өвлийн цагаар гадуур гарахдаа нүүрэнд сүүдэр тусгах малгай өмс!

- Унтахын өмнө чийгшүүлэх тос түрхэж бай. Ингэснээр чийг хуралдаж, үрчлээ тэнийдэг.

- Өвөл ба намрын цагаар унтлагын болон ажлын өрөөний агаарыг байнга чийгшүүлж байх хэрэгтэй.

- Бүлээн болон хүйтэвтэр усанд байнга орж бай. Учир нь халуун ус арьсны тослогийг алга болгодог.

- Усанд орсны дараа чийглэг тосыг заавал түрх.

- Давстай болон хөөстэй ус арьсыг хуурайшуулдгийг санаж яв.

- Үсээ сэнсээр хатаах бол нүүр рүүгээ үлээлгэж огт болохгүй. - Өвөл ба зун нарны хар шил зүүж арьсаа үрчийхээс хамгаал.

- Үхрийн мах, тахианы мах, өндөг, сүү зэрэгт арьс үрчлээтэхээс хамгаалах амин дэмүүд элбэг.

- Шинэ жимс ногоо, ургамлын тос, самар зэрэг нь А,С,Е амин дэмүүдээр элбэг тул арьс хамгаалах сайн нөлөөтэй.

-Хүний биед цайр дутагдсанаас арьс толботдог тул тугалын элэг, хонь үхрийн мах, наранцэцэгийн самар, швейцар бяслаг, газрын самар зэргийг аль болох их хүнсэндээ хэрэглэж бай.

Эрдэс давс, витамин дутагдах, цус багадах нь үс унах гол шалтгаан болдог

Үс унах нь жирийн үзэгдэл боловч ердийнхөөс их хэмжээгээр унаад эхэлбэл эрүүл мэндтэй чинь холбоотой ямар нэг асуудал гарлаа гэсэн үг.

Хүний үс ихээр унаж байвал биеийн эрүүл мэнд муудаж буйн шинж. Хүний биед эрдэс давс, витамин дутагдах, цус багадах нь үс унах гол шалтгаан болдог.

Мөн хүний толгойн үс туг тугаараа халцарч унах нь тухайн хэсгийн хуйх өвчилсөнтэй холбоотой. Үлд гэх мэт арьсны өвчнөөс болж үс туг тугаараа унадаг.

Үс туг тугаараа халцарч унаад байвал яах вэ. Үсээ ургуулахын тулд, хуйхандаа витамин В1-тэй иллэг хийлгээрэй. Эсвэл В1 витаминаар тариулж болно. Мөн хуйхандаа иллэг хийж цочроох хэрэгтэй.

Хэт залуугаасаа будаг шунх хэрэглэвэл

Арьс хугацаанаасаа өмнө хөгширөхөд нөлөөлдөг шалтгаанууд олон хучин зүйлүүд бий. Тэдгээрийг доорх маягаар ангилдаг:

Удамшлын нөлөө:
Удамшилтай холбоотойгоор арьс хурдан хөгширч сэвхтэж байна уу гэдэг нь эцэг эхийн ген, цусан дахь эд эсийн хуваагдах эсэргүүцэх чадвараас шалтгаална. Тиймээс эцэг эхийн арьсны онцлог удамшдаг тул ихээхэн ач холбогдолтой.

Хорт бодисын муу нөлөө:
Архи, тамхины хэрэглээ, амьдралын хорт зуршлууд энд багтана. Тамхи гэхэд л хүний биен дэх С витаминыг устгаж байдаг. Энэ нь залуу арьсны нэг үндэс болох коллаген үүсэхэд дэмжлэг үзүүлж байдаг элемент шүү дээ. Архи хэтрүүлэн уусан тохиолдолд арьсан дахь чийгшил, уян хатан чадвар түргэн алдагддагийг мартуузай.

Орчны муу нөлөө:
Хорт утаа,тоос тоосонцор нь арьсанд мэдээж маш муу нөлөөтэй. Эдгээрээс арьсыг хамгаалж, сөрөг нөлөөллийг саармагжуулах зүйл бол арьсны зөв арчилгаа, тэжээл. Нэг нь хоол хүнсээр дамжуулж цусаар дамжин арьсанд очих тэжээл бол нөгөө нь арьс арчилгаа. Өөрийн арьсны өнгөнд тохируулан арьсаа арчлах нь орчны таагүй нөлөөллийг саармагжуулах үйлчлэлтэй.

Хэт залуугаасаа нүүр амаа будсаны муу нөлөө:
Өсвөр насны охид арьсны бага сага өө сэвийг дарахын тулд будалтыг хэтрүүлэх нь бий. Тогтмол будсанаар арьс нь булбарай чанараа алдах, ширүүн барзгардуу болох, батга гарах зэрэг сөрөг нөлөө бий болох гэмтэй. 13-18 насанд арьсыг тогтмол цэвэрлэж байхад л болчихно. Тослог ихтэй, хурц хоол хүнс бага хэрэглэх, гэрийн нөхцөлд бэлтгэсэн маск шаардлагатай бол тавьж болох юм. Энэ насанд нүүрэндээ химийг аль болох бага хэрэглэ.

Арьсны тослогийг яаж мэдэх вэ?

Тослог арьс нь гялалзсан зузаавтар, амсар нь өргөссөнөөс нүхтэй байдаг. Түүгээр нь шороо, тоос орж бохирдсоноос хар цэг үүсэж, улмаар идээлүүлэгч нян үржин үрэвсүүлдэг. Батга гарах хандлагатай байдаг. Арьсны тослог ихсэх нь гол төлөв дотоод шүүрлийн булчирхай, ходоод гэдэсний нарийн үйл ажиллагаа доголдох, бодисын солилцоо алдагдах зэрэг системийн үйл ажиллагааны өөр холбоотой.

Арчлах арга: Тослог арьсыг юуны өмнө сайн цэвэрлэж байх шаардлагатай. Гэхдээ халуун бүлээн усаар байнга угаах нь арьсны тослогийн булчирхайн уйл ажиллагааг идэвхжүүлдэг. Иймд долоо хоногт нэг удаа халуун бүлээн усаар савандаж угаах хэрэгтэй. Дараа нь нэг аяга хүйтэн усанд хоёр цайны халбага хоолны цуу, таван хувийн сулруулсан эсвэл удаа нүүрээ зайлж угаа. Хүйтэн ус нь арьсны булчинг чангаруулан тэлж, өргөссөн нүхнүүдийг агшаан тослог ялгаралтыг хэвийн болгоход тусалдаг.

Орой нүүрний арьсны булчинг чангалах, ариутгах болон тослог багасгах үйлчилгээний нүүр цэвэрлэгч мөн хоёр хувийн боорын юм уу гурван хувийн устөрөгчийн хэт ислийн уусмалаар арчиж цэвэрлэх хэрэгтэй.

Өглөөний цай гоолиг болоход чинь туслана

Илүүдэл жинтэй өсвөр насныхан ихтэй Америкийн эрдэмтэд өглөөний цай тогтмол уудаг хүүхдүүд өдөрт нэг юм уу хоёр хооллодог үеийнхнээсээ гоолиг байдгийг тогтоосон байна.

Өглөөний унд эрүүл мэндэд тустайг олон жилийн өмнө тогтоосон ч жин нэмэгдүүлдэг эсэх нь олон жил маргаантай байсан юм. Дээрх эрдэмтдийн тайлбарласнаар энэ нь өсвөр насны охидод ил үү хамаатай бөгөөд ялангуяа 15-аас доош настнууд эрүүл хооллолтод анхаарах ёстой гэнэ.

Судалгааг ахалсан Миннесотагийн их сургуулийн эрүүл мэндийн ажилтан Марк Перейра "Америк хүүхдүүдийн 25 хувь нь өглөөний унд уулгүй гэрээсээ гардаг. Орчин цагийн хэмнэл хурдтай амьдралын хэв маяг хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна" гээд өглөөний унданд чихэрлэг зүйл идэхгүй байхыг сануулжээ.

Та ч гэсэн энэ судалгааны дүнд үндэслээд өглөөд ажил, сургуульдаа гарахдаа зүсэмхэн талх ч болов идээд гарч байгаарай. Хэсэг хугацааны дараа үр дүнгээ өгөх болно. Нөгөөтэйгүүр өлөн гарах нь цөс зэрэг эрхтэнд муу байдгийг ч эрдэмтэд хэлсэн байдаг шүү дээ.

Нунтаг, өнгөгүй пудр хамгийн тохиромжтой

Пудр нь зөвхөн арьсны тосыг шингээгээд зогсохгүй, хөлсны дуслыг арилгаж, нүүр цэвэрлэж сэрүүцүүлдэг сайн талтай. Нунтаг пудр арьснаас амархан арилж жигд тархахдаа сайн.

Тиймээс та юуны түрүүнд тунгалаг буюу өнгөгүй нунтаг пудрыг голлон ашиглах пудр худалдаж авах нь зөв. Учир нь уг пудр ямар ч арьс, ямар ч өнгөнд тохиромжтой байдаг. Хэрэв өнгөлөг пудр авбал түүний өнгө нь суурь өнгөтэй нийлж байвал зохимжтой. Бараан пудртэй болгоомжтой харьц.

Хэрэв та үрчлээтэй бол түүнийг тодруулж суурь өнгөнд толбо гаргах бөгөөд тараахад тохиромжтой өнгө өгдөггүйг анхаараарай. Пудр тавихын өмнө тосыг уудаг цаасаар дарж авна. Пудрны үеийг жигд нарийн байлгахын тулд өдлөг илбүүр буюу багсан дээр бага хэмжээгээр авна. Хэрэглэхийн өмнө гарын ар тал дээр сэгсрэн цохиход пудрын илүүдэл хэсэг нь унаж, хэрэг болох хэсэг нь үлдэнэ. Пудрыг арьсандаа жигд тараана.

Энэ үед илбүүрийг арьсанд шахахаас бус арчиж болохгүй. Хамар, эрүү, духны хэсэгт хэд хэдэн удаа пудр тавих шаардлагатай, Учир нь энд их хэмжээний тосны болон хөлсний булчирхай байдаг. Хамрын угалзны угаар пудрыг бүр ч нямбай тавих шаардлагатай. Энэ цэгүүдэд хэзээ ч боронзтой пудр тавьж болохгүй.

Боронзыг зөвхөн чамархай, хацарт нэмэлт гоёл маягаар тавьдаг. Зориудын нэмэлт гоёл хийхийн тулд ягаан, цэнхэр, ногоовтор буюу шар, шаргал пудрыг цөөн цэгүүдэд хэрэглэж болох бөгөөд эдгээр өнгөнөөс зайдуу байх нь дээр. Олон дахин хэрэглэсэн өнгө нь бүдгэрсэн илбүүр нян тээгч болдог учир нүүрний арьсанд үрэвсэл үүсгэдэг. Ийм учраас багахан батгатай, тослог арьстай бол нэг удаагийн хэрэглэдэг хөвөн бөмбөлөг ашиглаад хаях нь дээр.

Арьсаа ямагт цэвэрхэн байлгах нь арьс арчилгааны гол зарчим юм

АНУ-ын алдарт жүжигчин, ертөнцийн сайхан бүсгүй Мерилин Монро бусдын адил нүүрэндээ мэс заслын багаж хэрэглээгүйг тайлбарлахдаа "Хоромхон зуур гарсан ч орж ирэнгүүтээ бушуухан нуур хүзүүгээ сайтар угааж цэвэрлэдэг. Унтахдаа мөн сайн цэвэрлэж ямар ч крем, шөнийн тос түрхдэггүй байсан" хэмээн ярьдаг байжээ.

Арьс арчлах хүн хүний арга онцлогоос хамаарч өөр өөр байдаг ч үндсэн хэдэн зөвлөмж өгөхөд: -Нүүрээ савандаж угаах тохиолдолд сайн булхаж цэвэрлээрэй.
-Нүүрнийхээ будгийг савангаар арилгаж болохгүй

-Нүүрээ ногоон цайгаар угаах нь ариутгах, үрэвслийг намдаах чанартай.
-Йод, хром, бром бодис агуулсан эмүүд болон Д,В -гийн төрлийн витаминуудыг удаан хугацаагаар хэрэглэвэл батга гарахад нөлөөлдөг.

-Будгийг тохируулж хэрэглэ. Арьс амьсгалж байх учиртай тул хааяа арьсаа амрааж, будаггүй байлгаж бай.
-Хуурай арьстай бол шингэн, зөөлөн саванг сонгоорой.

-Ямар ч тохиолдолд нүүрнийхээ будгийг арилгаж унтаж байгаарай.
-Нүүрээ угаахдаа саван болон спиртийн найрлагатай тоник, лосьон хэрэглэж болохгүй.

-Аль аль нь шүлтлэг ихтэй, харин таны арьсанд хүчил хэрэгтэй тул тохирсон тоникоор угааж цэвэрлэснийхээ дараг заавал арчиж байгаарай.
-Хатуу савангаас шингэн саван илүү зөөлөн байдаг. Харин хэт хуурай арьстай бол саван биш зориулалтын ургамлын тосоор цэвэрлэж байгаарай.

Усан үзмийн шүүс байнга түрхэхэд арьс маш зөөлөн, өнгөлөг болгодог

Нүүр арчлах олон янзын арга байдаг. Гэвч гэрийн нөхцөлд хийж болох үр өгөөжтэй аргыг бүсгүйчүүддээ толилуулъя.

Өндөгний шар, Зөгийн балын түрхлэг
Аяганд 1 өндөгний шар хийгээд хэдэн дусал тос (оливийн тос бол бүр сайн) хийж хутга. Өтгөрөөд ирэхээр нь жижиг халбаганы тал зөгийн бал хийгээд дахин хутгана. Хэрэв өтгөн биш бол бага зэрэг төмсний гурил нэмнэ.

Уг лагаалдсан зүйлээ хуруундаа нялан нүүр хүзүү, чихний орчимд ч марталгүй түрх. 20 минутын дараа түрхлэгээ хүйтэвтэр ус, хэсэг хөвөнгийн тусламжтай арилгаад дараа нь хүйтэн усаар жинхэнэ ёсоор нь угаана.

Усан үзмийн шүүсний түрхлэг
Намар усан үзмийн шүүсээр түрхлэг тавих их сайн байдаг. Энэ нь хавар орой зэтгэний түрхлэг түрхсэнтэй адил үйлчилгээтэй. Ийм түрхлэгийг маш түргэн хийж болдог юм. Энэ бол ажил хийдэг эмэгтэйчүүдэд тун тохиромжтой засал юм. Өглөө сэрэнгүүт нүүрээ гоо сайхны сүүтэй хөвөнгөөр арчиж, урьдаас бэлтгэсэн жимсээ авч, хальсыг цоолоод шүүсээр нь нүүр хүзүүндээ (зовхиндоо ч түрхсэн болно).

Дараа нь хүйтэн усаар угааж, маскийн түрхлэгийг арилгаад л болох нь тэр. Үүнд 10-15 минут зарцуулагдана. Ийм түрхлэг хийсний дараа арьс маш сайхан гөлгөр болдог.

Тараг ууж туръя

Тослог багатай тараг шээс хүргэх нь их. Иймээс жингээ хасах сонирхолтой хүмүүст тараг уухыг зөвлөдөг. Та таван килограммаар туръя гэвэл дараах гурван төрлийн хоолны дэглэмээс нэгийг нь сонгоорой.

Нэг. Хоолоо багасгахын тулд 1-1.5 л сахаргүй шинэ таргийг өдөрт 5-6 удаа ижил хэмжээгээр уу. Үргэлжлэх хугацаа гурван хоног.

Хоёр. Хэрэв энэ дэглэм хүнд, тохиромжгүй санагдвал долоо хоногт 2-3 удаа жимстэй тараг уу. Жимс, ногоо ид, өдөрт 1.5-2 литр тараг уух хэрэгтэй.

Гурав. Гурав дахь хувилбар нь та тараг уухын зэрэгцээ дуртай хоолоо идэж болно. Гэхдээ хоолоо бэлтгэхдээ ямар ч давс, сахар хэрэглэж болохгүй.

Эхний өдөр- 5 ширхэг чанасан төмс, хагас литр тараг.
2 дахь өдөр- 100 грамм тахианы чанасан мах, хагас аяга тараг.
3 дахь өдөр- 100 грамм чанасан мах, бас 1.5 литр тараг
4 дэх өдөр- 100 грамм чанасан загас, бас л тараг
5 дахь өдөр- жимс, ногоо /усан үзэм, гадил/, 1,5 литр тараг
6 дахь өдөр- зөвхөн тараг
7 дахь өдөр- рашаан уу.
Энэ хоолны дэглэмийг 2-3 сарын дотор нэг удаа л мөрдөнө. Ер нь өдөр тутам зохих хэмжээгээр тараг ууж байвал бодисын солилцоог сайжруулж, эрүүл, жавхаалаг байхад тусална.

Нүүрний сэвх толбыг гэрийн нөхцөлд арилгаж болно

Нүүр гарын арьсыг зөөлрүүлэх, цайруулах, цэвэрлэх аливаа өөрчлөлт үүсэхээс урьдчилан сэргийлэх, сэвх, толбыг арилгах зорилгоор төрөл бүрийн сүүн бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимс жимсгэний түрхлэг, цэвэрлэх шингэнийг өргөн хэрэглэх хэрэгтэй.

Урин дулааны улирал ирэхээр бүсгүйчүүдийн сэвх тодордог. Гэрийн нөхцөлд энгийн аргаар арилгаж, бүдэгрүүлэх олон арга бий. Сэвхээ арилгахын тулд өглөө нүүр гараа угаахын өмнө шар сүү, талхны квас, өргөст хэмхийн шүүс, нимбэгний шүүс, багваахай цэцгийн ханд зэргээр арчиж болно.

Жимс жимсгэнэ ногооны бигнүүр арьсыг цэвэрлэх, цайруулах, булчин чангаруулах үйлчилгээтэй бөгөөд өнгөлөг залуу, жавхаалаг болгодог. Энэ нь ялангуяа сэвхтэй, сулхан, үлбэгэр, үрчлээстэй, нүхлэг арьстай хүмүүст тохирно. Ийм бигнүүр бэлтгэхэд тун хялбар.

Жимс ногоогоо хальсалж, сайтар цэвэрлээд зөөлөн хэсгийг нь шилэн аяганд хийж, халбагаар нухаад хатууг үрэх хэрэгсэлд үрж жижиглэнэ. Энэ бигнүүрээ тавихын өмнө нүд, хамар, амандаа хүргэлгүй 20-30 минут тавьж, нүдээ анин хэвт. Мөн жүрж, нимбэг, улаан лооль болон бусад жимс ногоог нимгэн зүсээд ч тавьж болго. Тослог, нүхлэг арьсыг орой өргөст хэмхийн давстай усаар арчаарай.

Маш хурдан турах хялбархан арга

Хэрэв та өвөл илүүтэй таргалсан бол зун болохоос өмнө илүүдэл жингээ хялбархан турах хэдэн зөвлөмж танд зориулъя:

- Өглөөний гимнастик сайн хий (ер нь лагшин тэнхээнд сайнаар нөлөөлдөг) хүйтэн шүршүүрт орох юм уу хүйтэн усаар арчина.

- Мэдээж хоолоо нэлээд багасгана. Ингэснээр таргалахгүй байх ашигтай

- Бие махбод хавар илчлэг бага зарах учраас өөх тос, амтлаг хоол, гурилын хүнс бага, давсалсан байцаа, манжин, лууван, шанцай, сүүн хоол их идэх хэрэгтэй. Ногоон сонгино идэхээ мартуузай.

- Турахыг хүссэн хүн давс бага хэрэглэж, цагаан талх (тэр тусмаа зөөлөн) идэхгүй байхыг ихэд хичээгээрэй.

- Өдөрт таван удаа бага багаар хоолло. Шөнө цадтал идэхгүй бай.

- Хэрэв ядрах янзтай бол эмчтэй зөвлөж давсан заслын (өдөр өнжөөд 5-10 засал) курс эмчилгээ хийгээрэй. 35...37 хэмийн бүлээн усанд 1.5 кг давс нэмээд 10 минутаас хэтрэхгүй орно. Сэргээх үйлчилгээтэй тул давстай усанд шөнө орж болохгүй. Давстай усанд орохдоо нүүрэндээ гоо заслын ямар нэгэн түрхлэг тавиарай.

- Энэ нь мэдээж гоо сайхандаа зарцуулах цаг завыг хэмнэх давхар ашигтай.

Тоос шороо ихтэй өдөр нүүрээ будах хэрэггүй

Тоос шороо суусан, бохирдсон арьсны цусны эргэлт хямарч барзайн, зэгэл саарал өнгөтэй болдог. Иймд арьсыг арчилахад орчны нөхцөл байдлыг харгалзаарай. Тоос шороо хийссэн өдөр нүүрэндээ тос, пудр зузаан тавих нь тохиромжгүй.

Эдгээр нь холилдоод юун сайхан харагдуулах манатай арьсыг тань ч сүйтгэнэ. Тиймээс хуйсганасан, эвгүй өдөр нүүрэндээ тос, пудр түрхэх хэрэггүй. Нүүрээ арчилж цэвэрлэхэд ч хялбар болно.

Хэрэв нүүрний арьс хөлөрдөг бол зүссэн нимбэг буюу шинэхэн өргөст хэмхээр өдөрт хэд хэдэн удаа арчвал ашигтай. Царс, уд модны холтсоор ханд бэлтгэж, хоолны халбагаар нэг цуу нэмээд 1:10-ын харьцаатай усаар шингэлж хэрэглэж болох бөгөөд өглөөд угаана.

Нүүр угаах ус давсны хэт их хольцгүй, зөөлөн, цэвэр байх ёстой. Усанд бага зэргийн сода хийж зөөлрүүлж болно. Хатуу усаар угаасны дараа арьс хуурайшиж, хатуурч, цочирч, гуужиж болно. Гоо засалд хэт халуун, хүйтэн усыг ашиглаж болохгүй.

Халуун усаар удаан хугацаагаар угаахад арьс хуурайшин үхмэл болж, тослог, цус нь багасаж, гуужиж эхэлдэг. Иймээс нүүрээ бүлээн, тасалгааны температурын усаар угааж заншаарай.

Хүний үс яагаад өвчилдөг вэ?

Үсэнд олон төрлийн эмгэг бий. Үүнд,
-Өнгөө алдах,
-Хуурайшиж ширүүн болох,
-Тослогтой болох,
-Үзүүр нь салаалах,
-Унаж эхлэх...

Ийм шинж тэмдгүүд илэрвэл таны толгойн үс дээд зэргээр өвчилсөний шинж. Эрүүл үс бөх, гөлгөр, дуулгавартай байх ёстой. Өвчлөх хэд хэдэн шалтгаан бий.

Үүнд:
-Дотор эрхтний үйл ажиллагаа доголдох
-Утаа тортог, агаарын бохирдол,
-Наранд түлэгдэх,
-Хлортой ус,
-Чанаргүй хүнс,
-Амин дэмийн дутагдал,
-Ойр ойрхон хими хийлгэх,
-Үсээ будуулах,
-Сэнсээр хатаах,
-Лак хэрэглэх зэрэг нь үсийг өвчлүүлдэг.

Үсийг эрүүл болгохын тулд Дээр дурдагдсан шалтгаануудыг арилгах хэрэгтэй. Мөн үсний гэмтлийг гадаад болон дотоод хүчин зүйл гэж хоёр хуваадаг. Үүнээс дотоод хүчин зүйл нь илүү хортой байдаг аж.

Үс өвчлүүлдэг дотоод хүчин зүйл:
-Хатиг гэх мэт арьсны өвчнүүд,
-Бие махбодын хордлого,
-Дотор эрхтэн өвчлөх,
-Мэс засалд орсны дараа,
-Эмийн харшил,
-Мэдрэлийн ядаргаа,
-Дааврын өөрчлөлт,
-Аминдэм ба төмөр, хүдэр, цайр, зэрэг микро элементийн дутагдал,
-Туяанд хордох

Үс өвчлүүлдэг гадаад хүчин зүйл:
-Үсэнд химийн бодис ойр ойрхон хэрэглэх.
-Чанаргүй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх
-Янз бүрийн гэмтэл
-Байнга малгай өмсөх...